Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин өнөөдөр /2025.08.29/ сургууль, цэцэрлэгийн сандал ширээний санхүүжилтын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Нийслэлийн зүгээс Боловсролын яаманд шаардлага тавиад сүүлдээ Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг энэ асуудалд анхаарахыг хүсч, маш чухал ажил хийж байхад нь татаж орууллаа. Өнгөрсөн Лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанд энэ асуудлыг танилцуулсан. Ямар ч гэсэн есдүгээр сарын 1-нээс өмнө хэдэн сургуулийн асуудал шийдэгдлээ. Улаанбаатар хотод шинээр ашиглалтад ороход бэлэн болсон 17 сургууль, 20 цэцэрлэг байсан. Сандал, ширээний хэрүүл хийж байх хооронд хоёр цэцэрлэгийг нэмээд ашиглалтад оруулсан. Ингэснээр 22 цэцэрлэг ашиглалтад орсон бол цаана нь ашиглалтад орохоор төлөвлөсөн 18 цэцэрлэг байна. Өнгөрсөн хоёр өдрийн хугацаанд нийт 22 цэцэрлэгийн 10-т нь тоног төхөөрөмжийг Боловсролын яамнаас олголоо. Бөөн асуудал болсон. Цаана нь 12 цэцэрлэг сандал ширээ, оргүй байна. Мөн 17 сургуулийн зургаад нь тоног төхөөрөмжийг олгосон. Цаана нь 11 сургууль үлдлээ. Боловсролын яамнаас есдүгээр сарын эхний хагаст багтан энэ сургуулиудыг тоног төхөөрөмжөөр хангах шаардлагатай байна. Нийт 16 сургууль нээхэд бэлэн болсноос зургаан сургуульд яамнаас сандал, ширээ олгосон гэсэн үг. Ирэх аравдугаар сарын 1-нээс өмнө таван сургуулийн нэмж ашиглалтад оруулна.
Бидний тавьсан асуудал тодорхой хэмжээнд шийдэгдэж байна. Гэхдээ хичээлийн шинэ жил эхлэхэд хоёрхон хоног үлдсэн байна. Тиймээс салбарын яаманд хариуцлага тооцох асуудлыг ярих нь зүйтэй.
Нийслэлийн зүгээс 2025 оны санхүүжилтэд нийт 402.9 тэрбум төгрөгийг боловсролын салбарт төсөвлөсөн. Тодруулбал, нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгийн урсгал зардалд 18.2 тэрбум төгрөг, бүтээн байгуулалтад 109.5 тэрбум, өргөтгөл дээр 17.5 тэрбум, цэцэрлэг 14.9 тэрбум, цэцэрлэгийн өргөтгөлд 7.2 тэрбум, бага сургууль болон цэцэрлэгийн цогцолборт 25.8 тэрбум төгрөгийг төсөвлөсөн бол спорт заалд 12.7 тэрбум төгрөг, тохижилтын ажилд 3 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Нийслэлээс яагаад салбарын яамнаас сандал ширээгээр хангах ёстой гээд байна вэ гэхээр улсын төсөв батлахдаа сайдын багцад сургууль, цэцэрлэгийн сандал ширээ, хатуу зөөлөн эдлэлийн төсөв тусгагддаг юм. Харин нийслэл дээр яг адил ангилалаар сандал ширээ гэж тавигдахаар акт болдог юм. Нэг ажил дээр хоёр төсвийн эх үүсвэрээс санхүүжүүлэхгүй гэдэг юм. Тоног төхөөрөмж дээр 6.7 тэрбум төгрөг тавьж нийслэл хэрэгжүүлж байгаа ч энд сандал ширээнээс бусад компьютер хэрэгсэл орж байгаа. Мөн их засвар дээр 24.8 тэрбум төгрөгийн тавьж, анх удаа сургууль болон эмнэлэг дээр нийт 60 тэрбумыг төсөвлөсний 30 тэрбум нь сургууль, цэцэрлэгийнх. Одоогийн байдлаар 24.8 тэрбум төгрөгийн их засварыг хийгээд байна. Газар чөлөөлөлт дээр 70 тэрбумыг төсөвлөж, дараа жил баригдах 33 сургуулийг барих юм.
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга хоёр хоногийн өмнө сайтад мэдээлэл өгөхдөө "Боловсролын яамнаас татагдсан 11 тэрбум төгрөгийг Төсвийн байнгын хороотой ярилцаж байгаад буцаан төсөвт тусгасан" гэсэн байна лээ. Улсын төсөв гэдэг чинь хууль шүү дээ. Энэ оны төсөв дээр харахад, боловсролын салбарын тоног төхөөрөмжид улсын хэмжээнд 32.4 тэрбум төгрөгөөр баталсан байгаа. Төсвийн тодотголоор 21.4 тэрбум төгрөг болсон байна. Өөрөөр хэлбэл, 11 тэрбум төгрөгөө татуулчихсан. Хууль болж батлуулсан төсөв дээр яаж 11 тэрбумыг буцаасныг огт ойлгохгүй байна. Энэ хуулийг хоёр өдөр нэг бүрчлэн хараад ойлгодоггүй. Тангараг өргөсөн албан хаагч олон нийтэд худал мэдээлэл өгөхгүй байх гэж бодож байна. Яаж төсвөө буцааснаа тайлбарлах хэрэгтэй. Улаанбаатарт хоёр сургууль анхаарал татаж байгаа.
Нийслэлийн СХД-ийн 62 дугаар сургуулийн барилгыг 2018 онд улсын төсвөөр барьж эхэлсэн. Боловсролын яамнаас хариуцсанаас хойш долоон жилийн ой дээр нь 2024 оны есдүгээр сард нийслэл рүү шилжүүлж өгсөн. Бид хүлээж аваад нийслэлийн төсөвт 4.3 тэрбум төгрөг төсөвлөж, тендер зарлан 2025 оны хоёрдугаар сард гүйцэтгэгч компани нь шалгарсан. Барилгын ажлыг өдөр шөнөгүй шахаж, ажиллуулснаар одоо 95 хувь давчихсан, Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болсон. Гэтэл барилгын ажлын эх зураг нь Боловсролын яаманд очоод алга болсон. Барилга хөгжлийн төвөөс ямар ч хариу өгөхгүй байсаар байгаад актыг хайж олсон чинь Боловсролын яаманд зураг төслийг нь 2016 онд хүлээлгэж өгсөн байна. Яамнаас эх хувийг нь өгөөч гэсэн чинь алга болчихсон гэсэн. Өнөөдрийг хүртэл бид хуулбар зургаар барилгаа барьж эхэлж, дуусгаж байна. Улсын комисс нь хуулбар зургаар барилга хүлээн авахгүй гээд байдаг. Мөн цахилгаанаа татах гэсэн бас л зураг байхгүй болсон.
Тиймээс энэ сургуулийг есдүгээр сарын 1-нд Улсын комисст хүлээлгэн өгөх ажил аравдугаар сар болж хойшилсон. Анги, танхим нь мөн л ширээ, сандалгүй байгаа. Дээр нь нэмээд Боловсролын сайд хувийн хэвшлийн 180 гаруй сургуульд 38 тэрбум төгрөгийн хувьсах зардал өгөх гэж байна. Үүнээс урьтаж улсын сургуульд хөрөнгө оруулалт хийж, хүүхдүүд суралцах таатай орчныг бүрдүүлэх, сургалтын чанарыг дээшлүүлэхэд төсвөө зарцуулах хэрэгтэй. Боловсролын тэгш бус байдлыг ингэж дэмжиж болохгүй” гэв.
3,593.62




















































Нэргүй 2025-08-29 202.70.43.34
Хаа газрын Нийтийн Боловсрол тааруу байдаг үнэн юмоо, Боловсрол гээчийг мөнгөөр олж авдаг гэвч олон сая Массд алив шатны боловсрол олгохдоо л тухайн хүүхэд анх сургуульд орсон өдрөөс нь хүүхдийн онцлогийг тодорхойлж, түвшинг зөв тогтоож энэ хүүхэд Математикч болохнуу Талхчин нарийн боовчин болохнуу гэдийг зөв чиглүүлж өгмөөр бгаамдаа. Слесарь л болох потенциалтай хүнийг Инженер болгочихоор л Улс хөгжихгүй, алдарт мега төслүүд нь дуусахгүй дампуурч байгааншдээ
Нэргүй 2025-08-29 103.212.117.63
ХҮН СҮГ ХУЖАГ ЗАИЛУЛАЧЭЭЭ
Болд 2025-08-29 122.201.31.121
БЕГ-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХҮНД ГАРУУД БАЙГАА ТОХИОЛДОЛД ӨӨДЛӨХГҮЙ ЭЭ
Нэргүй 2025-08-29 66.181.182.163
Эх зураг ганц хувь байдааггүй шүү . Олоод аваач
Нэргүй 2025-08-29 202.70.43.34
Хаа газрын Нийтийн Боловсрол тааруу байдаг үнэн юмоо, Боловсрол гээчийг мөнгөөр олж авдаг гэвч олон сая Массд алив шатны боловсрол олгохдоо л тухайн хүүхэд анх сургуульд орсон өдрөөс нь хүүхдийн онцлогийг тодорхойлж, түвшинг зөв тогтоож энэ хүүхэд Математикч болохнуу Талхчин нарийн боовчин болохнуу гэдийг зөв чиглүүлж өгмөөр бгаамдаа. Слесарь л болох потенциалтай хүнийг Инженер болгочихоор л Улс хөгжихгүй, алдарт мега төслүүд нь дуусахгүй дампуурч байгааншдээ
Нэргүй 2025-08-29 202.126.90.14
Энэ нэг хогийн н**ш нэг ширхэг байнаа Хамгийн
Нэргүй 2025-08-29 202.9.40.46
Хэсэг хороо сум баг аймг нийслэл битүү битүү х***а манжууд гажиг гажиг юм хийгээд шаагаад бн.
Зочин 2025-08-29 103.212.117.160
Ганцхан газар зураг байна гэж юу байхав өөр газар зураг нь байгаа. Хяналт тавьсан газар, санхүүжилт өгсөн газар, барилга барьсан компанид байгаа
Нэргүй 2025-08-29 66.181.176.157
Наранбаярыг зайлуулаачээ
Нэргүй 2025-08-29 202.126.93.18
сургуулийн барилгын ажлын зураг нь алга болсон гэнэ. тэр сургуулийг яам нь хариуцаад бариулж чадалгүй 7 жил болсонг хот аваад хэдхэн сард баиад дуусгаж байна. сандал ширээг яам хариуцдаг ч гэх шиг, сандал ширээг аймаг , дүүргийн төсөвт нь өгөх хэрэгтэй ш дээ тэнэг удирдлагатай яам чинь хаана хэдэн сургууль байдгаа ч мэдэхгүй л тэнэгүүд сууж байгааа
21-ийн 62 уу 2025-08-29 202.9.40.201
зураг төсөл байгаа, нууж байна.
Нэргүй 2025-08-29 202.5.202.130
Юун солиорчихсон гайхал бэ
Нэргүй 2025-08-29 85.12.4.138
Тэнэг боловсролын яам нь тендерээ зарлахгүй удсаар байгаад 40 тэрбумын сандал, ширээний мөнгөөр буцаагаад татуулсан (төсвөө ашиглаж чадаагүй) гэсэн. Боловсролын яамны сайд нь огцорвол таарна, хурлын танхимынхаа сандал ширээг сольсон мөртлөө сургуулиудынхаа сандал ширээний тендерээ ч зарлаж чаддаггүй.