Бусдын амь насыг хороож, оршуулгын газрын булшинд нуусан байжээ

Бусдын амь насыг хороож, оршуулгын газрын булшинд нуусан байжээ

Бусдын амь насыг хороож, оршуулгын газрын булшинд нуусан байжээ

Бусдын амь насыг хохироож, гэмт үйлдлээ нуун дарагдуулсан үйлдлийг илрүүллээ. Тодруулбал, сэжигтэй этгээд Ө нь энэ оны зургадугаар сарын 2-оос 3-нд шилжих шөнө нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн А гэгчтэй хамт архидан согтуурч байхдаа үл ялих зүйлээр шалтаглан маргалдсаны улмаас бусдын амь насыг хохироожээ. Тухайн этгээд гэмт үйлдлээ нуух зорилгоор хохирогчийг тус дүүрэгт байх оршуулгын газарт хуучин булшны нүхэнд булсан байсан үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Энэ оны эхний долдугаар сарын байдлаар цагдаагийн байгууллагаас улсын хэмжээнд “Хүний амь насыг хохироосон” 102 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулсан.

Цагдаагийн байгууллагад шалгагдаж буй "Хүнийг алах" гэмт хэргийн дийлэнх нь иргэд ахуйн хүрээнд архидан согтуурч, өөрийн үйлдлээ удирдан хянах чадваргүй болсон үедээ бусдын амь насыг хохироосон байх нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд иргэд та бүхэн архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байж гэмт хэрэг, зөрчил болон аливаа болзошгүй эрсдэлээс өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-08-29 202.126.89.99

Пээ ямар бузартай этгээд ве !! Цаг төр аймаар болсон бна .Цагдаа нар мундаг ажиллаж илрүүлжээ

Avatar

Нэргүй 2025-08-29 66.181.187.193

Баригдана шүү алуурчидаа. Хэрэг хэзээ ч хуучрахгүй. Ертөнцийн хуулинд та нар захирагданаа одоо

Avatar

Нэргүй 2025-08-29 66.181.176.84

Ххуль хууль бас дахин хуулиа чангал!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж