Сургууль, цэцэрлэгийн барилгын ажил 62 хувийн гүйцэтгэлтэй байна

Сургууль, цэцэрлэгийн барилгын ажил 62 хувийн гүйцэтгэлтэй байна

Сургууль, цэцэрлэгийн барилгын ажил 62 хувийн гүйцэтгэлтэй байна

Боловсролын салбарт 2025 онд 1.8 тэрбум гаруй төгрөгийн төсөвт өртөгтэй 328 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. Өнөөдрийн байдлаар сургууль, цэцэрлэгийн дундаж гүйцэтгэл 65 хувьтай бөгөөд 2025 оны наймдугаар сарын байдлаар 170,7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогджээ. Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулийн 119 барилга нь 55420 суудалтай бөгөөд барилгын гүйцэтгэл 63 хувьтай үргэлжилж байна. Үүнээс гадна 15825 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн 108 барилгын дундаж гүйцэтгэл 62 хувь, 3800 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, сургуулийн цогцолборын 14 барилгын дундаж гүйцэтгэл 78 хувь, 4200 орны хүчин чадалтай 34 дотуур байрын барилгын дундаж гүйцэтгэл 69 хувьтай тус тус үргэлжилж байна.

Сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явц, гүйцэтгэлд захиалагчийн хяналтыг Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар хяналт тавин ажиллаж байгаа аж.

2025 онд нийт 72 төслийг бүрэн дуусгаж ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн. Дурдвал, 10830 хүүхдийн суудалтай ерөнхий боловсролын 25 сургуулийн барилга, 3345 хүүхдийн хүчин чадалтай 24 цэцэрлэгийн барилга, 1680 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, сургуулийн 6 цогцолборын барилга, 1525 хүүхдийн хүчин чадалтай 12 дотуур байрын барилгыг 2025 оны 09 дүгээр сарын 01-ээс өмнө хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

Харин Улаанбаатар хотод 4720 суудалтай 8 сургууль, 2150 хүүхдийн хүчин чадалтай 13 цэцэрлэг, 1400 хүүхдийн хүчин чадалтай 5 цогцолбор, 1 спорт заалны барилга тус тус ашиглалтад орох боломжтой болжээ.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын хуулиар цэцэрлэг, сургуулийн засвар, тохижилтын ажлыг тухайн орон нутгийн засаг захиргаа хариуцаж ажиллана. Энэ хүрээнд их болон урсгал засварын ажлыг эрчимжүүлж, хичээлийн жил эхлэхээс өмнө дотоод агаарын чанарыг сайжруулж, сурагчдын эрүүл, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг орон нутгийн боловсролын сургалтын байгууллагууд хүргүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

9сарын1 боллоо ерөөсөө бидний баяр даа 2025-08-27 202.9.46.21

4 хоноод хичээл орно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж