Дуучин Жесси Жэй хөхний хорт хавдартай болсноо өнгөрсөн зургадугаар сард зарласан. Үүнээс хойш тэрбээр хоёр дахь хагалгаандаа орох гэж байгаа тул удахгүй болох тоглолтоо хойшлуулжээ.
Тэрбээр Пүрэв гаригт инстаграм хуудсандаа "Харамсалтай нь би хоёр дахь удаагаа хагалгаанд орох шаардлагатай боллоо. Тийм ч ноцтой зүйл байхгүй. Гэхдээ энэ оны эцсээс өмнө хагалгаанд орох ёстой боловч яг аялан тоглолтын дундуур таарч байна. Тиймээс намайг уучлаарай. Миний урам хугарч, гуниглаж байна. Би биеэ бодож, эдгэрэх хэрэгтэй, энэ нь зөв шийдвэр байх болно" гэсэн юм.
Жесси Жэй аравдугаар сард Их Британи болон Европт, арваннэгдүгээр сард АНУ-д тоглолтоо хийх ёстой байсан. Тоглолтууд хойшлогдоод Их Британи болон Европынх 2026 оны дөрөвдүгээр сар болсон бол АНУ-ынх цуцлагджээ.
Жессика Корниш буюу Жесси Жэй өдгөө 37 настай. Тэрбээр энэ амьдралдаа эрүүл мэндийн ноцтой сорилтуудтай цөөнгүй тулгарчээ. Тухайлбал, найман настайдаа зүрхний өвчтэй гэж оношлогдсон бол 18 настайдаа хөнгөн цус харваж байжээ. Мөн 2020 онд түр хугацаагаар сонсголгүй болж, 2021 оны арваннэгдүгээр сард үр зулбаж байв. Хожим нь 2023 онд Скай Сафир Корниш Колман нэртэй хүүгээ төрүүлжээ.
3,593.62






















































Холбоотой мэдээ