Засгийн газрын өнөөдрийн /2025.08.27/ ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Хэзээ нэгэн цагт ашиглана гэдэг зорилгоор хадгалж байсан үүсмэл гурван орд дээр гурван компани үйл ажиллагаа явуулж байна. Үйл ажиллагаа явуулахдаа "Эрдэнэт" үйлдвэрийн овоолгын баялгаас монголын ард түмэн биш, "Эрдэнэт" үйлдвэр биш, хэсэгхэн хүмүүс, цөөн гэр бүл илүү ашиг хүртдэг болсон байна.
“Ачит ихт” ХХК 10 жилийн дотор 1.7 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн байна. Гэвч "Эрдэнэт" үйлдвэрт 30 тэрбум төгрөг төлсөн. Үндсэндээ овоолгыг үнэгүй ашиглаж байна. Харин “Эрдмэнэ” ХХК 639 тэрбумын борлуулалтын орлоготой. 25 хувийг нь "Эрдэнэт" үйлдвэр эзэмшдэг. Үүнийг 34 хувь болгон нэмэгдүүлэх шаардлагатай.
Улмаар бид үүсмэл ордын 34 хувь, түүнд дүйцэх АМНАТ-ийг энэ хэлэлцээний үр дүнд авдаг болно. Ирэх аравдугаар сард багтаж, үүсмэл ордын асуудлыг нэг талд нь гаргана.
"АЛДАГДАЛД ОРДОГ ТӨХК БАЙХ ХЭРЭГГҮЙ"
Түүнчлэн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг илүү сайн ажиллуулах шаардлага байна. Одоогоор 10 гаруй хувийг л ашиглаж байна. Хувийн хэвшил хаягдал төмөр боловсруулж ашигтай ажиллаж болно гэж үзээд байхад, Дарханы төмөрлөгийн үйлдвэр эсрэгээрээ явдаг. "Эрдэнэт" үйлдвэр 2.2 сая төгрөгөөр авах боломжтой ган бэлдцээ Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс 3.5 сая төгрөгөөр авдаг байх жишээтэй. Тиймээс үйлдвэрлэлийг нэмэх, үнэ өртгөө багасгах зэргийг үүрэг болгосон байгаа.
Түүнчлэн Хөтөлийн цемент шохойн үйлдвэр бараг зогссон, орлого олохоо больсон. Нэг төгрөгийн орлого олохын тулд 1.7 төгрөгийн зардал гаргаж байна. Үйлдвэрлэл явуулах тусмаа алдагдалд ордог ТӨХК байх хэрэггүй. "Эрдэнэт" үйлдвэрийн тухайд үйл ажиллагаа нь сайжирсан. Хүчин чадал нь нэмэгдсэн, ашиг ч өссөн. Хүдрийн үйлдвэрийг өөрсдөө барьж, жигдрүүлсэн байна. Худалдан авалтыг шударга явуулдаг болсон зэрэг дэвшил байна. Гэхдээ цаашид сайжруулах тодорхой асуудлууд бий.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар идэвхтэй байгаа ашиглалтын ба хайгуулын лицензүүдэд тооллого хийх, мөн татвар хураамжаа хэрхэн төлж ирсэн бэ гэдгийг судлах ажлын хэсэг байгуулагдлаа. Ажлын хэсгийг миний бие ахална.
Үндсэндээ лицензийн хөдөлгөөн дээр ямар хүмүүс нөлөөтэй байдаг юм, эдгээр орд газрууд яаж уурхай болдог юм, нөхцөл байдал ямар байна гэдгийг дэлгэрэнгүй харах шаардлагатай байна. Үүний үр дүнд ашигт малтмалын нөөц ашиглалтын төлбөр шударга хуваарилагдаж байна уу гэдгийг харж болно.
Ер нь уул, уурхайн салбар бол хамгийн асуудал багатай салбар, гэхдээ хамгийн нэр муутай салбар болчихлоо. Тиймээс орон даяар уул уурхайн салбарыг ойлгуулах томоохон хөтөлбөр боловсруулаад бэлтгэж байна.
Мөн улсын хэмжээнд салбарын бодлогын баримт бичиг боловсруулж байгаагаа бас дуулгая. Салбар өөрөө өөрийгөө ойлгуулах гэж байгаа хэрэг юм. Түүнчлэн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Төгрөг нуурын бүлэг ордыг төрд авах шийдвэр гаргалаа. Төгрөг нуурын бүлэг орд бол УИХ-ын 2007 оны тогтоолын хавсралтаар батлагдсан стратегийн 39 ордын нэг. Бүлэг орд нь 19 тусгай зөвшөөрлөөр компаниудад олгогдсон. Ойролцоогоор гурван тэрбум тонн хүрэн нүүрсний нөөцтэй. Ашигт малтмалын тухай хууль, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн заалтыг биелүүлээгүй үндэслэлээр “Төгрөг нуурын энержи” ХХК дээрх дөрвөн лицензийг шилжүүлж, “Эрдэнэс Монгол” нэгдэлд шилжүүлэх шийдвэр гарлаа.
3,576.02






















































Нэргүй 2025-08-27 202.9.46.76
чи бол амьлуулах биш бүр амьсгалыг нь тасдах байлгүй. Хоосон ярихаас цаашгүй хувалз. хулгайлсан хөрөнгөө хураалга.
Нэргүй 2025-08-27 103.57.92.66
Ха Ха ичих булчирхай гэж байхгүй энэ мэт луйварчид олон жил ярилаа юу хийж гийгүүлсэн юм
хий 2025-08-27 59.153.115.240
Тэгнэ, ингэнэ гэж хоосон чалчиж байхаар шууд барьж аваад хийгээчээ МАН чуудаа, 35 жил чалчлааш дээ одоо болох юм биш үү?
Нэргүй 2025-08-27 202.9.40.186
худаллаа яриад л байх юум хэзээ бүтэж блаа дха сард 300 мянгаар амьдар гээд л дарамтлаад л байдаг ниигэм шүү дээ сайдаа
Нэргүй 2025-08-27 103.168.34.103
Үндэсний баялагаа нэмэгдүүлмээр байвал татвараа бууруул.
Нэргүй 2025-08-27 43.242.242.24
MAC, MCS. Su Batbold yu bolson edniihees bukh ikh hurliin gishuun darga nar ni hahuul avsan bolohoor yaj ch chadahgui bn auu Hahuuli avasn darga nart hariutslG tootsoj ARD TUMNII bayalgiig tegsh huviarla
Нэргүй 2025-08-27 203.87.115.235
Энэ хэдэн улиг болсон чойжоо дэлгэрсайхан бямбацогт энэ тэр гэсэн гөлөгнүүд улс төрөөс зайлаад өгөөсэй. Худалч гэж. Дан ашиг сонирхлын зөрчилтэй новшийн амьтад
Нэргүй 2025-08-27 202.126.89.32
Дэлгэрсайхан,Чойжилсүрэн гэж 2 дархан цаазтай "МАЛ " энэ хэдэн жилийн хугацаанд оршин тогтнож байгаа нь хэний эрх ашиг вэ ХҮРЭЛСҮХ ээ
Нэргүй 2025-08-27 202.126.89.32
Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн удирдлага менежментийн багийг хэн балиашиглуулсан бэ….Зэвэрцэн бутач Данх уу….Солиоч
Нэргүй 2025-08-27 202.126.88.193
MCS Uxaa xudag yasan be ain!Chamd xelex vg bnuu
Иргэн 2025-08-27 66.181.184.81
энэ гэж 1 худлаа хуцдаг гар бнаа Хөшөөний уурхайг нь хурааж ав
сонгогч 2025-08-27 202.9.47.44
ЭЗЭНГҮЙ, ТӨР ЗАСАГГҮЙ МОНГОЛД ХУЛГАЙ ДЭЭРЭМЧИД ИНГЭЖ ДУРААРАА АВИРЛАДАГ…..ЭЗЭНТЭЙ ГЭДГЭЭ ХАРУУЛАХ ЦАГ ИРЖ.
Зочин 2025-08-27 66.181.176.237
Нөгөө Батзандхн хаачиваа таминь ээ?
Бз 2025-08-27 202.9.40.201
Бат-Зандан биш Хэврэг-Онгон.
Нэргүй 2025-08-27 66.181.181.65
хэхэ
bysduinglyoznx 2025-08-27 169.133.250.254
– yag zubxun#;
Нэргүй 2025-08-27 202.131.225.197
одоо л тооллого хийж, мөн татвар хураамжаа хэрхэн төлж байгааг мэдэх гээд байгаа юм байх даа. лицензийн хөдөлгөөн дээр ямар хүмүүс нөлөөтэй байдаг дээр үндэслэн ашигт малтмалын нөөц ашиглалтын төлбөр шударга хуваарилагдаж байна уу гэдгийг харж болно гэж бас байх уу?
Нэргүй 2025-08-27 202.9.40.9
Бүх уул уурхайн ордоос улс хуулийн дагуу өөрт ноогдох хувиа авч баялагын сангаа байгуулбал жирийн иргэд улсад минь хэрэгтэй юм. Ингээд яриад ирэхээр уул уурхайн хэдэн баячууд оюутнуудыг хөлслөөд хувийн өмчөд халдлаа гээд бөөн жагсаал цуглаан өлсгөлөн болоод явчихдаг. түүнээс нь айхгүй хуулиа хэрэгжүүлээрэй. Баячуудад үхэн хатан үйлчилдэг, хиам идэж жагсаал цуглаанд орж улс төр ярьдаг улныхан маш их бий. Байгалийн баялагаас иргэд хүртэх эрхтэй. Цөөхөн хэдэн айл хагартлаа баяжиж байна