ҮСХ: Гурил, махны үнэ өсч, нарийн ногооны үнэ буурчээ

ҮСХ: Гурил, махны үнэ өсч, нарийн ногооны үнэ буурчээ

ҮСХ: Гурил, махны үнэ өсч, нарийн ногооны үнэ буурчээ

Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн томоохон худалдааны төвүүдэд зарагдаж буй гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний дундаж үнийн мэдээллийг /2025.08.25/ байдлаар ҮСХ-оос танилцууллаа.

Тухайлбал, нийслэлийн томоохон худалдааны төвүүдэд хонины мах кг 16781 төгрөг, үхрийн мах кг 20686 төгрөг, ямааны мах кг 12151, сонгино кг нь 4216 төгрөгийн үнэтэй байна. Үүнээс гадна нэгдүгээр зэргийн гурил кг нь 2443 төгрөг, сүү /задгай, литр/ 4759 төгрөг, элсэн чихэр кг нь 4952 төгрөг, цагаан будаа кг нь 4798, дотоодын төмс кг нь 2843 төгрөгөөр тус тус худалдаалж байна.

Аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний бүтээгдэхүүний үнийг мэдээллийг 2025 оны наймдугаар сарын 25-ны өдрийн байдлаар хонины мах кг нь 13611 төгрөг, үхрийн мах кг 17769 төгрөг, ямааны мах кг 11514 төгрөгөөр тус тус худалдаалж байна. Мөн нэгдүгээр зэргийн гурил кг 2660 төгрөг, сүү /задгай, литр/ 3272 төгрөг, элсэн чихэр кг 4239 төгрөг, цагаан будаа кг 4078 төгрөгийн үнэтэй байгаа аж. Харин аймгийн төвүүдэд АИ-92 /литр/ 2783 төгрөг, А-80 /литр/ 2648 төгрөг, дизелийн түлш /литр/ 3186 төгрөгийн үнэтэй байна. Энэ нь өмнөх долоо хоногоос 0.1 хувиар буурч, өмнөх сараас 0.7 хувиар өссөн аж.

Үндэсний статистикийн хорооны гаргасан гол нэрийн зарим бараа бүтээгдэхүүний үнэ хөдөө орон нутагт харьцангуй бага үнэтэй буюу 700-2000 төгрөгийн зөрүүтэй худалдаалагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-08-28 8.46.37.7

Намар болохоор л Ногооны үнэ буурчээ гээд худал статистик гаргах юм. Улирлын хэлбэлзэлтэй үнийг өмнөх жилтэй нь харьцуулж гаргахаа мэддэгүй юм уу.

Avatar

Нэргүй 2025-08-28 66.181.182.138

үнэ худлаа бна

Avatar

Нэргүй 2025-08-28 202.126.88.164

манайд үнэ буурдаггүй ш дээ байнга өсдөг, бодитой мэдээлээч

Avatar

Т1 2025-08-28 202.9.40.201

Битгий худал ярьж тархи угаа, ногооны үнэ шинэ ургац гээд өссөн байна.

Avatar

BBC 2025-08-28 202.131.225.197

Юуны үнэ буураагүй шүү битгий үлээгээд байгаарай Бүгд өсч байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж