Бүх тээврийн хэрэгсэл өнөөдөр замын хөдөлгөөнд оролцоно

Бүх тээврийн хэрэгсэл өнөөдөр замын хөдөлгөөнд оролцоно

Бүх тээврийн хэрэгсэл өнөөдөр замын хөдөлгөөнд оролцоно

Хичээлийн шинэ жилийн эхний өдөр учир өнөөдөр /2025.09.01/ бүх тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно.


Өнгөрсөн наймдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг 20 хоногийн хугацаанд тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон. Өөрөөр хэлбэл энэ сарын 16-н хүртэл тэгш, сондгойгоор явуулах шийдвэр хэрэгжинэ. Тус зохицуулалт 08:00-20:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд үйлчлэх юм.

Тээврийн хэрэгсэл эзэмшигч таны автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11, 13, 15-нд хөдөлгөөнд оролцоно. Харин тэгш тоогоор төгссөн бол есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14, 16-нд хөдөлгөөнд оролцоно. Тэгш сондгойгоор явуулах зохицуулалтад дараах тээврийн хэрэгслүүд хамрагдахгүй аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-09-01 202.9.46.145

Тэг зогсолт болж байна

Avatar

Бид НИЙТЭЭРЭЭ ... 2025-09-01 202.70.43.34

Монголчууд ер нь цаашдаа Нийтээрээ л Зөв Сайхан Сэтгэлтэй Зөв Үгтэй Зөв Үйлдэлтэй байцгааж Нийтээрээ Гоё Сайхан амьдрах юмсан. Наад зах нь Хотын зам харгуй засч байхаад Газрын эздүүд буюу Хувийн Хэвшилийхэн нь Замруу шахаж барьсан барилга байшингаа холдуулаад ухамсартай байгаа өгвөл Нийтээрээ л тэр замаар явна. Кросс Мопед Скүүтэр унадаг Залуус нь Дүрэмтэй Соёлтой хөдөлгөөнд оролцвол Нийтээрээ л Аюулгүй болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж