Электрон тамхины татварын асуудлаар Гаалийн ерөнхий газар залруулга хийлээ

Электрон тамхины татварын асуудлаар Гаалийн ерөнхий газар залруулга хийлээ

УИХ-ын гишүүн О.Номинчимэг Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн ажлын хэсгийг ахалж байгаа бөгөөд өнгөрсөн наймдугаар сарын 28-нд хууль санаачлагч гишүүдийн төлөөлөл болон боловсролын байгууллагын ажилтнуудын хамт мэдээлэл өгсөн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Анар болон О.Номинчимэг нар: “Электрон тамхи нь “электрон бараа” гэсэн ангиллаар орж ирдэг, улсад ямар нэгэн татвар төлдөггүй” хэмээн удаа дараа мэдэгдсэн. Гэвч уг мэдээллийг Гаалийн ерөнхий газар (ГЕГ) албан ёсоор няцааж, залруулга гаргалаа.2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжсэн шинэчлэлээр дараах өөрчлөлт оржээ.

"Нэг удаагийн электрон тамхи, түүний шингэн болон картриж: Зүйл 24.04 буюу “Тамхи, дахин боловсруулсан тамхи, никотин агуулсан эсвэл тамхи, никотин орлуулагч агуулсан, асаахгүйгээр сорж татах зориулалттай бүтээгдэхүүн; хүний биед никотин өгөх зориулалттай, никотин агуулсан бусад бүтээгдэхүүн” гэсэн ангилалд багтсан" гэжээ.

Харин электрон тамхи болон түүнтэй төстэй цахилгаанаар ажилладаг ууршуулж татах хэрэгсэл  нь 8543.40.00 кодоор гаалийн бүрдүүлэлт хийж байна

Иймд электрон тамхи, түүний хэрэгсэл нь ямар ч татвар төлөхгүйгээр улсын хилээр нэвтэрч байна гэсэн мэдээлэл ташаа болохыг Гаалийн ерөнхий газар онцолжээ. Электрон тамхи нь олон улсын барааны ангиллын дагуу тодорхой кодтойгоор гаалийн бүрдүүлэлт хийгдэж, холбогдох татвар, төлбөр нь хуулийн дагуу ногдуулж буйг мэдэгдэв.

Эх сурвалж: https://www.ivoice.mn/news/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бузар хог 2025-09-01 202.126.91.113

Наад хог новшоо хилээр оруулхаа л больчихолдоо хар новшнуудаа

Avatar

Нэргүй 2025-09-01 103.212.162.20

Утаат хороо бас багасгахад анхаараач ээ!! Татварын нэм!!!

Avatar

Х 2025-09-01 66.181.184.63

альм тамхи хор.донтолт шдээ.байтлаа ашигтай витамин гэх ньүүү…баахан мансуурсан хүүхдүүд бхад…маргах тайлбарлах ажлаа мөн оловооо.хор оруулж бхад нүдээ таглаад бж…мөнгө о олж бвал иргэдийн эрүүл мэнд хамаагүй биздээээээ.авилгачидааа

Avatar

Нэргүй 2025-09-01 202.126.93.18

ХУУЛЬ БАТАЛДАГ ХҮМҮҮСТ ХУУЛИЙН ХИЧЭЭЛ ЗААЖ БАЙЯ УИХ, ХЗДХЯ. ЯЛАНГУЯА ШИНЭ ГИШҮҮДЭД ЭХНИЙ ХАГС ЖИЛД ЫАТЛАГДСАН ХУУЛИУДЫГ СУДЛУУЛАХ АЖИЛ ХИИЦГЭЭХ НЬ ЗӨВ. ЭХНИЙ ЖИЛДЭЭ ХУУЛЬ САНААЧЛАХ ЭРХГҮЙ БОЛГОЁ. ИХ МЭДЭГЧ НАР ОЛШИРЧЭЭ.

Avatar

Нэргүй 2025-09-01 202.5.202.36

Хор ердөө чхэрэггүй байна шүү. Хилээр бүү нэвтрүүл.

Avatar

Нэргүй 2025-09-01 59.153.114.131

Янжуурынхны лобби шдээ…

Avatar

Нэргүй 2025-09-01 202.126.89.86

Татвар төлөхгүй гсн вейпны наймаачидийн явуулга

Avatar

Нэргүй 2025-09-01 202.55.191.194

УТААТ ТАМХИНЫ КОМПАНИУД ЛОББИГОО ИХ ХУРЛААР ОРУУЛЖ БАЙНА. МОНГОЛЧУУДЫГ УТААТ ТАМХИНААС САЛГАХГҮЙ БАЙХ ЗОРИЛГОТОЙ ЮМ. ЭЛЕКТРОН ТАМХИ УТААТ ТАМХИНААС ХОРУУ ЧАНАРААРАА 90% БАГА ГЭДГИЙГ ШИНЖИЛГЭЭГЭЭР ТОГТООСОН БАЙДАГ. МОНГОЛД ШИНЖИЛЖ ТОГТООГООГҮЙ БАЙЖ ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ ӨГЧ УТААТ ТАМХИНЫ КОМПАНИУДЫН ЛОББИГ ЯВУУЛДАГ БАЙХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж