Трамп Чикагод цагаачлалын эсрэг томоохон ажиллагаа явуулна

Трамп Чикагод цагаачлалын эсрэг томоохон ажиллагаа явуулна

Трамп Чикагод цагаачлалын эсрэг томоохон ажиллагаа явуулна

Трампын засаг захиргаа Лос-Анжелес хотод эсэргүүцлийн жагсаал өдөөсөн танил тактикаа ашиглан ирэх долоо хоногт Чикагод цагаачлалын эсрэг томоохон ажиллагаа явуулахаар бэлтгэж байна. Эх сурвалжийн мэдээлснээр үйл ажиллагаа есдүгээр сарын 5-наас эхэлж магадгүй. Лос-Анжелесын баривчилгаанд хуягт машин, тактикын зэвсэг, хэрэгсэл багтсан. Үүнтэй ижил техник хэрэгслүүдийг Чикагод байрлуулах төлөвтэй байна.

Трамп сүүлийн хэдэн долоо хоногт Чикагод хотын гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор Үндэсний гвардийг байршуулах гэж оролдсон. Ирэх долоо хоногийн ажиллагаа нь үүнээс тусдаа аж.

Иллинойс мужийн амбан захирагч Ж.Б.Прицкер, Чикаго хотын дарга Брэндон Жонсон нар энэ ажиллагааг эсэргүүцэж байна. Тэд "Ноён ерөнхийлөгч өө, Чикагод битгий ирээрэй. Таныг энд хэн ч хайгаагүй" гэж анхааруулжээ.

Эргэн сануулахад, Лос Анжелес хотод ажиллагаа явуулах үеэр нөхцөл байдал хурцадсан тул ерөнхийлөгч Трамп Үндэсний гвардын 2000 цэргийг илгээсэн билээ. Цэрэг байршуулах нь хурцадмал байдал, сөргөлдөөнийг нэмэгдүүлж, аюултай жишиг тогтооно гэж тухайн үед Латин Америкийн нэгдсэн иргэдийн лигийн (LULAC) дэд ерөнхийлөгч Хосе Баррера хэлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Жонхуу 2025-08-29 59.153.115.31

Хамгийн олон бичиг баримтгүй Монголчууд байдаг хот, гай болох нь дээ

Avatar

Зочин 2025-08-29 66.181.190.135

Дэлхийд америк үндэстэн гэж хэзээ ч байгаа ч үгүй цаашид байх ч үгүй. Дэлхийн олон үндэстэн хүмүүс очиж байж энэ америк улс бий болсон.

Avatar

Нэргүй 2025-08-29 66.181.177.96

Үүнийгээ урьдчилж зарлаад байхдаа яадаг юм, чимээгүй хийх ёстой ажиллагаа юм.

Avatar

Нэргүй 2025-08-29 66.181.189.223

Одоо бол ямар ч юмыг нууж хийхээ больсон ш дээ, энэ дэлхий дээр нууц юм гэж байхгүй болсон ! Зөвхөн комму нистууд л бодол санаа, үйл ажиллагаагаа нууцалдаг хэвээ рээ бх шиг бна доо !

Avatar

Нэргүй 2025-08-29 103.168.34.32

Чикагод хамгийн олон Монголчууд байдаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж