Хичээлийн шинэ жил дөхсөн энэ үед сандал ширээгүйн улмаас ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгүүд хичээллэх эсэх нь тодорхойгүй байгааг албаныхан мэдээлсэн. Тэгвэл нийслэлийн удирдлагууд олон жилийн турш алдагдсан өмчийн барилгуудаа дуудлага худалдаагаар зарж, сургууль цэцэрлэгийн сандал ширээний асуудлыг шийдэж байна. Жишээлбэл, нийслэлийн өмчид бүртгэлтэй ч бусдын хууль бус эзэмшилд олон жил болсон нийслэлийн Засаг даргын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн харьяа “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах эмийн үйлдвэрийн 3150 ам.метр газрыг чөлөөлсөн. Уг газрыг “Эхлэл брэнд” ХХК-д 9.3 тэрбум төгрөгөөр дуудлага худалдаагаар борлуулж, олсон орлогоор нь Улаанбаатар хотод зогссон, санхүүжилт нь шийдэгдэхгүй байгаа сургууль, цэцэрлэгийг барьж ашиглалтад оруулсан байна. Нийслэлээс 15 сургууль, цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахад ийнхүү дэмжлэг үзүүлжээ.
Мөн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, хуучнаар Шуудангийн 24 дүгээр салбарын барилгыг “Вирео үсрэлт” ХХК нээлттэй дуудлага худалдаагаар худалдаж авч, 1.6 тэрбум төгрөгийн үнэд хүрээд байна.
Тэгвэл уг 1.6 тэрбум төгрөгийн орлогоор сургууль, цэцэрлэгийн сандал, ширээ, зөөлөн эдлэл, тоног төхөөрөмж зэргийг шийдвэрлэхээр болсныг НЗДТГ-ын дарга Д.Амгалан мэдээллээ. Тэрбээр “Хичээлийн шинэ жил эхлэх гэж байхад сандал, ширээ, тохижилт, тоног төхөөрөмжгүй учраас ашиглалтад орж чадахгүй 17 сургууль, 20 цэцэрлэг байна. Эдгээр сургууль, цэцэрлэгт 15000 гаруй хүүхэд сурч боловсрол эзэмших боломжтой. Тэдгээрийн сандал, ширээ, тоног төхөөрөмж, хатуу, зөөлөн эдлэлд алдагдсан өмчийг эргүүлэн аваад олсон орлогоо зарцуулна. Цаашид ч нийслэлээс алдагдаж, эзэнгүйдсэн барилгуудаа өмчдөө эргүүлэн авах ажлыг зохион байгуулна” гэжээ.
Боловсролын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Х.Тамираа өмнө нь энэ асуудлаар мэдээлэл өгөхдөө "Нийслэлийн зүгээс яриад байгаа сандал, ширээгүй сургууль цэцэрлэгийн хувьд, нийслэлийн хэмжээнд нийт 139 барилга байгууламжийн төсөл хэрэгжиж байгаа. Үүний 71 нь улсын төсвөөр, 44 нийслэлийн хөрөнгөөр, 14 нь дүүргийн төсвөөр хэрэгжиж байна. Нийслэлийн болон дүүргийн төсвөөр хэрэгжиж байгаа эдгээр барилгын хяналтыг нийслэл өөрөө бүрэн хариуцаж явдаг. Хэзээ эдгээр барилга ашиглалтад орох вэ гэдгийг нийслэлээс хариуцаж, тоног төхөөрөмжөөр хангах ёстой. Боловсролын сайдын багцын хүрээнд зөвхөн улсын төсвөөр хэрэгжиж буй арга хэмжээг хариуцаж, хяналтаа тавина. Нийслэлийн зүгээс өнгөрсөн хугацаанд Төсвийн тухай хуулиараа санал ирүүлэхдээ голчлон барилга байгууламжийн санал ирүүлж байсан. Өнөөдрийг хүртэл сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмжтэй холбоотой нэг ч санал ирүүлээгүй. Төсвийн тухай хуулиар дүүргүүд саналаа гаргаж, нийслэл дээр нэгтгэн салбар яаманд ирүүлэх ёстой байдаг. Яамнаас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийг тоног төхөөрөмжөөр хангах үүргийг бүрэн хэрэгжүүлж байна. Энэ жилийн тухайд улсын төсвийн хөрөнгөөр нийт 32.4 тэрбум төгрөг 2024 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр батлагдсан төсвөөр тусгасан. Энэ төсөв ашиглалтад орох сургууль, цэцэрлэг, спорт заал, дотуур байрын хэрэгцээтэй тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулсан.
Төсвийн тухай хууль болон Тендерийн тухай хуулийн дагуу худалдан авах ажиллагаагаа зохион байгуулсан боловч харамсалтай нь ширээ сандал болон гал тогооны тоног төхөөрөмжийн тендер Төрийн хэмнэлтийн тухай хуулиараа тавдугаар сарын 31-ний өдөртөө багтаагүй гэдэг шалтгаанаар амжилтгүй болсон.
Гэхдээ бид есдүгээр сарын 1-н гэхэд шинээр ашиглалтад орсон 17 сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмжийн тендерийн асуудлыг УИХ-д хүргүүлж, долдугаар сард батлагдсан төсвийн тодотголоор төсвөө батлуулж, худалдан авах ажиллагаагаа зохион байгуулж байна. Ширээ, сандал, гал тогооны тоног төхөөрөмжийг дотоодын үйлдвэрээсээ худалдан авах Засгийн газрын тогтоол батлагдсан байдаг. Тэгэхээр дотоодын үйлдвэрээс худалдан авахдаа бид цахим дэлгүүр буюу ерөнхий гэрээний аргаар худалдан авах арга хэмжээгээ давхар зохион байгуулсан. Төрийн худалдан авах ажиллагааны газартай хамтран цахим дэлгүүрт ширээ сандал, багшийн бичиг хэргийн шүүгээ, цэцэрлэгийн ширээ сандлыг цахим дэлгүүрт байршуулж, илүү хурдан худалдан авах боломжийг бүрдүүлсэн. Бид сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмжийг хангах ажлыг зохион байгуулж байна" гэсэн байдаг.
3,593.62






















































Бүтэн 3 сар юу хийж бсан малууд э 2025-08-26 103.229.121.156
Сайдаасаа авхуулаад хотбн дарга хүртэл бүгд огцор
Нэргүй 2025-08-26 202.9.40.98
Гоё лалрын шуналуууд явган зам замын бордюүр байхадл хуулж солих хэрэг байсаннууу хөрөнгүүдэээ зарж сандал ширэээ авлааач гэх шиг
ХҮН 2025-08-26 202.126.89.130
КҮНүүсын хийж чадах зүйл ердөө энэ.хэнч юмаа зараад архи авч ууж чадна
Нэргүй 2025-08-26 202.126.88.65
увсрууга зайлаач гээд байгаа уб хотод ихэнх аймг аймг бүрт үүрлэсэн х***а манжууд хужаарууга манжрууга зайлаач. увсыхн монгол өөрсдийн нутаг дээрээ байна харин х***а манж шаарнууд өөрийн биш монгол рүниы нутагт орж ирцэн үүрлцэн байна хужааруга зайлаач манжрууга зайлаач.
ИРГЭН 2025-08-26 66.181.190.122
Энэ Нянбаатарт өш сансан автомашины ченжүүд, ТҮЦ – ий ченжүүд үгүй мөн хэцүү юм аа Нийслэлтэй холбоотой юм болгон дээр утга учиргүй Нямбаарыг муулах, огцруулах гээд юм бичээд байх юм, тэгээд огцруулаж чадхуу??? Урд нь УБ -г эзэнгүй дур дураар дургиуулаж, өөрөө газар зарж баяжсан Мие Энхболдыг эргүүлэж УБ- захирагч болгох уу!!!
Нэргүй 2025-08-26 103.57.93.105
Яг яг.
Нэргүй 2025-08-26 202.9.40.255
хүүеээ нам төр хулгайлж нам төриын толгойд шааж 35 жил хулгай шшасан х***а манж шаарнуудыг үтэр түргн зайлуулаачээ 35 жил х***а манжууд хулгай шаалаа одо нэр өдөрч алдахгүй зайлуулах шаардлагтай 35 жил хулгайлуулла одоинэр өдөр ё алдхад хайран.
И 2025-08-26 103.212.116.216
Энэ хотынхонд төлөвлөгөө, төсөв гэж байна уу ? цахилгааны, замын гээд л том2 хөрөнгийг цацаад л байх юм.
Аукцион 2025-08-26 202.9.46.101
Дуудлага худалдаа нэрээр нийслэл дүүргүүдийн газар обьектийг зохион байгуулалттайгаар хямдхан өгөлцөж авалцаж байгаа дөө,,,
!!! 2025-08-26 66.181.186.187
oorsdooo hiichihej baildaa bitgii hudaldaj av
Зочин 2025-08-26 202.126.88.151
манайхны ажил хийх ч гэж дээ. Яг цагийг нь тулгачихлаа. Тэгээд л нэг их сүртэй сүртэй юм яриад. Өөрсдийнх нь хүүхдүүд 20, 30 саяын сургуульд сурч бгаа. Маниусын хүүхдүүд болохоор ширээ сандал гүй сургууль. Хот Наранбаатар 2 хоёулаа новшнууд.
Нэргүй 2025-08-26 43.242.242.59
Нямбаатар дарга сайн ажиллаж байна. Энэ янзаараа эрч хүчтэй ажиллааарай. шударга иргэд таныг байнга дэмжсээр ирсэн. бид улс төржихгүй. Аль намын хүн байх нь бидэнд хамаагүй. Сайн ажиллаж хотыг сайхан болгож байвал л болно
ЗОЧИН 2025-08-26 203.91.115.37
БОЛОВСРОЛЫН ЯАМ НЬ ХУРЛЫН ӨРӨӨГӨӨ ТЭРБУМААР ТОХИЖУУЛЖ СОЛИОРООД БАЙХААР ЯАЖ УЛС ХӨГЖИХ ВЭ
иргэн 2025-08-26 202.9.46.212
Бордюр, явган хүний замд хаяж байгаа тэр их мөнгөөр 1000 сургууль цэцэрлэгт ширээ сандал авч өгөх боломж байсан. Харамсалтай нь УБ хотын удирдлагад өөрт нь ашиг өгдөг зам нь №1 байлаа………………
Нэргүй 2025-08-26 202.126.89.130
КҮН нЯн 2 өөр
Нэргүй 2025-08-26 103.212.118.111
Нянбад хариуцлага тооцооч ээ. одоо дахиад л цавчаа.
ЗОЧИН 2025-08-26 203.91.115.37
НЯНГАР 3 ИХ НАЯДААР БОРДЮР ХЯТАДААС АВСАН НИЙСЛЭЛ МӨНГӨГҮЙ ГЭЖ ХУДЛАА ШҮҮ. КҮВ ЗҮГЭЭР ЯВГАН ЗАМЫГ ТЭР ЧИГТ НЬ ОДОО Ч ХУУЛЖ БАЙНА. ЭХНИЙХЭЭ ДУУСГААГҮЙ БУУДАЛ БОЛГОНД ОВООЛСОН ШОРОО.