Тейлор Свифтийн тоглолтын үеэр халдлага үйлдэхийг дэмжсэн хэргээр 16 настай хүү ял авчээ

Тейлор Свифтийн тоглолтын үеэр халдлага үйлдэхийг дэмжсэн хэргээр 16 настай хүү ял авчээ

Тейлор Свифтийн тоглолтын үеэр халдлага үйлдэхийг дэмжсэн хэргээр 16 настай хүү ял авчээ

Өнгөрсөн жил дуучин Тейлор Свифтйин тоглолтын үеэр террорист халдлага үйлдэхийг дэмжсэн хэргээр 16 настай хүү Германд ял сонсчээ. Гэхдээ тус халдлага нь бүтэлгүйтсэн юм. Түүнийг Мухаммед А гэж нэрлэсэн байна. Тэрбээр Сири гаралтай бөгөөд насанд хүрээгүй учир Германы хуулийн дагуу шүүх хурлыг хаалттай явуулж, хувийн мэдээллийг нь задруулаагүй. Гэхдээ тус улсын хэвлэлд мэдээлснээр, шүүх түүнийг терроризмыг дэмжиж, гадаадад хүчирхийлэл үйлдэх ноцтой гэмт хэрэгт бэлтгэсэн гэж буруутгасан. Мухаммед гэм буруугаа хүлээн зөвшөөрч, 18 сарын хорих ял авсан байна. Гэхдээ энэ нь түүнийг дахин хууль зөрчих юм бол хэрэгжинэ.  Шүүхээс түүнийг алан хядах "ISIS" бүлэглэлийг дэмжиж, Австри улсад халдлага үйлдэхээр төлөвлөж байсан хүнтэй холбоотой байсан гэж мэдэгджээ.

Тухайлбал, Мухаммед тэсрэх бөмбөг хийх видео бичлэгийг тухайн эрэгтэй рүү илгээсэн төдийгүй "ISIS"-ын гишүүнтэй холбоо тогтоосон гэж үзэж байна. Улмаар тэд хамтарч Вена дахь Тейлор Свифтийн тоглолтод халдлага үйлдэхээр төлөвлөсөн байжээ.

Уг тоглолтод нийт 95 мянган үзэгч цугларах төлөвтэй байсан. Халдлага үйлдэхээр төлөвлөж байсан эрэгтэй тоглолт эхэлсний дараа тэсрэх бөмбөг дэлбэлж, энгийн иргэдийн аминд хүрэхээр төлөвлөж байсан гэж шүүхээс мэдэгдсэн аж. Гэсэн хэдий эрх баригчид террорист халдлага болж магадгүй гэх мэдээлэл авсны дараа 2024 оны наймдугаар сард Венад болох байсан Тейлор Свифтийн гурван тоглолтыг цуцалсан байна.

 

 

ЭХ СУРВАЛЖ: SKY NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж