Олимпын наадам зохион байгуулах нь ашигтай юу?

Олимпын наадам зохион байгуулах нь ашигтай юу?

Олимпын наадам зохион байгуулах нь ашигтай юу?

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон, дэлхийн хамгийн том спортын наадам бол олимп. Өмнө нь олимпыг эх орондоо хүлээн авч, зохион байгуулна гэдэг улс орны бахархал, нэр хүндийн илэрхийлэл байв. Гэвч сүүлийн жилүүдэд үүнийг эсэргүүцэх сөрөг хандлага бий болж, хотууд ч хүлээн авах сонирхолгүй болжээ.

2008 оны зуны олимпыг зохион байгуулах эрхийн төлөө таван хот өрсөлдөж, эцэст нь Бээжин ялж байв. Гэтэл 2020 оны олимпын эрхийн төлөө гурван хот, 2024 оны эрхийн төлөө хоёр хот, 2028 болон 2032 оны олимпын эрхийг АНУ-ын Лос Анжелес болон Австралийн Брисбен хотууд өрсөлдөгчгүй авчээ.

Тэгвэл олимпын наадмыг хотдоо зохион байгуулахын давуу болон сул тал нь юу вэ?

ДАВУУ ТАЛ 1: АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛДЭГ

2016 оны Риогийн олимпыг дэлхийн 200 гаруй оронд шууд дамжуулж, таван тэрбум хүнд хүрчээ. Тухайн жил олимп үзэх гэж Бразилд ирсэн жуулчдын 56 хувь нь анх удаа ирэгсэд байсан бөгөөд тус улс 6.6 сая жуулчин хүлээн авч, 6.2 тэрбум ам.долларын ашиг олсон нь шинэ дээд амжилт болсон гэнэ.

Харин 2012 оны олимпын дараа буюу 2013 оны эхний хагаст Англи улс өмнөх оны мөн үеийнхээсээ 12 хувиар илүү жуулчин хүлээн авчээ. Мөн ашиг орлого нь ч 2013 оны зургадугаар сард өмнөх оныхоо мөн үетэй харьцуулахад 2.57 тэрбум ам.доллараар өсч, 2013 оны эхний хагаст нийтдээ 12.1 тэрбум ам.долларын ашиг олжээ.

2018 оны өвлийн олимпын дараа Солонгос улс 55 сая ам.долларын ашиг олж, үүнийгээ спортын салбартаа хөрөнгө оруулсан.

1992 оны олимпын дараа Испанийн Барселон хот "чимээгүй, унтаа" хотоос Европын гуравдагч том аялал жуулчлалын бүс нутаг болтлоо өөрчлөгджээ.

Олимпын наадам зохион байгуулах нь ашигтай гэдгийг утгаар нь харуулсан хот бол Лос Анжелес. Тус хот 1984 оны олимпоор 215 сая ам.долларын үйл ажиллагааны орлого, 289 сая ам.долларын телевизийн шууд дамжуулалтын орлого олсон аж. Тэд шинээр барилга байгууламж, цэнгэлдэх барихаасаа илүүтэйгээр байгаа нөөц бололцоо, дэд бүтцээ бүрэн ашиглаж, зардал багатай олимпыг зохион байгуулсан юм. Өндөр өртөгтэй, нүсэр тамирчдын хотхон барилгүйгээр тамирчдыг их дээд сургуулиудынхаа дотуур байранд байрлуулж, ашиглах боломжтой цэнгэлдэх, байгууламжуудаа ашигласан түүхтэй. Олимпын ачаар 1984 онд Лос Анжелес каунти 43.2 сая жуулчин хүлээн авч, өмнөх оноосоо 9.3 хувиар өссөн үзүүлэлтэй байв.

ДАВУУ ТАЛ 2: ТУХАЙН ХОТЫН ОЛОН УЛС ДАХЬ НЭР ХҮНДИЙГ ӨРГӨДӨГ

Олимпыг хүлээн авснаар тус хот дэлхий нийтийн анхаарлын төвд орж, олон улсын эдийн засгийн байгууллагуудын сонирхлыг татдаг гэнэ. Эдийн засгийн ухааны доктор Роберт А.Бааде болон Виктор А.Матесон нарын хувьд "Олимпыг зохион байгуулах хүсэлтээ илэрхийлнэ гэдэг бол тухайн улс худалдааны урсгалаа нэмэгдүүлэх либералчлалыг олон улсад амлаж буй дохио" гэжээ.

Хятад улс 2008 онд Бээжин хотноо зуны олимпыг зохион байгуулах эрхээ авсны дараа Дэлхийн худалдааны байгууллага тус улсад нээгдэж байв. 1968 оны олимп ч Мексик улсад аж үйлдвэржсэн орон болох том үсрэлтийг авчирсан гэж социологич Дэвид Голдблатт хэлжээ.

Харин 1964 оны зуны олимпын ачаар Япон улс Олон улсын валютын сан, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагад элссэн.

Түүнчлэн 1955 онд Итали улс 1960 оны зуны олимпыг зохион байгуулах эрхээ авснаар НҮБ болон Европын эдийн засгийн нийгэмлэгийн гишүүн орон болжээ. Яг үүнтэй ижил Испани улс 1986 онд Европын эдийн засгийн нийгэмлэгийн гишүүн болсон.

ДАВУУ ТАЛ 3: ҮНДЭСНИЙ БАХАРХЛЫГ ТӨРҮҮЛДЭГ

Дэлхийн 21 улсын ард иргэдийн дунд явуулсан судалгаагаар 18 улсын иргэд нь олимпод үзүүлсэн тамирчдынхаа амжилтаар бахархдаг гэжээ. Өмнөд Солонгосын Пёнчан хотын оршин суугч И Жи-Сёлын хэлснээр 2018 оны өвлийн олимпын эрхийг хот нь авсны дараа хот даяараа бүжиглэж, баярлаж байсан гэнэ.

1952 оны Хельсинкийн олимпод оролцсон Рожер Баннистер 2012 оны олимпод үзүүлсэн тамирчдынхаа амжилтын талаар ярихдаа "Их Британийн баг тамирчдын баатарлаг амжилтын ачаар бидний үндэсний бахархал, тэрхүү мэдрэмж дахин сэргэсэн бололтой. Гайхалтай" гэжээ.

Шотландын Рояаль банкны ажилтан Мурад Чоудри "Олимпын ачаар гайхалтай мэдрэмж, бахархал төрөөд зогсохгүй эдийн засагт эерэг нөлөө үзүүлэн ажлын бүтээмж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлдэг" гэв.

СУЛ ТАЛ 1: ХЭТ ИХ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

1960 оны олимпоос хойш бүх олимп анхны төсөвдөө багтаагүй. Оксфордын бизнесийн сургуулийн Бент Флавберг болон Аллисон Стиварт нар ярихдаа "Олимпын төсвийг байнга хэтрүүлдэг нь энгийн үзэгдэл болсон" гэв. Харин Виржиниагийн технологийн их сургуулийн профессор Жадриан Вутены үзэж буйгаар олимпын наадмыг хүмүүс хөрөнгө оруулалт гэж хардаг ч үнэндээ маш өндөр үнээр бүтсэн үдэшлэг л байдаг аж.

Лос Анжелес хотыг ч ирэх 2028 оны олимп зовоож байгаа бололтой. Учир нь сүүлийн үед тус хотын ойр орчим хээрийн түймэр болон бусад байгалийн онц ноцтой үзэгдлүүд тохиож, багагүй хохирол учруулсан. Үүний улмаас тамирчдын хотхон байгуулахаар төсөвлөсөн байсан нэг тэрбум ам.доллараа өөр зүйлд зарцуулжээ.

Токиогийн олимпын төсөв анхны төлөвлөлтөөсөө 200 хувиар давсан нь түүхэн дэх хамгийн өндөр өртгөөр бүтсэн олимп болсон. Угтаа 2013 онд Япон улс 7.3 тэрбум ам.доллараар олимп зохион байгуулна гэж танилцуулсан ч бодит өртөг нь 102 тэрбум ам.доллар байв. Зохион байгуулагчид цар тахлын улмаас 23 тэрбум ам.долларын орлогоо алдсан гэнэ.

1976 оны Монреалийн олимпийн алдагдлаа нөхөхийн тулд Канад улс 30 жилийг зарцуулжээ. Тус улсын олимпын төсөв 796 хувиар давсан аж. Одоо хүртэл тус хотын олимпын цэнгэлдэхэд жил бүр 17 сая ам.долларын урсгал засвар, үйлчилгээг үзүүлдэг бөгөөд дээвэртэй болгохын тулд 300 сая ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй гэжээ.

2004 оны Афины олимпыг зохион байгуулахын тулд Грек улс анхны төсвөөс нь 60 хувь хэтэрсэн хөрөнгийг гаргаж, эцэст нь 2007-2012 оны санхүүгийн хямралд өртөх гол хүчин зүйл нь болжээ.

Төсөв, мөнгөөс гадна орон нутгийн ард иргэдийн амьдралд сөрөг нөлөө үзүүлдэг. Хэт аялал жуулчлалын хөл хөдөлгөөний улмаас тухайн хотын үл хөдлөхийн үнэлгээ хөөсөрч, гэр ахуйн бараа, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ өсдөг аж. Түүнчлэн хотын амар тайван, дур булаам байдал алдагдаж, жуулчдад зориулсан элдэв зугаа цэнгээний газрууд нэмэгджээ.

Хотын оршин суугчдын үе дамжин өвлөж ирсэн худалдаа, үйлчилгээний газрууд хаагдаж, жуулчдын хүсэл сонирхолд нийцэх дэлгүүр, худалдааны газрууд нээгдэх болжээ.

СУЛ ТАЛ 2: ҮРГҮЙ ЗАРДАЛ

Эдийн засгийн ухааны профессор Роберт А.Бааде, Виктор А.Матесон нарын хэлснээр зохион байгуулагч орон спортын тэмцээн, төрөл бүрт зориулан тусгайлан ордон, байгууламж барьдаг ч олимп дууссаны дараа тэрхүү газруудыг ашиглахгүй, хоосордог ажээ. Өөрөөр хэлбэл, хэдхэн өдөр ашиглах барилга, байгууламжийн төлөө хэт өндөр зардал гаргаж, дараа нь дахин ашиглах боломжгүй болдог гэнэ.

Дэлхий даяарх олимп хүлээн авсан хотуудад хоосон, зэвэрсэн, хогийн ургамалд бүрхэгдсэн, бохирдсон олон байгууламжууд үлдсэнийг та бүхэн харж болно. Бээжингийн олимпын алдарт "Шувууны үүр" цэнгэлдэхийн засварт жил бүр 11 сая ам.долларыг зарцуулдаг бөгөөд жилийн ихэнхи хугацаанд хоосон байдаг.

СУЛ ТАЛ 3: ХОТЫН ОРШИН СУУГЧДАД ХАЛГААТАЙ

2016 оны Риогийн олимпын бүтээн байгуулалтын үеэр цэнгэлдэхийн ойр орчмын газрыг чөлөөлөхийн тулд оршин суугчдын байшинг нураах ажил өрнөж, цагдаа болон иргэдийн дунд мөргөлдөөн үүссэн түүхтэй. Харин 2008 оны Бээжингийн олимпын бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажлын үеэр ойролцоогоор 1.5 сая хүнд нөхөн олговор олгож, гэрээс нь албадан нүүлгэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-08-29 66.181.161.68

Зүгээр бэлгэдлийн л чанартай наадам. Тэрнээс биш орос украйн, израйль палестинчууд хоорондоо алалцаж л байна шүү дээ.

Avatar

Нэргүй 2025-08-29 202.9.40.46

х***а манж шаарнуудын зулбасгууд нь яг х***а манж эцэ эх шиг бузр занг сурцан х***а манж л******д сэжгийн х***а манж зангаа зулбасгуудда сургаж үлдээж бгаам бн. бузр эцр эх шигээ юм хиыгээгүй байж хийсэн хүний юм өөрө хийцэн юм шиг завшиж яриж. бузраас бузр үлддэгиыг бн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж