Кантo-Кошин бүс нутгаас Кюшю бүс нутаг хүртэл Баасан гаригт (2025.08.29) хэт хална гэж Японы цаг уурын албаныхан таамаглаж байна. Мөн Бямба, Ням гаригт Кантo-Кошин бүс нутгаас Кинки бүс нутгийн хооронд агаарын температур 40 хэм хүртэл дулаарч, амь насанд аюултай хэмжээнд хүрч болзошгүй гэж үзэж байна. Баасан гаригийн 13:00 цаг гэхэд зарим бүс нутагт температур аль хэдийн 36 хэмийг давсан байна. Токушима мужийн Мима хотод 36.8 хэм, Айчи мужийн Тойота хотод 36.3 хэм, Хёого мужийн Тойоока хотод 36 хэм хүрчээ.
Цаг уурын албаныхан Такамацу хотод өдрийн дээд температур 37 хэм, Нагоя, Осака болон Ямагүчи хотуудад 36 хэм, Токио хотын төв, Тояма, Кочи, Фүкүока хотуудад 35 хэм хүрнэ гэж таамаглаж байна.
Канто бүс нутгаас Кюшю бүс нутаг хүртэл 47 мужийн 22-д нь дулааны цохилтын сэрэмжлүүлэг гаргаад байна. Албаныхан Бямба гаригаас эхлэн агаарын температур цаашид ч нэмэгдэх хандлагатай байгааг анхааруулж байна. Тэд Бямба гаригт Сайтама мужийн Кумагая хотод 40 хэм, Нагоя, Маэбаши, Кофу хотуудад 39 хэм, Токио хотын төв болон Киото хотод 38 хэм хүрэхийг урьдчилан таамаглажээ.
3,593.62




















































Нэргүй 2025-08-29 66.181.189.223
Манайд ийм дулаахан байдаг болоосой !