Путин арванхоёрдугаар сард Энэтхэгт айлчилна

Хуучирсан мэдээ: 2025.08.31-нд нийтлэгдсэн

Путин арванхоёрдугаар сард Энэтхэгт айлчилна

Путин арванхоёрдугаар сард Энэтхэгт айлчилна

Энэтхэг улсыг ОХУ-аас шатахуун худалдан авсан гэж АНУ буруутгаж, хариуд нь өндөр тариф ногдуулах болсон. Тэгвэл ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ оны арванхоёрдугаар сард Энэтхэг улсад айлчлах болсныг Кремль мэдэгдэв. Энэ нь хоёр орны харилцаа сайжирч буйг илтгэх зорилготой гэж мэргэжилтнүүд үзэж байна.  Путин Даваа гаригт (2025.09.01) ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модитой уулзана гэж Кремлийн гадаад хэргийн зөвлөх Юрий Ушаков мэдэгдсэн байна. Энэхүү уулзалтын хүрээнд арванхоёрдугаар сард болох уулзалтын бэлтгэл ажлын талаар хэлэлцэнэ.

Энэ долоо хоногийн Лхагва гаригт (2025.08.27) АНУ-ын Энэтхэгт ногдуулсан 50 хувийн импортын тариф хэрэгжиж эхэлсэн. Тухайлбал, Энэтхэг улс ОХУ-аас газрын тос, шатахуун болон зэвсэг худалдаг авсныг Трамп буруутгаж, тариф ногдуулсан юм. ОХУ-ын хувьд Европын түншүүдтэйгээ харилцаагаа тасалсныхаа дараа БНХАУ болон Энэтхэг рүү их хэмжээний эрчим хүч экспортлох болсон.

 

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж