Палестины ерөнхийлөгчийг НҮБ-ын чуулганд оролцуулахгүй

Палестины ерөнхийлөгчийг НҮБ-ын чуулганд оролцуулахгүй

Палестины ерөнхийлөгчийг НҮБ-ын чуулганд оролцуулахгүй

Палестины ерөнхийлөгч Махмуд Аббас болон бусад 80 албан тушаалтны визийг АНУ хүчингүй болгожээ. Иймд ирэх сард Нью Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд Махмуд Аббас оролцох боломжгүй болов. НҮБ-д суугаа Палестины элчин сайд Рияд Мансур өмнө нь төлөөлөгчдийн тэргүүний хувиар ерөнхийлөгч Аббас Нью-Йоркт болох төр, засгийн тэргүүн нарын уулзалтад оролцоно гэж мэдэгдэж байсан билээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио тэднийг "Энх тайвны хүчин чармайлтыг сүйтгэж, төсөөллийн Палестин улсыг хүлээн зөвшөөрүүлэх гэж оролдсон" гэж буруутгажээ.

АНУ ердийн үед аль ч улсын албан тушаалтныг НҮБ-ын төв байранд зорчихыг зөвшөөрдөг. Гэтэл энэ удаад ийм ер бусын шийдвэр гаргасан нь израильчуудын талархлыг хүлээв. Израилийн Гадаад хэргийн сайд Гидеон Саар Төрийн департаментын шийдвэрийг талархан хүлээн авч байгаагаа мэдэгдсэн байна. Харин Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху "Палестиныг хүлээн зөвшөөрөх нь Хамасын аймшигт терроризмыг шагнасантай адил хэрэг" гэсэн юм.

Ирэх сард болох чуулганы үеэр Палестиныг олон улсад хүлээн зөвшөөрүүлэхээр Франц хичээж байсан. Энэ хүчин чармайлт нь Дональд Трампын засаг захиргаанд таалагдаагүй аж.

"Энэ шийдвэр олон улсын хууль тогтоомж, НҮБ-ын төв байрны журамтай илт зөрчилдөж байна. Ялангуяа Палестин бол НҮБ-ын ажиглагч гишүүн орон. Ийм байтал визний хориг тавьсанд маш их гайхаж байна. Энэ шийдвэрээ буцаахыг АНУ-д уриалж байна" гэсэн мэдэгдлийг Палестины ерөнхийлөгч Махмуд Аббасын ажлын албанаас гаргажээ.

Дашрамд дурдахад, Палестиныг одоогоор НҮБ-ын 193 гишүүн орны 147 нь хүлээн зөвшөөрөөд байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРГЭН 2025-08-30 103.229.122.204

Аллагыг хөхүүлэн дэмждэг гэдгээ Америк ил тодоор харуулж байна,

Avatar

Хх 2025-08-30 103.212.116.198

,нүб ийг одоо өөр улсад шилжүүлж шинэ зохион байгуулалтад орох хэрэгтэй

Avatar

Zochin 2025-08-30 202.55.191.130

Давхар стандарт гэж энэ дээ. Муу сайж жүүдүүд мөхөхийнхө өөмнө бадамлана гээч л болж байх шиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж