Нөхөн олговор авах компаниудын бүртгэл үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.19-нд нийтлэгдсэн

Нөхөн олговор авах компаниудын бүртгэл үргэлжилж байна

Ашигт малтмалын газарт  “Гол мөрний
урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий
газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн дагуу
нөхөн олговор авах компаниудыг бүртгэх ажлыг эхлүүлээд байна. 
Урьдчилсан байдлаар хайгуулын лиценз бүхий 900 гаруй компани нөхөн
олговор авна гэсэн тооцоог тус байгууллагаас гаргасан байсан юм. Энэ тоо
хэдээр нэмэгдэх нь одоогоор тодорхойгүй байна. Компаниуд бүртгүүлэх
хүсэлтээ ирүүлэхдээ хойрго байгааг АМГ-ын мэргэжилтэн онцолж байлаа.
Тиймээс гуравдугаар сарын 18-наар тасалбар болгох байсан бүртгэлийн
аждыг тодорхой хугацаагаар хойшлуулаад байгаа ажээ.   
Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж