Брюс Уиллисийн тархи хэвийн ажиллагаагаа алдаж, хэл яриа нь муудаж буйг түүний эхнэр Эмма Хэминг Уиллис ярьжээ. Тэрбээр хэлэхдээ,"Брюс хөдөлгөөнтэй хэвээр байгаа. Брюсийн биеийн байдал үнэхээр сайн байгаа" гэж Эмма Уиллис Мягмар гаригт (2025.08.26) "ABC" телевизийн тусгай нэвтрүүлэгт ярьжээ. "Түүний тархи л хэвийн биш байгаа. Хэл яриаг нь хөгжүүлэхэд анхаарч байна. Бид дасан зохицож сурсан, түүнтэй өөр аргаар харилцаж байгаа" гэжээ. Уиллисын гэр бүл 2022 онд Брюсыг ой тогтоолт, хэл ярианд хүндрэл учруулдаг тархины эмгэг болох афази өвчтэй гэж оношлогдсоныг болон жүжигчний карьераа өндөрлүүлж байгаа талаар мэдэгдсэн байдаг.
Эмма мөн "Их яриа хөөрөөтэй, нээлттэй хүний хувьд тэр чимээгүй нэгэн болсон" гэж нөхрийнхөө анх ямар шинж тэмдэг гаргаж байсныг хуваалцжээ. "Тэр нэг л хүйтэн хөндий, хэзээ ч энд байгаагүй мэт байсан. Үргэлж эерэг, зөөлөн байсан хүний хувьд Брюс биш мэт л байдаг байсан" гэсэн байна.
Афази өвчнөөр оношлогдсоноос нэг жилийн дараа Брюс ой санамжаа алдах өвчтэй гэж оношлогдсон. Түүний гэр бүл болон өмнөх эхнэр Дэми Мур хамтарсан мэдэгдэл гаргаж, "Энэ нь их сэтгэл зовоож байгаа ч тодорхой оношыг нь мэдэж авсан тул тайвширч байна" гэсэн байдаг. Эмма анх оношийг олж мэдээд "Би анх маш их сандарч байсан. яг л чөлөөт уналт хийх гэж байгаа мэт байсан" гэсэн байна. Брюс өдгөө 70 настай бөгөөд тэрбээр заримдаа хэвийн болж, гэр бүл, эргэн тойрондоо халуун дулаан уур амьсгалыг оч мэт түгээдэг аж. Эмма "Бидэнд тийм өдрүүд байсаар байгаа. Гэхдээ өдөр биш, харин хором мөч гэж хэлсэн нь зөв байх. Тэр үнэхээр сайхан инээдэг. Заримдаа түүний нүд рүү харвал од мэт гялалзаж байдаг. Миний сэтгэл тэр л үед их хөдөлдөг. Гэхдээ тэр л мөчүүд хурдан байхгүй болохыг харах нь сэтгэл өвтгөдөг" гэжээ.
Эмма, Брюс нар 2009 онд гэрлэж, хоёр охинтой болсон. Түүний Брюсыг халамжлах тухай "Гэнэтийн аялал: Асран халамжлах замд хүч чадал, итгэл найдвар, өөрийгөө олох нь" нэртэй ном есдүгээр сарын 9-нд хэвлэгдэнэ.
3,548.92



















































Нэргүй 2025-08-27 66.181.191.70
Тэрбээр хэлэхдээ,"Брюс хөдөлгөөнтэй хэвээр байгаа. Брюсийн биеийн байдал үнэхээр сайн байгаа" гэж Эмма Уиллис Мягмар гаригт (2025.08.26) "ABC" телевизийн тусгай нэвтрүүлэгт ярьжээ. "Түүний тархи л хэвийн биш байгаа. Хэл яриаг нь хөгжүүлэхэд анхаарч байна. Бид дасан зохицож сурсан, түүнтэй өөр аргаар харилцаж байгаа" гэжээ. ene bol medeeleliin zuv butets mongold hamgiin turuun hog novshm muu medeelel tsatsaj humuusiin tarhiig gemteej bna
Нэргүй 2025-08-27 66.181.180.100
Эвийдээ,,,,хорвоогийн жам юмдаа,,,
Нэргүй 2025-08-27 66.181.189.158
Битгий мангартаад байгаач….гэрээслэлдээ ухэх хуртэл нь харна гэсэн юм байгаа гэж бодоод ойр тойр нь д байгаа юм…хун гэдэг адгуус чинь торсон ч байсан алж идэх хуслэнтэй…
d 2025-08-27 202.55.188.91
Одоогийн болон өмнөх эхнэр нь сайн хүмүүс бололтой. Хөөрхий азтай хүн юм даа.