Хөлбөмбөгийн ертөнцөд нөөц бололцоогоо бүрэн ашиглаж чадаагүй, хүлээлтэд хүрээгүй олон авьяаслаг тамирчид байдаг. Бүгд л тэднийг ирээдүйн од, шилдэг тамирчин болно гэж ярьдаг байсан боловч яг зорьсондоо хүрсэн нь цөөхөн. Тэдний нэг бол Мексикийн Жиовани дос Сантос.
Дөнгөж 13 насандаа Барселонагийн алдарт хүүхдийн академи болох Ла Масиад элсч, өсвөр үе, залуучуудын багтаа гайхагдаж байсан нэгэн. Үндсэн багтаа ч дуудагдаж, Ла лиг, УЕФА Аваргуудын лигтээ дебютээ хийж явлаа.

Мексикийн шигшээ багийнхаа төлөө Жиовани дос Сантос бүхнээ зориулж, талбай дээр гялалздаг байв. Харамсалтай нь түүний Европ дахь замнал дардан байсангүй. Хүүхдээрээ шахуу хэвлэлийн бай болж, "одын өвчин" туссан түүнд бэлтгэл сургуулилалт, шаргуу хөдөлмөр бус зугаа цэнгэл чухал байсан.
2010 онд Испанийн "Don Balon" сэтгүүлээс дэлхийн хөлбөмбөгийн 100 залуу авьяастныг нэрлэсэн бөгөөд тэдний нэг нь Жиовани байсан юм.Мөн 2007 онд "World Soccer Magazine" сэтгүүлээс зарласан 50 шилдэг залуу авьяастан дунд түүний нэр байв.

Нэгэнтээ Тоттенхэм Хотспурын дасгалжуулагч асан Харри Реднапп түүний талаар ярихдаа "Хэрэв тэр шөнийн цэнгээний газар хэсдэг шигээ бөмбөгөө дамжуулдаг байсан бол од байх байлаа. Түүний ээж, аав хоёр нь өнгөрсөн жил над дээр ирж, уулзан залхуу хүүгийнхээ өмнөөс уучлалт гуйсан. Уг нь түүнд авьяас, ур чадвар байна. Гэвч Даваа гариг бүрийн бэлтгэлд хоцорч ирдэг. Магадгүй Барселонагийн хаа нэгтээ зугаацаж, цэнгэж байгаад ирсэн биз. Тэр дэлхийн аваргаар гайхалтай тоглосон. Тэр формоо хадгалж чадвал ч сайн тамирчин болно" гэж байв.
Жиовани дос Сантос Мексикийн 17 хүртэлх насны шигшээ багийнхаа хамтаар 2005 онд дэлхийн аваргад түрүүж, өөрөө мөнгөн бөмбөгийн эзэн болж байв.

Барселонаг орхиж, Тоттенхэм Хотспурыг зорьсон Жиованигийн тоглолт, ур чадвар гайхалтай байсан ч тогтвортой байж чадаагүй. Олон ч баг руу зээлээр явж, эцэст нь өдгөө нутгийнхаа Америка багт хүчин зүтгэж байна. Түүний замналын хамгийн оргил үе АНУ-ын Мэйжор лигт ЛА Галакси багийн өмсгөлтэй өнгөрсөн гэж хөлбөмбөг сонирхогчид үздэг.

3,593.62






















































xynui xool ynry 2025-08-28 169.133.250.254
CJNGL GAYniOB
xynui xool yj 2025-08-28 169.133.250.254
CJNGL GAYniOB
Xylgaichuin OB, buildingaari, cookiing, Xychteinigl 2025-08-28 169.133.250.254
– N1 N2 N3 feedingxylx yserdeg 0r, xsgyiCJNr,
shydnui,+ yn Hiting
XULGAICH 2025-08-28 50.169.138.78
Nydxamartain
xylgaichduin zopilgo ni yn 2025-08-28 169.133.250.255
P
bainguin y 2025-08-28 169.133.250.255
gapxad chuluuteic
uuruin ataachglz 2025-08-28 169.133.250.255
baaxan xyn opyylj, idtr FOTO