Боловсролын сайд П.Наранбаяр багшийн 45 хоногийн сургалттай холбоотой гомдлыг Улсын дээд шүүхэд гаргажээ. Одоогоор шүүх хурлыг товлоогүй байгаа гэнэ. Боловсролын сайд П.Наранбаярын гаргасан “45 хоногийн дамжаагаар багш бэлтгэх” журмын холбогдох зүйл заалтыг хүчингүй болгох нэхэмжлэлийг Захиргааны хэргийн давж заалдах шүүх анхан шатны журмаар хэлэлцэж, Боловсролын сайдыг хууль зөрчсөн гэж дүгнэсэн байдаг.
Шүүхээс журмын биелэлтийг дөрвөн сарын хугацаагаар түдгэлзүүлж, тус хугацаанд сайдыг алдаагаа засах, шинээр зөрчилгүй акт гаргахыг даалгаж, эс бөгөөс бүхэлд нь хүчингүй болохоор шийдвэрлэсэн юм.
"НИЙТ 129 ХҮН 45 ХОНОГИЙН СУРГАЛТАД ХАМРАГДАЖ, 30 ХҮН НЬ БАГШААР АЖИЛЛАЖ БАЙНА"
Энэ талаар өмнө нь Боловсролын эрх зүй судлаач, доктор, өмгөөлөгч Э.Чулуунцэцэгээс тодруулахад "Миний бие Нийслэлийн Захиргааны Хэргийн Давж заалдах шүүхэд 2024 оны 11 дүгээр сард багшлах эрхийн гэрчилгээ олгох, түүнтэй холбоотой үйл ажиллагааны журмын холбогдох зүйл заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан. Холбогдох гэдгийг тодотговол, зөвхөн СӨБ, ЕБС-ийн багшид хамааралтай хэсгийг гэсэн үг.
Нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акттай холбоотой маргааныг давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хэлэлцэж, шийдвэрлэдэг хуулийн зохицуулалттай юм. Би Өмгөөллийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасан шаардах эрхийнхээ дагуу нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд хандсан болно.Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэж, есөн сарын хугацаанд гол төлөв нэхэмжлэгчийн хүсэлтээр баримт цуглуулах ажиллагааг хийсэн.
2025 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх өмгөөлөгч Э.Чулуунцэцэгийн нэхэмжлэлтэй Боловсролын сайд П.Наранбаярт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд, сайдыг хууль зөрчиж шийдвэр гаргасан гэж дүгнэлээ.Шийдвэрийн гол агуулгыг товч тайлбарлавал, шүүх маргаан бүхий захиргааны хэм хэмжээний акт буюу “Багшлах эрхийн гэрчилгээ олгох, түүнтэй холбоотой үйл ажиллагааны журам”-ын хэрэгжилтийг 4 сарын хугацаагаар түдгэлзүүлж, тус хугацаанд Боловсролын сайдыг дахин шинээр, зөрчилгүй акт батлан гаргахыг даалгаж, эс бөгөөд бүхэлд нь хүчингүй болгохоор шийдвэрлэв. Нэхэмжлэгч болох миний зүгээс маргаан бүхий актыг Боловсролын талаар алагчлахтай тэмцэх тухай конвенцид заасан “…мэргэжлийн багш нарыг бэлтгэхэд алагчлахгүй байх явдлыг хангах, багш нар нь мэргэжлийн чадвараар адил байх боломж нөхцөл бүрдүүлэх үүргээ сайд хэрэгжүүлээгүй, умартсан. Боловсролын ерөнхий хууль, Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн үндсэн зорилго, суурь зарчмуудыг зөрчсөн. Мөн Захиргааны ерөнхий хуулийн захиргааны хэм хэмжээний актад тавих шаардлага, захиргааны хэм хэмжээний актын төсөлд санал авах, нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн. Багш мэргэжлийн нэр төр, үнэлэмжийг бууруулсан, эцэг, эх, хүүхдийн мэргэжлийн үйлчилгээ авах, боловсролын тэгш боломжоор хангагдах эрхийг хязгаарласан, акт гаргах хэрэгцээ шаардлагын судалгааг хэлбэр төдий хийсэн гэх үндэслэлүүдээр маргасан. Хариуцагч тал буюу Боловсролын сайдын зүгээс энэ бол багшийн хомсдолыг даван туулах түр зуурын арга хэмжээ, бид багш бэлтгээгүй, багшаар ажиллах эрх олгосон. 45 хоногийн сургалтад суусан хүмүүс багш биш багшаар ажиллах эрхтэй болж байна. Мөн тэдгээр хүмүүс нь үндсэн багшийн орон тоонд ажилладаггүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 66 дугаар зүйлд заасан бүтэн бус цагаар ажиллах гэрээ байгуулан ажилладаг гэх байдлаар хариу тайлбар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч маргасан. Захиргааны хэм хэмжээний акт батлан гаргахын өмнө судлаачдын дунд хоёр удаа хэлэлцүүлэг хийсэн гэх боловч баримтыг шүүхэд гаргаж, нотолж чадаагүй. Тус хэлэлцүүлэгт оролцсон хүмүүсийн нэрийг нууцлах шаардлагатай гэж тайлбар хийж байв. Мөн 2024 оны 03 сарын 20-ны өдөр журмын төслийг сайтад тавьж санал авсан боловч нэг ч иргэн байгууллага санал өгөөгүй гэж тайлбар хийж байсан. Сайтад байршуулсан гэх журам нь батлагдсан журмаас тэс өөр байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад журмын төсөл хэний саналаар яагаад өөрчлөгдсөн талаар тодруулж баримт шаардсан боловч гаргаж өгөөгүй” гэсэн юм.
Салбарын яамны мэдээллээр 4200 багшийн ажлын байрны дутагдал үүссэн гэдэг. Гэтэл бодит байдал дээр мэргэжлээрээ ажиллахгүй байгаа 20 мянган багш байна. Энэ хүмүүс цалин бага, ажлын ачаалал их гэдэг шалтгаанаар мэргэжлээрээ ажиллахгүй байна. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас дээрх асуудлыг шийдвэрлэх бодлого тодорхойлох нь чухал байна. Мөн Боловсролын яам боловсролгүй тайлбар хийж, маргаан бүхий акт гаргасанд судлаачийн хувьд харамсаж байна. Цэцэрлэг, сургуулийн багш бүрэн бус цагаар ажиллана гэж юу гэсэн үг вэ. Тийм боломж байхгүй. Энгийнээр хэлэхэд миний хүүхдийн цэцэрлэгийн багш өглөө 7-д хүүхдүүдээ хүлээж аваад, орой 7-д сүүлийн хүүхдээ хүлээлгэж өгдөг. Энэ хүн бүрэн бус цагаар ажиллана гэж байх уу. Мөн “хичээл заа” гээд самбарын өмнө, миний хүүхдийн урд зогсоосон л бол тэр хүн чинь багш шүү дээ. 45 хоногоор багш бэлдээгүй, багшлах эрх өгсөн гээд байгаа тайлбарыг огт ойлгохгүй байна. Шүүгч бас би хэдэн удаа асуугаад ч хариултыг ойлгоогүй. Нэмж, хэлэхэд яамны зүгээс одоогийн байдлаар 129 хүн 45 хоногийн сургалтад хамрагдаж, багшлах эрхийн гэрчилгээ авсан байна. Үүнээс 30 гаруй хүн нь багшаар ажиллаж байгаа гэсэн мэдээлэл хийсэн. Сайдын шүүхэд гаргасан баримтад 45 хоног сураад багшлахаар очсон хүмүүсийг сургуулийн удирдлагууд ажилд авахгүй хүндрэл үүсч байна гэсэн тайлбар, тайлан бий. Мэдээж ойлгомжтой шүү дээ. Одоо үүний дараа тэр багшлах эрх авсан гэх 129 хүний хүмүүсийн эрх зүйн байдал яах вэ гээд олон сөрөг үр дагавартай, хор уршигтай шийдвэр гаргасан гэж судлаачийн хувьд харж байна” гэсэн юм.
Нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акттай холбоотой маргааныг давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хэлэлцэж, шийдвэрлэдэг хуулийн зохицуулалттай юм. Би Өмгөөллийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасан шаардах эрхийнхээ дагуу нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд хандсан болно.Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэж, есөн сарын хугацаанд гол төлөв нэхэмжлэгчийн хүсэлтээр баримт цуглуулах ажиллагааг хийсэн.
2025 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх өмгөөлөгч Э.Чулуунцэцэгийн нэхэмжлэлтэй Боловсролын сайд П.Наранбаярт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд, сайдыг хууль зөрчиж шийдвэр гаргасан гэж дүгнэлээ.Шийдвэрийн гол агуулгыг товч тайлбарлавал, шүүх маргаан бүхий захиргааны хэм хэмжээний акт буюу “Багшлах эрхийн гэрчилгээ олгох, түүнтэй холбоотой үйл ажиллагааны журам”-ын хэрэгжилтийг 4 сарын хугацаагаар түдгэлзүүлж, тус хугацаанд Боловсролын сайдыг дахин шинээр, зөрчилгүй акт батлан гаргахыг даалгаж, эс бөгөөд бүхэлд нь хүчингүй болгохоор шийдвэрлэв. Нэхэмжлэгч болох миний зүгээс маргаан бүхий актыг Боловсролын талаар алагчлахтай тэмцэх тухай конвенцид заасан “…мэргэжлийн багш нарыг бэлтгэхэд алагчлахгүй байх явдлыг хангах, багш нар нь мэргэжлийн чадвараар адил байх боломж нөхцөл бүрдүүлэх үүргээ сайд хэрэгжүүлээгүй, умартсан. Боловсролын ерөнхий хууль, Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн үндсэн зорилго, суурь зарчмуудыг зөрчсөн. Мөн Захиргааны ерөнхий хуулийн захиргааны хэм хэмжээний актад тавих шаардлага, захиргааны хэм хэмжээний актын төсөлд санал авах, нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн. Багш мэргэжлийн нэр төр, үнэлэмжийг бууруулсан, эцэг, эх, хүүхдийн мэргэжлийн үйлчилгээ авах, боловсролын тэгш боломжоор хангагдах эрхийг хязгаарласан, акт гаргах хэрэгцээ шаардлагын судалгааг хэлбэр төдий хийсэн гэх үндэслэлүүдээр маргасан. Хариуцагч тал буюу Боловсролын сайдын зүгээс энэ бол багшийн хомсдолыг даван туулах түр зуурын арга хэмжээ, бид багш бэлтгээгүй, багшаар ажиллах эрх олгосон. 45 хоногийн сургалтад суусан хүмүүс багш биш багшаар ажиллах эрхтэй болж байна. Мөн тэдгээр хүмүүс нь үндсэн багшийн орон тоонд ажилладаггүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 66 дугаар зүйлд заасан бүтэн бус цагаар ажиллах гэрээ байгуулан ажилладаг гэх байдлаар хариу тайлбар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч маргасан. Захиргааны хэм хэмжээний акт батлан гаргахын өмнө судлаачдын дунд хоёр удаа хэлэлцүүлэг хийсэн гэх боловч баримтыг шүүхэд гаргаж, нотолж чадаагүй. Тус хэлэлцүүлэгт оролцсон хүмүүсийн нэрийг нууцлах шаардлагатай гэж тайлбар хийж байв. Мөн 2024 оны 03 сарын 20-ны өдөр журмын төслийг сайтад тавьж санал авсан боловч нэг ч иргэн байгууллага санал өгөөгүй гэж тайлбар хийж байсан. Сайтад байршуулсан гэх журам нь батлагдсан журмаас тэс өөр байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад журмын төсөл хэний саналаар яагаад өөрчлөгдсөн талаар тодруулж баримт шаардсан боловч гаргаж өгөөгүй” гэсэн юм.
Салбарын яамны мэдээллээр 4200 багшийн ажлын байрны дутагдал үүссэн гэдэг. Гэтэл бодит байдал дээр мэргэжлээрээ ажиллахгүй байгаа 20 мянган багш байна. Энэ хүмүүс цалин бага, ажлын ачаалал их гэдэг шалтгаанаар мэргэжлээрээ ажиллахгүй байна. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас дээрх асуудлыг шийдвэрлэх бодлого тодорхойлох нь чухал байна. Мөн Боловсролын яам боловсролгүй тайлбар хийж, маргаан бүхий акт гаргасанд судлаачийн хувьд харамсаж байна. Цэцэрлэг, сургуулийн багш бүрэн бус цагаар ажиллана гэж юу гэсэн үг вэ. Тийм боломж байхгүй. Энгийнээр хэлэхэд миний хүүхдийн цэцэрлэгийн багш өглөө 7-д хүүхдүүдээ хүлээж аваад, орой 7-д сүүлийн хүүхдээ хүлээлгэж өгдөг. Энэ хүн бүрэн бус цагаар ажиллана гэж байх уу. Мөн “хичээл заа” гээд самбарын өмнө, миний хүүхдийн урд зогсоосон л бол тэр хүн чинь багш шүү дээ. 45 хоногоор багш бэлдээгүй, багшлах эрх өгсөн гээд байгаа тайлбарыг огт ойлгохгүй байна. Шүүгч бас би хэдэн удаа асуугаад ч хариултыг ойлгоогүй. Нэмж, хэлэхэд яамны зүгээс одоогийн байдлаар 129 хүн 45 хоногийн сургалтад хамрагдаж, багшлах эрхийн гэрчилгээ авсан байна. Үүнээс 30 гаруй хүн нь багшаар ажиллаж байгаа гэсэн мэдээлэл хийсэн. Сайдын шүүхэд гаргасан баримтад 45 хоног сураад багшлахаар очсон хүмүүсийг сургуулийн удирдлагууд ажилд авахгүй хүндрэл үүсч байна гэсэн тайлбар, тайлан бий. Мэдээж ойлгомжтой шүү дээ. Одоо үүний дараа тэр багшлах эрх авсан гэх 129 хүний хүмүүсийн эрх зүйн байдал яах вэ гээд олон сөрөг үр дагавартай, хор уршигтай шийдвэр гаргасан гэж судлаачийн хувьд харж байна” гэсэн юм.Боловсролын сайд П.Наранбаяр үүрэгт ажлаа хүлээж авсныхаа дараа "Багшийн хомсдлыг шийдэх үүднээс гадаад дотоодын сайн сургуулийг амжилттай төгссөн залууст багшлах эрхийн зөвшөөрлийг богино хугацааны сургалтад хамруулан олгох тухай судалж байна" гэж мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааны журмыг Хууль зүй, дотоод хэргийн яам Захиргааны хэм хэмжээний актад бүртгэж, есдүгээр сарын 12-нд эцэслэн баталсан. Энэхүү журам батлагдсанаар гадаад, дотоодын их, дээд сургуулийг амжилттай төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулан багшлах эрх олгох замаар чадварлаг боловсон хүчин, хүний нөөц боловсролын салбарт ажиллах боломжийг бүрдүүлж, багшийн хомсдолыг шийдэх боломжтой болж гэдэг тайлбарыг өгсөн юм.
Өөрөөр хэлбэл, багшлах хүсэлтэй хүмүүсийг 45 хоногийн курсэд хамруулан сургаж, багшлах эрх олгох шийдвэр гаргасан.
Тус журамд зааснаар:
- Математик болон байгалийн шинжлэх ухаан, анагаах ухаан, мэдээлэл харилцаа, технологи, хууль, бизнес, эдийн засаг, урлаг, англи хэлний чиглэлээр дээд боловсролын сургалтын байгууллагыг 2.7-оос доошгүй голч дүнтэй төгссөн, бакалавраас доошгүй зэрэгтэй иргэн,
- Дээрх чиглэлүүдээр магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагад 2.7-оос доошгүй голч оноотой суралцаж байгаа 3, 4-р түвшний оюутнууд багшлах эрх олгох сургалтад хамрагдах боломжтой.
Мөн цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуульд ажиллах хүсэлтэй иргэнд зориулсан багшлах эрх олгох сургалтыг багш бэлтгэдэг их, дээд сургуульд түшиглэн, мэргэжлийн байгууллагатай хамтарч зохион байгуулна гэж заасан байна. Мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид багшлах хүсэлтэй иргэний хувьд чадамжид суурилсан сургалтад хамрагдаж, амжилттай төгссөнөөр багшлах эрхийн гэрчилгээ авах юм.
3,593.62






















































Нэргүй 2025-08-27 103.57.92.66
нам дагаж цайрсан өлөн хулгайчууд л байна дөө. чадахгүй бол зайлаач малаа
Нэргүй 2025-08-27 66.181.161.162
Боловсрол өнгөрсөөн.
Нэргүй 2025-08-27 103.229.120.31
БАГШИЙН ДИПЛОМГҮЙ АТЛАА , БАЙГАЛИАС ЗАЯАСАН БАГШЛАХ УР ЧАДВАРТАЙ , МЭДЛЭГ БҮХИЙ ХҮМҮҮС БАЙДАГ Л ЮМ БИЛЭЭ .БАГШИЙН МЭРГЭЖИЛ БОЛ ЗӨВ СЭТГЭЛТЭЙ , ХҮҮХДЭД ХАЙРТАЙ , ХӨТӨЛБӨРИЙН АГУУЛГАА МЭДДЭГ ХЭНИЙ Ч ХИЙХ АЖИЛ МЭРГЭЖИЛ гэж боддог . Учир нь диплом бүхнийг шийдэхгүй энэ цаг үед бид амьдарч бна .Яамны энэ бодлогыг маш дэмждэг . Багшийн ажлыг би сайн мэднээ .
Нэргүй 2025-08-27 66.181.181.228
Мэргэжлийн хүмүүс заах арга зүйг заалгаад багшилж болно штээ. Тийм хүмүүс зөндөө байдаг. Ганц багшлах эрх аваагүй ч энгийн багшаас хамаагүй их мэдлэгтэй хүмүүс зөндөө байна
Нэргүй 2025-08-27 66.181.165.234
манай КҮН алнаачууд яагаад муухай нүүр гаргаад байнаа. ярьсанаараа байна шү үүү
иргэд 2025-08-27 66.181.185.67
5. УЛС ОРНЫГ ХӨГЖҮҮЛЭХ ХАМГИЙН ГОЛ МЭРГЭЖИЛ БОЛОХ ИНЖЕНЕРИЙН СУРГАЛТЫГ ГАДААД ДОТООДОД ДЭМЖИХ АЧ ХОЛБОГДЛЫГ МЭДЭЖ БАЙГАА Ч ОЛОН АРВАН ЖИЛ ИЙН ТУРШ ҮЛ ТООЖ ҮНЭНДЭЭ ЗОГСООСОН
6. СУРГАЛТЫГ ТАСРАЛТГҮЙ ЯВУУЛАХ БОДЛОГОО ХЭРЭГЖҮҮЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЗЭРЭГ НЬ ҮНЭН ЮМАА
Нэргүй 2025-08-27 202.126.89.88
Монголд ер нь Бүр салбарт томоохон мега ажлуудыг Мэргэжлийн бус болон Чадваргүй Хүмүүсээр гүйцэтгүүлж, Мэргэжлийн бус болон Чадваргүй Би чадна Мэргэжилтэнгүүдээр Хяналт Тавьж Удирдуулдагаас хамаг ажил Бантан болж бна
иргэд 2025-08-27 66.181.185.67
БОЛОВСРОЛЫН ЯАМЫГ ТАТАН БУУЛГАХ ХЭРЭГТЭЙ ГЭСЭН САНАЛ ЗӨВ
1.ОЛОН ЖИЛИЙН ТУРШ ЕБС-ийн ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛТЭЙ БОЛГОЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА
2. СУРАХ БИЧГИЙГ ЗӨВХӨН НЭГ ЖИЛ АШИГЛАХ ЗОРИЛГООР СУРАХ БИЧИГ ЗОХИОХ, ХЭВЛЭХ МАФИ ХӨГЖҮҮЛСЭН
3. ЗЭРЭГТЭЙ БОЛОВСРОЛТОЙ БҮХ НАСНЫ БАГШЛАХ НӨӨЦИЙН БҮРТГЭЛ ТООЦОО ХИЙДЭГГҮЙ
4. БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГ ЗӨВХӨН ДАРГА ГАРТ ЗОРИУЛАХ ЛУЙВАРАА ЗОГСООДОГГҮЙ
Болд 2025-08-27 202.131.227.134
Наранбаярын зөв. АНУ, Англи, Орост их сургууль төгсөөд ирсэн төгс англи эсвэл орос хэлтэй залуу яагаад англи эсвэл орос хэлний багш болж болохгүй гэж. ТИС, МУИС-ийг математик, физик, инженерийн мэргэжлээр онц сайн төгссөн, эсвэл магистр, доктор хамгаалсан залуучууд яагаад 10 жилд математик, геометр, физик, хими зааж болохгүй гэж. Үнэндээ МУБИС-ийнхнаас илүү сайн заана шүү. Зөвхөн МУБИС гэж явцуурч болохгүй. Гадаадын бусад улс орнуудын жишгийг дага. МУБИС-ийнхан зөвхөн өөрсдийгөө бодож бна.
Зочин 2025-08-27 202.126.88.99
Боловсролын яам багш мэргэжлийн хүнгүй сангийн яам,эдийн засгийн чиглэлийн шахаасны хүмүүс сургууль,цэцэрлэгийн санхүүжилтийг элгээр нь хэвтүүлж байна да.
Хууль,журмандаа биш яамны хүмүүсэд нь шалтгаан нь байна.
Болохгүй нөхөдийг багаар нь огцоруул.
45 хоногийн хууль ч гэж байхгүйтэй адил 45 хоногийн дотор багш болж болдог бол багшийн их сургуулиар яаадаг юм.
Зочин 2025-08-27 192.82.92.42
Багшгуй хаалга барих уу, богино хугацаанд бэлтгээд багштай болох уу л асуудал. МАН боловсролыг самарсан, одоо босгоход хунд, ТНБДаргаа солиод мэргэжлийн баг бурдуулээд зоригтой зутгэхээс еер зам байхгуй шуу.
Нэргүй 2025-08-27 103.57.94.170
Энэ сайд боловсролоор тоглож байна даа…… Тоглож байгаагаа ч ойлгодоггүй бололтой……