Энэ жил хур тунадас бага, ихэнх нутгаар гандуу, зуншлага муу байснаас үүдэж ургац багассан талаар албаныхан хэлж байна. Монгол Улс энэ онд 260 орчим мянган га талбайд улаанбуудай тариалжээ. Хоёр жилийн өмнө буюу 2023 онд 330 мянган га талбайд, 2024 онд 300 мянган га талбайд улаанбуудай тариалж байсан бол энэ онд 30 гаруй мянган га талбайгаар тариалалт буурсан аж. Тариалалтын хэмжээг бууруулсан нь ч мөн ургацын хэмжээнд нөлөөлж буй. Үндсэндээ дотоодынхоо хэрэгцээг хангахын тулд 100 мянган тонн улаан буудай импортоор авах шаардлага үүссэн. Иймд ямар шалтгааны улмаас тариалалтын хэмжээг бууруулав гэдэг дээр албаныхнаас тодрууллаа.

ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ:
-Энэ жил тариалангийн салбарт, тариаланчдад нэлээд хүнд жил боллоо. Ихэнх нутгаар зуншлага муу дээрээс нь хэт халснаас болж хүчтэй мөндөр орж, үүнд тариалангийн талбай өртсөн. Улмаар ургац хураалтад нөлөөлөх нөхцөл байдал үүссэн. Гэсэн ч тариаланчид маань хүнд сорилтыг даваад гарч байна гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, ургацын урьдчилсан баланс гарсан. Энэ онд 272 мянган талбайд улаанбуудайн тариалалт хийсэн. Улаанбуудайн 35 мянган га талбайн ургац алдсан. Ингэснээр 85-100 мянган тонн улаан буудайн дутагдалд орохоор байгаа. Энэ жил нийтдээ 255 мянган тонн улаанбуудай хурааж авах тооцоолол гараад байна. Мөн 88 мянган тонн төмс, 160 гаруй мянган тонн хүнсний ногоо, 40 гаруй мянган тонн тосны ургамал, 100 гаруй мянган тонн тэжээл хураан авах төлөв гарсан. ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр өнөөдөр/2025.08.28/ гурил үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзаж гурилын хангамжийг хэрхэн тогтвортой байлгах мөн улаанбуудайн борлуулалтыг хэрхэн хангах, хүртээмжийн асуудлаар санал солилцсон. Мөн баруун бүсэд гурилын үнийг тогтвортой байлгах талаар ярилцсан. Энэ жил зуншлага тааруу цаг хүндрэх төлөвтэй байгаа учир малчид хадлан тэжээлээ эрт бэлтгэх шаардлагатай. Энэ тал дээр улсаас зуншлага тааруу байгаа аймгуудын малчдыг зуншлага сайн байгаа аймгаас хадлан тэжээл бэлтгэх ажлыг зохион байгуулж байна.

Монголын тариаланчдын үндэсний холбооны гүйцэтгэх захирал Б.Одонхүү:
-Нэгжийн ургац харилцан адилгүй байна. Тухайлбал зарим бүс нутгуудад ургац хураалт муу тариалангийн гол гол аймгууд ганд өртсөн байгаа бол өндөрлөг бүс нутгуудад харьцангуй тогтвортой ургац авах төлөвтэй байна. Наймдугаар сарын 10-ны үеэр баланс гаргасан. Ингэхэд гурил үйлдвэрлэлд 165 мянган тонн буудай нийлүүлэх боломжтой. Есдүгээр сарын эхний арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн сүүлээр газар тариалангийн бүс нутгаар их хэмжээний хур тунадастай гэсэн мэдээ бий. Энэ нь бидний авахаар төлөвлөсөн ургацын хэмжээ чанарт сөргөөр нөлөөлж болзошгүй байна.
Тиймээс гурил үйлдвэрлэгчид дотоодын тариаланчдаасаа улаанбуудайг богино хугацаанд шуурхай худалдан авалт хийнэ гэдгийг хэлж байна.
Энэ нь тариаланчдын хүнд үед хамгийн бодитой боломж гэж харж байгаа. Улаанбуудайн тариалалт жил ирэх тусам буурч байна. Улсын хэмжээнд буудайн тариалалт 2023 оныхоос 100 орчим га талбайгаар буурсан. Цаашдаа улаанбуудайн тариалалтыг тогтвортой байлгахын тулд борлуулалт үнэ дээр анхаарах хэрэгтэй. Мөн гурилын үнийг тогтворжуулах бодлогын асуудлыг ярина гэж салбарын сайд хэллээ. Сүүлийн жилүүдэд зах зээлийн жамаар гурилын үйлдвэрүүд хаалгаа барьсан. Одоогийн байдлаар есөн үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Дээрээс нь импортын гурилын татварыг тэглэсэн нь гурилын үйлдвэрүүдэд хүнд цохилт болсон. Гэхдээ энэхүү шийдвэрийг цуцалсан. Ингэснээр зарим гурилын үйлдвэрүүд эргэж сэргэх боломж бүрдэнэ. 100 мянган тонн улаанбуудай импортоор авах асуудал яригдаж байна. Балансыг гаргаж мэдээж дутаж байгаа учир импортоор авч байгаа. Ингэхдээ ургац хураалтыг бүрэн авч дотоодын борлуулалтыг бүрэн хийж дууссаны дараа буюу 2026 оны нэгдүгээр улиралд буудайн квотны асуудал яригдана гэж ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр уулзалтын үеэр мэдээлсэн.

ХАА-н корпораци ТӨХХК- ийн гүйцэтгэх захирал Б.Цогтсаран
-ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр болон албаны төлөөлөл дотоодын гурил үйлдвэрлэгчид болон тариаланчдын төлөөлөлтэй уулзалт хийж санал бодлоо солилцлоо. Энэ жилийн дотоодын хүн амын хүнсний гурилын хэрэгцээг хэрхэн хангах, яаж тогтвортой байлгах вэ гэдэг дээр голчлон ярилцсан. Энэ жилийн тухайд бүс нутгийн хэмжээнд хуурайшилт их байна. Ургац тодорхой хэмжээнд буураад байгаа. Энэ жил 260 мянган тонн улаанбуудай хураан авах таамаглал дэвшүүлээд байна. Есдүгээр сараас ургац хураалт эхэлнэ. Монгол Улс улаанбуудайн 70 орчим хувийг дотоодоос хангана. Үлдсэнийг нь ОХУ-аас импортолно гэж тооцоолж байна. Импортлох буудайн үнэ дотоодын үнэтэй ойролцоо байхаар тооцоолсон. “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК улсын нөөцөд бүрдүүлж авах хүнсний улаанбуудайн үнийг гаргасан байгаа. “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн ТУЗ хуралдаж үнээ тогтооно.
3,593.62




















































Зочин 2025-08-29 66.181.187.151
255 тонн хүрэхгүй 230 дөхвөл л их юм тэгж харагдаад бхн
Man 2025-08-29 59.153.115.82
Amarbayasgaln uuruu oruulj ireh gj buun tatavar hungulj bayajad odoo ur dun ni iim. Huuli samarch tarialalt bagasgaad deer ni gan. Mongolchuudaa hezee horloj duusah uu uix darga amaraaa staa.
Нэргүй 2025-08-29 66.181.185.95
Уг нь яамаар дүүрэн энэний мэргэжилтэ тийм юмны мэргэжилтэн, хэлтэс газрын дарга нар.. Тэгээд юу ч хийхгүй. Одоо бүр амар болсон, бороо ороогүй учраас… гээд л нэг их мундаг Төрийн сүлдтэй индэрийниараас булт булт үсрээд боллоо. Ийм л хүмүүсийн төлөө бид татвар төлөөд л
Нэргүй 2025-08-29 66.181.185.95
Ургац алдаагүй ч байсан импортлодог биз дээ
mogol 2025-08-29 66.181.180.201
Atariin 4r ayan geed 60; 70aad onii belarusand cherguul zuugeed teren deeree sumiin emch bagsh nar garaad suuchihsan jagsaad baisan yasan be/ MAN aa.. Jil bolgon teddugeer ayan gej zarlaj baildaa mangaruudaa namiin uria duudlagagugeer naad taria nogoo chin urgadaggui yum bish uu
Нэргүй 2025-08-29 66.181.176.87
Энхбаярын үед Монголын газар тариалан унаж байх шив даанч их попроод амбицлаад байсан огцор зайл
wendy 2025-08-29 202.21.109.44
ашиг сонирхлын зөрчилтэй хүн саад хийж болохгүй
Зочин 2025-08-29 103.57.93.124
ккк Чи Амарбаягалангийн тал уу… өнгөрсөн жил УИх дээрх хөдөө аж ахуй мэддэггүй гарууд гишүүд Ж.Энхбаярын эсрэг Гурлыг гадаадаас татваргүй авах шийд гардуулсан даа… түүнээс болоод дотоодын зарим газар тариаланчид гурил хийх буудай тарихаа зовлонтой ажлаа орхиод өөр зүйл хийх болсон доо… өнөөдөр Сэлэнгэ Увс гантай сайн ургаагүй , Завхан Булган Архангай Төв мөндөр цохилж хорхойд идүүлсэн хүнд байна даа… поопуудаас болж Газар тариалангийн салбар унаж бн даа… эргэж сэргээх хэцүү дээ… х