Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын удирдлагыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүдийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч энэ оны 07 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Бельгийн Хаант Улсын Брюссель хотноо зохион байгуулсан Дэлхийн монголчуудын наадам амжилттай болсон талаар мэдээлэл авснаа хэлж, тус үйл ажиллагааны зохион байгуулалтад оролцсон бүх хүмүүст талархал илэрхийлэв.

Үндэсний өв, соёлын дархлаа болох баяр наадмыг хилийн чанадад Ерөнхийлөгчийн ивээл дор анх удаа зохион байгуулсанд тус байгууллагын төлөөлөл чин сэтгэлийн талархал илэрхийлж, энэхүү үйл ажиллагаа нь хилийн чанадад амьдарч буй монголчуудын эв нэгдлийг бэхжүүлэх, төр, иргэний харилцааг ойртуулах, улмаар эх орноо сурталчлан таниулахад чухал үйл ажиллагаа болсон гэдгийг тэмдэглэж байв.
Европ тивд 100 мянга гаруй монголчууд амьдарч байгаа бөгөөд тус тивд зохион байгуулсан Дэлхийн монголчуудын наадмыг гадаадын 15 орчим мянган иргэн үзэж сонирхсон хэмээн уулзалтад оролцогчид танилцуулав.
“Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” төрийн бус байгууллагын төлөөлөл 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзаж, Ерөнхийлөгчийн ивээл дор хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалтыг зохион байгуулах, хилийн чанад дахь монгол сургуулиудад нэгдсэн хөтөлбөр хэрэгжүүлэх, Ерөнхийлөгчийн ивээл дор Дэлхийн монголчуудын наадмыг дөрвөн тивд ээлжлэн зохион байгуулах зэрэг тодорхой асуудлуудаар санал, хүсэлт тавьж байсан нь өнөөдөр бүгд амжилттай хэрэгжиж байгаа талаар тэргүүн С.Цэрэндэмбэрэл товч танилцуулж, хилийн чанад дахь монголчуудын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Мөн уулзалтын үеэр хилийн чанад дахь 300 мянган монгол иргэний эрх ашгийг хамгаалах, эх орондоо эргэн суурьших, хөрөнгө оруулах боломжийг нэмэгдүүлэх, Монгол Улсын гадаад худалдааг өргөжүүлэхэд хилийн чанад дахь монгол иргэдийн нөөц, боломжийг ашиглах, хилийн чанадад өсөж, хүмүүжиж буй монгол хүүхдүүдийн эх хэлний боловсролыг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хилийн чанадад амьдарч буй монгол иргэдэд халуун мэндчилгээг нь уламжлахыг хүсээд, дэмжин ажиллахаа илэрхийлэв.

3,593.62




















































zochin 2025-08-26 71.229.150.6
Hair naadamtai holbootoi asuudal yariad baigaa yum bishuu.Arari uur buteelch shiidel yarimaar yum
Нэргүй 2025-08-26 43.242.242.59
Монгол иргэдийг гадаадад гарч амьдрах, гадаад нөхөртэй болох, удамаа таслах, гадаадын иргэншилтэй болгож монгол хэл заншлаа мартаж байгааг төр хөхүүлэн дэмжиж болохгүй. Гадаадад үр хүүхэдтэйгээ амьдарч байгаа ихэнх хүмүүс тэр улсын иргэн болоод цаашаа л явна. Тэр улсын цагаач иргэн гэсэн үг юм. Монгол улсын хөгжил, монгол үндэстний цаашдын хувь заяа бол тэдэнд хамаагүй болоод явчихна. Хүний хүнд тооц. Харин эх орондоо байгаа хүмүүс бол удам судар, түүхээ үргэжлүүлж яваа үнэ хүндтэй хүмүүс юм.
сонгогч 2025-08-26 202.9.46.212
Манай төр засаг хилийн чанадад байгааг бүү хэл энд байгаа хэдээ ч амьдруулж чадахгүй дээрээ тулаад байна шүү…эмнэлэг нь мөнгөгүй, сургууль цэцэрлэг нь ширээ сандалгүй, татварын дарамт нь аймшигтай…ҮАБ юу болоод байгаа нь бүү мэд….хятадууд газар сайгүй эзэн нь юм шиг дураараа дургисаар…төр засаг байгаа үгүй нь бүү мэд… үнэн гэвэл ийм л байна….