Израилийн цохилтод Йемений ерөнхий сайд амиа алджээ

Израилийн цохилтод Йемений ерөнхий сайд амиа алджээ

Израилийн цохилтод Йемений ерөнхий сайд амиа алджээ

Израилийн агаарын цохилтын үеэр Йемений ерөнхий сайд зэрэг хэд хэдэн өндөр албан тушаалтан нас барсан гэж Хусит бүлэглэл мэдэгдсэн байна. Тухайлбал, Пүрэв гаригт (2025.08.25) болсон халдлагын талаар тус бүлэглэл Бямба гаригт мэдэгдэж, Израилийн халдлагыг буруутгажээ. Сана хотыг хяналтдаа байлгадаг хуситууд мөн Газын зурвасын ард түмнийг үргэлжлүүлэн дэмжиж, хамгаалж, Хамастай харилцаагаа хадгалах болно гэж дахин мэдэгджээ.

Ройтерс агентлагийн мэдээлснээр, Сана хотод болсон олон нийтийн арга хэмжээний үеэр Йемений өндөр албан тушаалтнуудыг хөнөөжээ. Уг үйл явдлыг зурагтаар шууд дамжуулсан байна.

Газын зурвас руу 2023 оны аравдугаар сард Израиль түрэмгийлж эхэлсний дараа Хусит бүлэглэл Хамасыг дэмжиж эхэлсэн. Тодруулбал, Израиль руу удаа дараа пуужин харваж, дрон илгээж байжээ. Хусит бүлэглэлийн толгойлогчид Бямба гаригт гаргасан мэдэгдлийнхээ үеэр Йемений өндөр албан тушаалтны амыг хөнөөсөн явдалд Израилиас өшөө авна гэдгээ онцлон тэмдэглэж, хариу арга хэмжээгээ эрчимжүүлнэ гэдгээ зарласан байна.

 

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-08-31 178.174.229.45

YEMENII ERUNHII SAID BISHEE BOSOGCHIDIIN UURUUR HELBEL TERORISTUUDIIN ERUNHII SAID SHUU

Avatar

Нэргүй 2025-08-31 203.91.115.50

Yemen- Халхаар Еэмэн гэж галиглана.

Avatar

Нэргүй 2025-08-31 66.181.189.97

хуситын тэргүүнүүдийг яг нэг цаг нэг минутад өөр байрлалд зэрэг устгасан толгойлогч нь тв ээр шууд үг хэлж байх үед нь израйль агуу агуу🇮🇱🇮🇱🇮🇱🇮🇱🇮🇱🇮🇱🇮🇱🇮🇱🇮🇱🇮🇱🇮🇱

Avatar

Нэргүй 2025-08-31 202.9.47.83

bolj muu jihadist

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж