ШХАБ-ын 2025 оны дээд хэмжээний уулзалт наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-нд БНХАУ-ын Тяньжин хотноо зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн уулзалтад 20 гаруй орны төрийн тэргүүн нар оролцох бөгөөд уг байгууллагын түүхэн дэх хамгийн өргөн цар хүрээтэй уулзалт болно.
Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) нь 2001 онд байгуулагдахдаа бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг бэхжүүлэх зорилго тавьсан. Цаг хугацааны явцад эрхэм зорилго нь өргөжиж, тогтвортой хөгжил, цэцэглэлт гэдэг нь бүс нутгийн зорилго байх ёстойг хүлээн зөвшөөрөх болсон. Улмаар гишүүн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх болсон байна. Өдгөө ШХАБ-ын гишүүн орнуудын газар нутаг, хүн ам олон учир дэлхийн хамгийн том бүс нутгийн байгууллага гэгдэж байна. Энэ хүрээнд асар том зах зээл, олон төрлийн нөөц баялаг, ахиц гаргах боломжоор дүүрэн. ШХАБ-ын гол зорилтын нэг нь гишүүн орнуудын хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих явдал юм. Улмаар ШХАБ-ын Бизнесийн зөвлөл, Банкнуудын хоорондын консорциум зэрэг санаачилга гарч, хил дамнасан худалдаа, санхүүгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлж байна.
ШХАБ-ын гишүүн, ажиглагч, түнш орнуудын худалдааны хэмжээ 2024 онд 890 тэрбум ам.долларт хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт юм.
БНХАУ гэхэд л бүс нутгийн нийт экспорт, импортын 14.4 хувийг бүрдүүлсэн. Энэ нь гишүүн орнуудын худалдааны салбар эрчимтэй өсч байгааг харуулж байна. ШХАБ-ын хамтын ажиллагаа нь Евразийн дэд бүтцийн холболтыг ч мөн адил бэхжүүлсэн байна. Жишээлбэл, Хятад-Төв Ази–Баруун Азийн эдийн засгийн коридор, Хятад-Киргизстан-Узбекистаны төмөр зам зэрэг гол зам тээврийн сүлжээнүүд бий болсноор худалдааны салбарт гардаг байсан саад бэрхшээл мэдэгдэхүйц буурсан юм. Мөн Хятад-Төв Азийг холбосон хийн хоолой, Орос–Хятад байгалийн хийн хоолой зэрэг эрчим хүчний дэд бүтэц нь бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдлыг хангаж, дэлхийн эрчим хүчний зах зээлийг тогтворжуулж байна.
Саяхан ШХАБ-ын гишүүн орнууд бүс нутгийн худалдааны коридор дагуух дэд бүтцийн дутагдлыг нөхөх зорилгоор “Торгоны замын буудал”-ыг хамтран байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурсан.
ШХАБ нь бүс нутгийн хөгжлийн стратегийг боловсруулж байна. Тухайлбал, Хятадын дэвшүүлсэн “Бүс ба Зам” санаачилга нь Казахстаны “Гэгээн зам” санаачилга, Киргизстаны Үндэсний хөгжлийн хөтөлбөр, Тажикистаны Үндэсний хөгжлийн стратеги зэрэг ШХАБ-ын гишүүн орнуудын хөгжлийн стратегитай нягт уялдаж, хамтран ажиллах болжээ. Түүнчлэн, ШХАБ цаашид тогтвортой хөгжлийг дэмжихийн тул ногоон технологи болон дижитал хөгжлийг дэмжиж, тэргүүн зорилтоо болгожээ. Энэ оны зургадугаар сард болсон ШХАБ-ын Эрчим хүчний сайд нарын уулзалтын үеэр танилцуулсан тайланд дурдсанаар, 2024 оны эцсийн байдлаар ШХАБ-ын орнуудын нийт сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 2.31 тэрбум кВт болж, дэлхийн нийт хүчин чадлын тал хувийг эзэлсэн байна.
Мөн ШХАБ-ын Ногоон хөгжлийн форум нь гишүүн орнуудыг “ногоон хөгжлийн түншүүд” болж хамтран ажиллах боломжийг олгосон гэж онцлон тэмдэглэсэн байна.
Дижитал хөгжил нь ШХАБ-ын орнуудын ахиц дэвшил гаргаж буй өөр нэгэн салбар юм. Тус байгууллагын Дижитал эдийн засгийн форум, Дижитал торгоны зам зэрэг санаачилгууд Евроазийн дижитал эдийн засгийг холбох чухал үүрэг гүйцэтгэж байна. Жишээлбэл, 2024 онд Хятад болон ШХАБ-ын бусад гишүүн орнуудын хоорондын хил дамнасан цахим худалдаа өмнөх оныхоос 34 хувиар өссөн байна. Гишүүн орнууд мөн байгууллагын дижитал шилжилтийг эрчимжүүлж байна.
Тухайлбал, зургадугаар сард батлагдсан ШХАБ-ын гишүүн орнуудын дижитал шилжилтийн үйл ажиллагааны төлөвлөгөө нь цахим худалдаа, хиймэл оюун ухаан, ухаалаг дэд бүтцийн чиглэлээр хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой юм.
Хэдийгээр ахиц дэвшил гаргаж байгаа ч ШХАБ-ын эдийн засгийн хөгжилд илүү их хамтын ажиллагаа шаардлагатай байна зарим мэргэжилтнүүд үзэж буй. Өдгөө барууны улс орнууд тус байгууллагыг анхааралтай ажиглаж байна. Мөн гишүүн орнуудын хөгжлийн түвшин, эдийн засгийн загвар, соёлын уламжлал, геополитикийн маргаан зэргээс шалтгаалан хамтын ажиллагаанд бэрхшээл тулгарч байгаа аж. Эдгээр сорилттой илүү сайн тэмцэхийн тулд ШХАБ нь бодлого, дэд бүтэц, худалдаа, санхүү, ард иргэдийн харилцаа гэсэн таван тэргүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэхийг зорьж байна. Энэ нь барууны улс орнуудтай өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх юм. Тяньжин хотноо болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт нь гишүүн орнуудын хамтын ажиллагааг бүрэн идэвхжүүлэх төлөвтэй байна. Эл үеэр нэг талын хориг арга хэмжээ, технологийн хязгаарлалтыг эсэргүүцэх, бүс нутгийн ард иргэдийн сайн сайхны төлөө эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд анхаарч, хэлэлцээ хийгдэж магадгүй.
3,548.92






















































Т1 2025-08-29 202.9.40.201
Сөнөгтүн
Нэргүй 2025-08-29 43.242.242.59
Монгол улс газар зүйн онцлого байдал хоёр хөрштэйгээ байнга санаж ухаалаг улс төрийн бодлого явуулах нь улс орны ирээдүй хөгжилд чухал ач холбогдолтой юм. Ямар ч тохиолдолд хоёр хөрштэйгээ эв найрамдалтай сайн харилцаатай байвал бусад нь болно. Доглонгийн газар доглон,сохрын газар сохор гэсэн зүйр үг байдгийг санаж явах хэрэтэй. Ард түмний амьдрал сайжирч, улс орон минь хөгжиж л байвал бусад эрх ашиг ч яамай байна.
Т1 2025-08-29 202.9.40.201
Сөнө
Нэргүй 2025-08-29 85.12.4.137
Бид ч бас сайхан тэнэг улсууд шүү дээ. Орос, Хятадын дундаас нутгаа үүрээд яваад өгч чадахгүй байж хөршүүдээ хардаж, өөрсдийгөө тусгаарлан, хөгжлөөс хоцорч суух гэж… Гэтэл яг л бид нар шиг хавчуулагдсан Казакстан, Узбекистан, Тажикистан, Киргизстан хамтарч ажиллаад зам тээвэр, эрчим хүчээ хөгжүүлээд явж байна. Би Австралид боловсрол эзэмшсэн хүн. Гэхдээ Баруунд сурсан гээд хоосон айж, бодит байдлаас тасрах тэнэг биш. Мөнхийн хөршүүдтэйгээ хамтран ажиллах л ёстой, өөр гарц байхгүй.
Нэргүй 2025-08-29 103.168.34.43
Nuguu bankin hulgaich teneg har p z yu hiij yavdii boldoo ireedd Bruce Lee tei uulzalaa gej sh aahad neeh gaihaad bh bish oyunii dutagdal at.s ldaa