Монголчуудын нэг жилийн өндөгний хэрэглээ 500 сая орчим байдаг аж. Монгол Улсын хувьд 2020 оноос өмнө өндөгний есөн үйлдвэр үйл ажиллагаа явуулж өндөгний нийт хэрэгцээнийхээ 50-иас дээш хувийг импортоор авдаг байв. Тэгвэл 2020 оноос хойш Засгийн газраас Хүнсний хувьсгал, Атрын IV аяныг хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр дотоодын компаниуд үйл ажиллагаагаа өргөжүүлж улмаар үйлдвэрүүд нэмэгдэж нийт өндөгний хэрэгцээнийхээ 80 орчим хувийг дотооддоо хангах боломжтой болжээ. Тодруулбал, Хүнсний хувьсгал хөдөлгөөний хэрэгжилтэд зориулан Монгол Улсын 2023 оны төсөвт суулгасан 223 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт нь Хүнс, хөдөө аж ахуйн салбарт сүүлийн 30 гаруй жил хийгдээгүй төсвийн дэмжлэг болсон. Дээрх дэмжлэгүүдэд аж ахуйн нэгж, баялаг бүтээгчид урамшин илүү их идэвх гарган ажиллаж эхэлсэн. Үүний нэг нь шувууны аж ахуй эрхлэгчид.
Энэ талаар, Шувууны аж ахуй эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ж.Болд тэрбээр, “ Засгийн газраас хэрэгжүүлж буй Хүнсний хувьсгал, Атрын IV аяны хүрээнд аж ахуй нэгжүүд хөнгөлөлттэй зээлд хамрагдаж шинэ тоног төхөөрөмж авч үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Мөн шинээр 20 гаруй шувууны аж ахуй эрхлэгч компаниуд нэмэгдсэн. Ингэснээр дотоодын өндөгний нийт хэрэгцээний 80 орчим хувийг бүрдүүлдэг болоод байна. Дээрээс нь шувууны аж ахуй эрхлэгчид нэмэгдэхийн хэрээр дотоодын тариалан эрхлэгчдэд дэмжлэг үзүүлдэг гэж хэлж болно. Учир нь шувууны аж ахуй үр тариагаар тэжээгддэг.
Тиймээс шувууны аж ахуй эрхлэгчид дотоодын үйлдвэрлэгчдээс үр тариагаа худалдаж авч байна. Өөрөөр хэлбэл, дотоодын үйлдвэрлэгчид бие биеэ дэмжиж харилцан хамааралтай болж байгаа юм. Энэ жилийн хувьд шувууны худалдаа эрхлэгчид 60 мянган тонн улаан буудай худалдаж авахаар байна.
Мөн валютын урсгалыг дотооддоо үлдээж байна гэсэн үг. Тухайлбал, шувууны үйл ажиллагаа өргөжсөнөөр гаднаас өндөг импортоор авах хэмжээ буурна, улаанбуудайгаа дотоодын үйлдвэрүүдээс авч жилд нийт 100 орчим тэрбум төгрөгийг дотооддоо үлдээж байна” гэдгийг хэлсэн юм.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад өндөгний 30 гаруй ААН үйл ажиллагаа явуулж байгаа аж.
3,593.62






















































Зочин 2025-08-28 103.145.234.38
Амжилт хүсье. 💯 болгоорой. Монгол өндгөө идээд сайхан байна.
Нэргүй 2025-08-28 202.9.46.253
Та нар дотоодоос нэртэй Хятадаас өндөгөөр тогтохгүй хүнс зөөж байгаагаа огт мэдэхгүй байгаа нь гайхалтай! Танай дотооддоо гээд байгаа олон хүнс Хятадад үйлдвэрлээд тэнд зарагдаж.
Нэргүй 2025-08-28 202.9.40.46
х***а манж шаарнуудыг үтэр түргэн х***а манжруун хөөж зайлуулаа. 35 жил х***а манжууд нам тарийн толгойд шааж андуурч даварч шаалаа. андуурцан л******д.
Нэргүй 2025-08-28 202.126.88.223
80 huvi gj hudloo, 40 huvi hureh uu ugui yu. gadnaas oruulj irsen unduguu savlaad l zarj bga bizdee
Нэргүй 2025-08-28 202.126.88.68
ОХУ гас импортын өндөг 2 дахин өнтэй борлуулах байгаа .
Нэргүй 2025-08-28 122.201.31.233
unee buulgaach s daaaa
100% болго 2025-08-28 202.9.40.201
Гадна хөльс нь улаан, хэмжээг нь том болго, дараа нь задлахад дотроо 2 шартай болго!
Ааа 2025-08-28 66.181.179.37
сайхан мэдэээ байна.цаашдаа 100% болгож экспортод гаргах хэрэгтй.амжилт хүсьё
Зочин 2025-08-28 66.181.188.145
Сайн байноо 100% болоорой хурай2 дараа нь өндөгнийхөө голыг нь улбар шар болгоорой