Индонези: Жагсагчид олон нийтийн байгууламж руу халджээ

Индонези: Жагсагчид олон нийтийн байгууламж руу халджээ

Индонези: Жагсагчид олон нийтийн байгууламж руу халджээ

Индонези даяар хүчтэй эсэргүүцлийн жагсаал өрнөж байна. Үүний улмаас тус улсын ерөнхийлөгч Прабово Субианто ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Хятад улсад хийх гэж байсан айлчиллаа цуцалжээ. Тодруулбал, Баасан гаригт (2025.08.29) ажлын байрны хомсдол, цалин хөлсний тогтворгүй байдлын эсрэг жагссан байна. Гэвч жагсаал ширүүсэж, наад зах нь гурван хүн амиа алдаж, хэд хэдэн хотод олон нийтийн барилга байгууламж эвдэрсэн байна.

Тухайлбал, мотоциклийн жолооч цагдаагийн хуягт машинд дайруулж амь насаа алдсаны дараа жагсагчдын уур хилэн улам бүр нэмэгдсэн байна.

Жакарта, Макасар, Бандунг хотод эсэргүүцлийн жагсаал эрчимжжээ. Барилга байгууламжийг галдан шатааж, цагдаагийн газар руу дайрч, нийтийн тээврийн системийг хаажээ. Жакарта хотод жагсагчдыг доромжилсон хууль тогтоогчийн гэрт дээрэмчид дайран орсон байна. Мөн хэд хэдэн төлбөр хураамжийн төв, автобусны зогсоол, метроны буудлуудын байгууламж эвдэрсэн байна. Индонезийн аюулгүй байдлын хүчнийхэнд анархи үйлдлүүдийн эсрэг "хатуу арга хэмжээ" авахыг засгийн газраас тушаажээ. Үүний зэрэгцээ ерөнхийлөгч Прабово цагдаагийн үйл ажиллагаанд хариуцлага тооцно гэдгээ амлаж, амиа алдсан жолоочийн ар гэрийнхэнтэй биечлэн уулзсан байна.

Indonesian army members load burned police vehicles onto a trailer with a forklift at the East Jakarta Police Resort Office in Jakarta on August 30, 2025, after a demonstration against police the night before. Indonesia was rocked by protests in major cities including the capital Jakarta on August 29 after footage spread of a motorcycle taxi driver being run over by a police tactical vehicle in earlier rallies against low wages and financial perks for lawmakers. (Photo by ADITYA IRAWAN / AFP)

Сошиал медиа платформуудаар жагсаалын дэмжиж, засгийн газрын шүүмжлэх контентууд нэмэгдсэн байна. Тухайлбал, "TikTok"-ийн шууд дамжуулгаар жагсаалын нөхцөл байдлыг харуулж байсан бүх хаягуудыг хаажээ. Мөн бусад технологийн компаниудаас жагсаалын тухай бүхий л контентыг устгахыг эрх баригчид хүсчээ.

Энэхүү эсэргүүцлийн жагсаал нь 10 сарын өмнө албан тушаалаа авсан Прабовогийн улс төрийн карьерт сөргөөр нөлөөлж байна.

Индонезийн эдийн засаг удааширч, олон мянган ажлын байр хомсдож, хэрэглээний зардал багассан нь иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Хүний эрхийн байгууллагууд, тэр дундаа Эмнести Интернэшнл хохирогчдод шударга ёсыг тогтоохын тулд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг хараат бусаар мөрдөн шалгахыг уриалж байна.

ЭХ СУРВАЛЖ: THE STAR

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

- ylcuun 2025-08-31 169.133.250.254

Ubchinoo shaxcan, ymarbx- OCXUUX

Avatar

mx 2025-08-31 169.133.250.254

Sick gay building ? yu ch shaxaxaas

Avatar

БАХШ 2025-08-31 202.9.46.145

ШХАБ-тар, улаан xятадын талын дарангуйлагч, олигархиуд сөнө!

Avatar

zochin, 2025-08-31 202.72.245.206

mundag umaa ter ard tumen n !

Avatar

yanxzantain Xoolni xylgaich arai E dyygai ; ? 2025-08-31 169.133.250.254

– disp gerln Coesel; drj

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж