Монгол Улс 2004-2025 оны хооронд Өмнөд Солонгос руу давхардсан тоогоор нийт 38 мянган иргэнийг ажиллах хүч болгон илгээжээ. Тухайлбал, Монгол Улсын иргэдийн дийлэнх хувь тус улсын төмөрлөг, хүнсний үйлдвэрлэл, электрон, хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрт голлон ажиллаж байгаа талаар салбар яамаас мэдэгдэж байсан. Өмнөд Солонгос Улсын Засгийн газар 17 улсад E-9 буюу хөдөлмөрийн гэрээт ажилтнаар гадаад ажилтан сонгон шалгаруулж ирсэн байна.
Дурдвал, Филиппин, Монгол, ШриЛанк, Вьетнам, Тайланд, Индонез, Узбекистан, Пакистан, Камбож, Хятад, Бангладеш, Балба, Киргизстан, Мьянмар, Зүүн Тимор, Лаос, Тажикстан гэх улстай хамтран ажилдаг аж.
БНСУ нь Монгол Улсын иргэнийг 3 жилийн хөдөлмөрийн гэрээгээр аж үйлдвэр болон үйлчилгээний салбарт хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгож, сар бүр товлогдсон хугацаанд E-9 буюу хөдөлмөрийн гэрээгээр хүлээн авч ажиллуулж иржээ. Өнгөрөгч 2024 онд Монгол Улсын хөдөлмөрийн насны 722 ажилтан БНСУ руу хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтээ өгч, ажиллахаар явсан аж. Харин 2025 он гарсаар тус улсын хөдөө, аж ахуйн салбарт ажиллах хүсэлт илгээсэн иргэдээс солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг ирэх есдүгээр сарын 17-ны өдөр авахаар болсоныг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдэгдлээ.

3,595.72






















































Холбоотой мэдээ