141 дүгээр сургуульд байр түрээсэлж, ачааллыг нь буруулна

141 дүгээр сургуульд байр түрээсэлж, ачааллыг нь буруулна

141 дүгээр сургуульд байр түрээсэлж, ачааллыг нь буруулна

Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр /2025.08.31/ Баянгол дүүргийн 26 дугаар хороонд орших 141 дүгээр сургуульд ажиллалаа.

Нийслэлийн 141 дүгээр сургуульд 5009 сурагч хичээллэхээр хуваарилагдсан бөгөөд энэ жил нэгдүгээр ангид 630 хүүхэд шинээр элссэн. Гэтэл сургуулийн ачаалал эрс нэмэгдсэнээс гурван ээлжээр хичээллэх, ингэхдээ нэгдүгээр ангийн нэг бүлэгт нь 70 сурагч хичээллэхээс аргагүй байдалд ороод буй. Иймд салбарын сайд нь зохицуулалт хийхээр ажилласан нь энэ.

Боловсролын сайд П.Наранбаяр “Наран сургуультай буурь залгаад CU болон Солонгос хоолны газар байр түрээсэлдэг юм байна. Түрээслэгчтэй нь өнөөдөр уулзаад түрээсийг нь дуусгаад төр түрээслэх боломжийг судалж байна. CU –тэй ярилцаж түрээсийг шийднэ. Энэ асуудал шийдэгдвэл таван ангид 10 бүлэг хичээллэж 141 дүгээр сургуулийн ачааллыг бууруулж хоёр ээлжээр хичээллэх боломжтой болно” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-08-31 103.212.119.220

130-р сургуулийн 7-р анги 70-аас дээш хүүхэдтэй мөн хичээллэж байна,

Avatar

Нэргүй 2025-08-31 203.98.76.186

овсгоо юм уу. хувийн хэвшлийхэн түрээсээ цуцлахгүй бол хаачих вэ сайдаа.3уны 3 сар наад түрээсээ хайх нь яав

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж