АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Пүрэв гаригт дэд ерөнхийлөгч асан Камала Харрисын Нууц албаны хамгаалалтыг цуцалжээ. Холбооны хуулийн дагуу дэд ерөнхийлөгчийн хамгаалалт албан тушаалаа хүлээлгэн өгснөөс хойш зургаан сарын дараа цуцлагддаг. Камала Харрисын хамгаалалтын хугацаа долдугаар сарын 21-нд дуусчээ. Гэхдээ Жо Байден ерөнхийлөгчийн суудлаас буухаасаа өмнө Камала Харрисын хамгаалалтыг нэг жилээр сунгасан захирамжид гарын үсэг зурсан аж. Тус захирамжийг олон нийтэд мэдээлээгүй байжээ.
Ерөнхийлөгч болон ерөнхийлөгчид нэр дэвшигчид аюулгүй байдлын аюул заналхийлэлтэй байнга тулгардаг. Харрисын хувьд өнгөт арьст эмэгтэй байсан тул аюулгүй байдлын онцгой асуудалтай тулгардаг байжээ.
Харрисын хамгаалалтыг цуцалснаар түүнийг 24/7 биечлэн хамгаалахаар томилогдсон агентууд байхгүй болох юм. Аливаа заналхийллийн дүн шинжилгээ, хувийн нөхцөл байдлын хяналт, цахим шуудан, цахим сүлжээ зэрэг зүйлс ч Нууц албаны хамгаалалтад багтдаг.
3,593.62






















































намар хаяанд иржээ 2025-08-30 202.126.91.39
салхи ч эргээд л байх шиг байна даа зүүнээсээ үлээх нь үү дээ хө кккк хахахахаа
Нэргүй 2025-08-30 66.181.189.100
Манайд Данхын тушаалаар Женког хамгаалсан гэдэг билүү
Нэргүй 2025-08-30 122.201.23.83
Трамп дандаа манай дарга нарыг дуурайх юм.