Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурал өнөөдөр 10:00 цагт Төрийн ордны Их танхимд эхлээд байна.
Уг хурал эхлэхийн өмнө Ардчилсан намын даргыг сонгох сонгуулийг зохион байгуулах үүрэг хүлээсэн Дотоод сонгуулийн хорооны дарга С.Эрдэнэболд Ардчилсан намын даргад нэр дэвшигч нараас 200 сая төгрөг хураасан асуудлаар дараах тайлбар хийлээ.
Тэрбээр “Ардчилсан намын даргад нэр дэвшигчид нь 2023 оны нэгдүгээр сард баталсан дүрмээр өрсөлдөж байна. Гурван даргыг сонгосон сонгуулийн дүрэм гэж ойлгож болно. Энэ сонгуулийг зохион байгуулахад 408 сая төгрөгийн зардал гарах тооцоо гарсан. Тийм учраас нэр дэвшигч нар энэ зардлыг хувааж гаргаж байгаа юм.
Намын даргад өрсөлдөх хүн нэг өглөө босуутаа шийддэггүй, төлөвлөж шийдвэр гаргадаг. Бидний хувьд намын даргад хамгийн багадаа хоёр хүн нэр дэвшинэ гэж тооцоод нэг нэр дэвшигч 200 сая төгрөгийн зардал гарах нь ээ гэдгийг тооцож, Үндэсний бодлогын хорооны хурал болохын өмнөх өдөр гишүүддээ танилцуулсан байсан. Бүх гишүүн мэдэж байгаа. Энэ мөнгийг босгох хангалттай хугацаа ч бий. Зохион байгуулагчдын зүгээс 200 сая төгрөгийн сонгуулийн зардлыг төвлөрүүлээд бүртгэл дууссаны дараа 408 сая төгрөгөөс илүү гарсан зардлыг нэр дэвшигч дөрвөн хүн бүрийн данс руу нь буцааж шилжүүлсэн. Сонгуулийн энэ зардлыг төсвөөс гаргах уу үгүй, татвар төлөгчдөөс гаргах уу, үгүй, аль нэг пүүс компаниас авах уу, үгүй. Хэрвээ ингэвэл өнөөх олигархуудынхаа халаасанд орно. Тийм учраас 408 сая төгрөгийн зардлыг дөрвөн хүндээ хувааж, бүх зардлыг ил тод тайлагнаад явж байгаа. Энэ зардлыг бид Улсын дээд шүүхэд хүргэнэ. Энэ бол маш том үйл хэрэг. Зардалгүй сонгууль гэж байхгүй” гэлээ.
3,593.62

















































Зочин 2025-08-31 66.181.176.180
Намын даргын сонгуулийн зардлыг төсвөөс гаргах тухай юу яриад байгаа хүн бэ. Ардчилсан орнуудын жишиг бол тухайн нэр дэвшигчдийн дэмжигчид нь гаргаад, түүнийгээ ил тод зарлаад явдаг шүү дээ.Намын даргад нэр дэвшигчид нэр дэвшигчид элдэв гох дэгээ тавьсан дүрэм журмаа өөрчлөөч. МАТЕРИАЛ ДУТУУ ӨГСӨН ГЭЭД ШИЖИРИЙГ ХАССАН БАЙНА. УРЬДЧИЛЖ ЦЕНЗУР ТОГТООЖ АБЙГАА НЬ ЗАЛУУ ГИШҮҮДИЙНХЭЭ ЭСРЭГ ХИЙСЭН ХУУЧИН ХАШИР БУРХИНУУДЫН ХОР БАЙНА
Шил 2025-08-31 202.9.46.145
сонгуулийн үеэр гаргасан зардлын тайлангаа шилэн болго. хандивлагч хэн хэн хэдийг гаргав. гишүүдэд хэдийг тараав. хэдийг лоббины зардалд үрэв ?
Нэргүй 2025-08-31 66.181.179.149
ямар өндөр зардал бэ. сүртэй2. тайлагнах хэрэгтэй. 102 сая ч маш том мөнгө. . тайлангаа тавь.
б 2025-08-31 103.10.22.131
Угаасаа тайлагнана гэсэн байна шүү дээ. Бичиг үсэг тайлагдаагүй юмуу, эсхүл юм уншаад ойлгодоггүй здаа юм уу
Нэргүй 2025-08-31 66.181.189.223
102 сая ₮-ийг Женкогийн бууны гөлөг Шижир гэж амьтан яг женкогийн зальт арга барилаар сүртэй өсгөөд 200 сая болгож мэдээлсэн бна ш дээ !
АН одоо ийм балайнуудаасаа салах хэрэгтэй !!!
Энэ их хурал нь төвд банхарын нөлөөгүй болж чадаж бна уу даа, үгүй юү ?!
Хотын хүү 2025-08-31 203.91.115.45
Ардчилал монголд одоо л хэрэгтэй
Нэргүй 2025-08-31 209.95.56.52
Нүүдэлчин улсуудад ардчилал зохихгүй! Хаант феодаль, дарангуйлал засаглал зохино
Нэргүй 2025-08-31 66.181.185.222
Ардчилал Монголд ач тусаа өгөөд бид хөгжжөөд бнаа, та өөрөө бушуу үхэж далдарч, санаагаа амраа доо !!!