МҮОХ-ноос Казүхито Сакайд 50 мянган долларын тусламж үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2025.08.29-нд нийтлэгдсэн

МҮОХ-ноос Казүхито Сакайд 50 мянган долларын тусламж үзүүлнэ

МҮОХ-ноос Казүхито Сакайд 50 мянган долларын тусламж үзүүлнэ
Олон улсын олимпын хороо/ОУОХ/-ны гишүүн, Монголын үндэсний олимпын хороо/МҮОХ/-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өчигдөр/2025.08.28/ Японы иргэн, чөлөөт бөхийн нэрт дасгалжуулагч Казухито Сакай болон Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мянганбаяр нарыг Олимпик хауст хүлээн авч уулзлаа.
МЧБХ-ноос “Лос Анжелес 2028” Олимпын наадам хүртэлх хугацаанд шигшээ багийн эрэгтэй, эмэгтэй баг тамирчдын бэлтгэл сургуулилтад дасгалжуулагч Казухито Сакай зөвлөх багшаар хамтран ажиллахаар болсныг дурдаад холбооны үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв. Мөн ахмад тамирчдынхаа Олимпод амжилт гаргахад нөлөөлсөн хүчин зүйлсийн судалгааг үндэслэн тамирчдын бэлтгэл хооронд амрах зориулалттай хоёр өрөө бүрэн тохижуулж, ашиглалтад оруулсан нь тамирчдын талархлыг хүлээгээд байгааг онцлохын ялдамд МҮОХ-ноос санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийллээ.
МҮОХ-ны зүгээс ОУОХ-ны Эв санааны нэгдлийн төсөл хөтөлбөрийн шугамаар нэг жилийн 25,000 ам.долларын санхүүжилтийг 2 жилийн хугацаанд Зөвлөх багш Казухито Сакайд олгоно.
Зөвлөх багш Казүхито Сакай нь Олимпын баг тамирчдын бэлтгэл сургуулилт, техник, сэтгэл зүй, бэлтгэлийн төлөвлөгөөнд зөвлөгөө өгч ажиллахаас гадна чөлөөт бөхийн сургалтын системийг сайжруулах зорилгоор шигшээ багийн болон аймаг орон нутгийн дасгалжуулагч нарт зориулсан сургалтуудыг зохион байгуулах гэрээтэй ажиллана.
Уулзалтын үеэр тэрээр “Тамирчин хүн өөрийн амжилт гаргах арга барилаа тодорхойлж, сэтгэхүйгээ бүрэн дайчилж чадвал амжилтын оргилд хүрэхэд болохгүй зүйл байхгүй. Монголын баг тамирчдыг “Лос Анжелес 2028” Олимпын наадамд өндөр амжилт үзүүлэхэд миний зүгээс бүх хүчээ дайчлах болно.” МҮОХ-ны зүгээс дэмжиж байгаад баярлалаа гэж хэлэв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж