АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Оросын нефтийг хямдралтай үнээр худалдаж авсных нь төлөө Энэтхэгийн импортын татварыг хоёр дахин нэмэгдүүлж, 50 хувь болгов. Өнөөдрөөс /2025.08.27/ хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн энэхүү тариф Энэтхэгийн эдийн засагт ихээхэн хохирол учруулах эрсдэлтэй. Энэтхэгийн засгийн газрын "шударга бус, үндэслэлгүй" гэж тодорхойлсон уг нэмэгдэл 48 тэрбум ам.долларын экспортод нөлөөлнө гэж үзэж байна.
Өнгөрсөн онд Энэтхэг улс АНУ руу 87 сая гаруй ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолжээ.
Трамп Цагаан ордонд эргэн ирснээсээ хойш холбоотон орнууддаа нэмэлт татвар ногдуулж эхэлсэн. Үүний нэг хэсэг болгож Энэтхэгийн бараа бүтээгдэхүүнд энэ сарын эхээр 25 хувийн татвар ногдуулсан юм. Гэвч Оросын нефтийг худалдан авч, Украины эсрэг дайныг шууд бусаар санхүүжүүлсэн тул ийнхүү татварын хэмжээ нь хоёр дахин нэмэгджээ.
Өнгөрсөн онд Энэтхэгийн түүхий нефтийн импортын гуравны нэгээс илүү хувийг ОХУ эзэлжээ. Энэ үйлдлээрээ Энэтхэг улс Украин дахь цус урсгасан дайнд хувь нэмэр оруулж буйгаа ухаарахгүй байна гэдгийг Трампын худалдааны зөвлөх Питер Наварро хэлсэн юм.
3,548.92






















































зочин 2025-08-27 66.181.160.22
Баян Америкд л бараа зарж байж хөгждөг юм да.. Моди иймхэн теоремийг мэддэг л байлгүй
Нэргүй 2025-08-27 66.181.161.127
Бид бензинээр тасрахгүй л юм байна даа
Орчуулгаа сайжруул 2025-08-27 163.47.70.12
Өнгөрсөн онд Энэтхэг улс АНУ руу 87 сая гаруй ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолжээ.
Энэ яг юу гэсэн үг юм бэ, Энэтхэг АНУ руу экспорт хийсэн гэх гээд байгаа юм уу
Нэргүй 2025-08-27 202.21.107.8
187 тэрбумаар оросын дайныг дэмжсэн үү?
Хоёр нүүртэн Моди?
зочин 2025-08-27 66.181.160.22
87 хон сая уу ?.
Нэргүй 2025-08-27 37.165.171.2
Оросыг дагасан ямар ч улс уруудан доройтож сүйрдэг.
Нэргүй 2025-08-27 202.179.24.30
Одоо яая гэхэв, Трамп татвар онооно л гэсэн бол оноож л таарах байх. Оросоос бензин импортлоод 17 тэрбумын ашиг олсон. Одоо Америк руу гаргах экспортонд 48 тэрбумын асуудал үүсч байгаа юм гэсэн. Алийг нь дагавал хожих юм бол доо
Нэргүй 2025-08-27 66.181.189.226
ашиг нь 17 тэрбум,үүнээс гадна дотоодын хэрэгцээгээ хангаад байхад ануст юм зарсан зараагүй ЭЗ нь сүйрэхгүй ш дээ