Челсид тоогдоогүй хүү Ливерпулийг хожилд хөтөлсөн нь

Челсид тоогдоогүй хүү Ливерпулийг хожилд хөтөлсөн нь

Челсид тоогдоогүй хүү Ливерпулийг хожилд хөтөлсөн нь

Рио Нгумоха гэх хүү наймаас 16 нас хүртлээ Лондон хотын цэнхэр багийн тамирчин байв. Харин одоо Мерсисайдын улаануудын хайртай хүү болжээ. Энэ Баасан гаригт 17 нас хүрэх тэрбээр Премьер лигийн өнгөрсөн тойрогт Ньюкасл Юнайтедын эсрэг хожлын гоол оруулж, Ливерпулийг хожилд хөтөлсөн.

Өнгөрсөн оны есдүгээр сард Челси Риотой мэргэжлийн тамирчны гэрээ байгуулаагүй учир түүнийг Ливерпуль багтаа элсүүлж, замналынх нь анхны гэрээг санал болгосон аж. Үүгээр ч зогсохгүй түүнд Премьер лигт дебютээ хийх, гоол оруулах боломжоор хангав.

Рио Челсид байхдаа нас насны багт нь тоглож, үзүүлэлтээрээ ч бусдыгаа манлайлдаг байсан гэнэ. Гэхдээ түүнд үндсэн баг руу дэвших боломж хомс байжээ. Академийн дасгалжуулагч нар нь ч түүнийг үндсэн багт залуугаараа тоглох хэмжээний онцгой биш, бэлэн бус гэж үзсэн гэдгийг нэгэн эх сурвалж онцолсон.

Мэдээж Челсигийн хүүхэд, залуучуудын академи өнөө цагт Манчестер Юнайтед, Ливерпулийнхтэй эн зэрэгцэж, Англи гэлтгүй дэлхийн өнцөг булан бүрээс залуу авьяастнуудыг элсүүлж байгаа. Тиймээс тэнд өрсөлдөөн ширүүн, өөрийгөө харуулах боломж хязгаарлагдмал.

Скаутууд Рио Нгумохаг дүгнэхдээ хүчирхэг сэтгэл зүйтэй, хөлийн ажиллагаа сайтай гэж дүгнэжээ. Тэрбээр Английн 15,16,17 хүртэлх насны багуудад дуудагдаж, футзалын тэмцээнүүдэд оролцдог байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж