ШХАБ-ын АЛСЫН ХАРАА

БНХАУ-ын боомт хот Тяньжинд наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-ны хооронд Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын (ШХАБ) 2025 оны дээд хэмжээний уулзалт болох гэж буй. Энэ хүрээнд Бямба гаригт (2025.08.30) дэлхийн өмнөд бүсийн улс орны өндөр албан тушаалтан, салбар бүрий мэргэжилтнүүд Тяньжин хотын дэвшилтэд технологи, ШХАБ-ын үүрэг, ирээдүйн төлөвлөгөөний талаар ярилцлаа.


Тяньжин хотод болох гэж буй ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт нь Евроазийн бүс нутагт чухал өөрчлөлт гарах гэж буйг харуулж байна. Дэлхийн худалдаа, харилцаа холбооны чухал хэлхээ болох Тяньжин боомтын стратегийн цэгээс ШХАБ нь гишүүн орнуудын хамтын ажиллагаа, хөгжил цэцэглэлт хэрхэн өргөжиж байгааг дүгнэх юм. Геополитикийн хурдацтай өөрчлөгдөж буй нөхцөл байдлын талаар ШХАБ-ын гишүүн орнуудын төлөөлөгчид хуралдаж, “Бүс ба Зам” санаачилга (BRI) зэрэг дэлхийн өмнөд бүсийн улс орнуудад хэрэгжүүлж буй санаачилгууд хэр зорилтоо биелүүлж буйг хэлэлцэх болно. Хэлэлцүүлэгийг эндээс үзнэ үү.

ШХАБ: ЕВРАЗИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ХОЛБОЛТЫН ҮНДЭС

Пакистаны ерөнхий сайд бөгөөд гадаад хэргийн сайд Мухаммед Ишак Дар хэлэлцүүлгийн үеэр ШХАБ-ын Евроазид үзүүлж буй чухал үүргийг онцолсон юм. Түүний үзэж буйгаар, ШХАБ-ын гол зорилго нь гишүүн орнуудын энх тайван, аюулгүй байдал, эдийн засгийн хөгжлийг дэмжих явдал юм. Газарзүйн хувьд ШХАБ нь олон янзын соёл, эдийн засгийг холбож, хамтын өсөлтийн өвөрмөц платформыг бүрдүүлдэг. Тэрбээр мөн Тяньжин боомт хотыг зөвхөн ачаа тээврийн төв биш гэж онцлон тэмдэглэсэн байна. Энэхүү хот нь ШХАБ-ын хамтын ажиллагааны бэлгэдэл гэж үзэж байна. Тухайлбал, Тяньжин хот нь зөвхөн гишүүн орон гэлтгүй барууны болон Европын хооронд ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг. Орчин үеийн дэд бүтэц нь ШХАБ-ын хүрээнд гарсан дэвшлийг, ялангуяа ухаалаг, ногоон боомтын санаачилгуудыг хэрэгжүүлдэг байна.

ШХАБ-ЫН ДЭВШИЛТЭД ТЕХНОЛОГИ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЗОРИЛТ

Олон улсын бодлогын байгууллагын дэд дарга Виктор Гаогийн хэлснээр, тус боомт нь бүрэн хиймэл оюун ухаанд суурилсан автомат технологийг ашиглан ачаа тээвэр, логистикийн бүхий л асуудлыг шийдвэрлэж буй нь олон улсын жишиг болжээ. Мөн нүүрстөрөгчийн хий ялгаруулдаггүй үйл ажиллагаа, цэвэр цахилгаан эрчим хүчийг ашигладаг нь орчин үеийн шинэчлэлд тууштай хандаж байгаагаа харуулж байна. ШХАБ-ын 2025 оны дээд хэмжээний уулзалт Тяньжин хотод болж буй нь боомт хотын дэвшилтэд технологи гишүүн орнуудын зорилтын нэг болсныг илтгэж байгаа юм. Энэхүү хот нь дэлхийн 147 улс, оронд чингэлгийн маршруттай бөгөөд хуурай болон далайн тээврийг холбодог байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, энэ нь гео эдийн засгийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж байгааг харуулж байна. Тяньжин боомт нь ШХАБ-ын худалдаа, хөгжлийн гүүрийг хэрхэн байгуулж байгаагийн бодит жишээ юм.

Тегераны Их сургуулийн профессор Мухамед Меранди ШХАБ-ын аюулгүй байдлын асуудалд хэрхэн сайжирсныг онцолсон байна. Тэрбээр хэлэхдээ, "ШХАБ нь эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны өргөн талбар болсон" гэв.

ШХАБ-ын эдийн засгийн нөлөө ч өргөжиж байна. 2020 он гэхэд дэлхийн худалдаанд оруулсан хувь нэмэр 5.4 хувиас 17.5 хувьд хүрчээ. Тус байгууллага нь дэлхийн хүн амын 44 орчим хувийг эзэлдэг.

ШХАБ нь өнөөгийн олон улсын ээдрээтэй нөхцөлд тогтвортой байдал, дэвшлийн тулгуур болж байна. Энэ нь өсөлтийг дэмжихийн зэрэгцээ бүс нутгийн энх тайван байдлыг хадгалахад тусалдаг гэж мэргэжилтнүүд үзэж байна.

ДЭЛХИЙН ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИЛЦАН ХАМААРЛЫГ ДАХИН ТОДОРХОЙЛОХ НЬ

ШХАБ нь чөлөөт худалдааг дэмжиж, өсөлтийг удаашруулдаг хамгаалалтын бодлогын эсрэг байдаг. Зарим барууны орнууд бусдын хөгжлийг хязгаарлахын тулд “жижиг хашаа, өндөр хашаа” хэмээн нэрлэгддэг худалдааны саадыг ашигладаг. Харин ШХАБ бүх хүнд ашигтай нээлттэй зах зээлийг уриалдаг гэж хэлэлцүүлэгт оролцсон мэргэжилтнүүд үзэж байна.

Чөлөөт худалдаа нь зөвхөн хөгжиж буй улс орнуудад төдийгүй өндөр хөгжилтэй эдийн засагт ч тогтвортой байдал, хөгжил цэцэглэлт авчирна гэж үздэг.

ШХАБ нь тээвэр, худалдааны сүлжээг сайжруулахад онцгойлон анхаардаг. Тяньжин боомт нь Энэтхэг зэрэг орнуудад экспорт нэмэгдүүлэх, шинэ зах зээлд нэвтрэх үлгэр жишээ болох гэж хичээж байна. Төв болон Зүүн өмнөд Азийн зах зээлтэй холбогдсоноор хөгжиж буй орнууд худалдааны саад бэрхшээлийг даван туулж, эдийн засгаа өсгөх боломжтой болно.

ШХАБ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГААР ДАМЖУУЛАН ДЭЛХИЙН СОРИЛТУУДЫГ ШИЙДВЭРЛЭХ НЬ

ШХАБ нь өнөөгийн дэлхийд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд идэвхтэй оролцож байна. Аюулгүй байдлын заналхийлэл, геополитикийн хурцадмал байдал болон илүү шударга олон улсын тогтолцооны хэрэгцээг тус байгууллага онцлон авч үзэж байгаа юм. ШХАБ бүс нутгийн энх тайвныг хадгалахад чухал үүрэгтэй аж. Хил дамнасан заналхийлэл, терроризмын эсрэг тэмцэж, эдийн засгийн хамтын ажиллагааг хамгаалах нь тус байгууллагын тэргүүлэх зорилтуудын нэг.

“Шанхайн сүнс” зарчимд тулгуурласан энэхүү хамтын ажиллагаа нь харилцан итгэлцэл, хамтын ашиг, соёлын ялгааг хүндэтгэх үзэл дээр үндэслэдэг.

Мөн геополитикийн хурцадмал орчинд тэгш эрх, яриа хэлэлцээг чухалчилж, зарим барууны орнуудын хэрэглэдэг “эрсдэлийг бууруулах” гэх бодлогыг шүүмжилж байна. Тус байгууллага эрсдэлийг бууруулах бодлого нь шударга дэлхийн тогтолцоог бий болгохыг бус, тодорхой хүчнүүдийн ноёрхлыг хадгалах зорилготой гэж үзэж байгаа юм. ШХАБ-ын зүгээс бүх улс орны хөгжих эрхийг хамгаалж, илүү тэгш, хамтын ажиллагаанд суурилсан олон улсын шинэ загварыг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-08-31 202.21.107.8

Оросын түрэмгийллтйг зогсоож чадвал илүү олон тайлбар хэрэггүй ээ

Avatar

👺 2025-08-31 202.9.46.145

😈👿💀☠💩👹👺👻👽👾💣🖕🦷🦴

Avatar

Нэргүй 2025-08-31 103.229.123.184

Элсээчээ

Avatar

БАХШ 2025-08-31 202.9.46.145

ШХАБ-татан буугд! Улаан xятад сөнө!

Avatar

Нэргүй 2025-08-31 66.181.180.100

Хятад хэзээ сөнөнө гэж хэн чамд аминчлан хэлж байх юм,,,,,оркоо,,,,

Avatar

Zochin 2025-08-31 202.55.191.130

Neg l surtei nertei gazar hahahaha zugeer Chine l bizde hahahaha

Avatar

Нэргүй 2025-08-31 66.181.185.38

Ай яа яа, “Шанхайн сүнс” биш ээ, “Шанхайн үзэл санаа” гэж орчуулна. Ингэж мэдээ тойм бичиж болохгүй ээ.

Avatar

Нэргүй 2025-08-31 202.9.41.47

гяяхх гяях гяях заыл цаашаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж