Хятадын эмч нар гахайн уушгийг хүний биед шилжүүлэх мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэжээ. Гэхдээ энэхүү мэс засал нь уушгитай холбоотой асуудлыг шийдвэрлэх үгүйг нарийн судалгааны үндсэн дээр тогтооно гэж мэдэгдсэн байна. Мэс засал нь Хятадын Гуанжоу хотод явагдсан бөгөөд Амьсгалын замын өвчин судлалын үндэсний клиник судалгааны төвийн мэдээлснээр, генетикийн хувьд өөрчлөгдсөн гахайн уушгийг тархины үхжилттэй хүний биед шилжүүлсэн байна.
Уушги нь 216 цаг буюу 9 өдөр ямар ч халдвар авалгүйгээр хэвийн ажиллажээ.
Нэг төрөл зүйлээс нөгөө төрөл зүйл рүү эрхтэн шилжүүлэх мэс заслыг Ксенотрансплантаци ( xenotransplantation) гэнэ. Жишээ нь гахайнаас хүнд эрхтэн шилжүүлэх. Энэ нь хүндрэлтэй эрхтэн хомсдолын асуудлыг шийдэх боломжтой гэж үздэг. Өмнө нь мэс заслын эмч нар гахайн зүрх, бөөрийг хүнд шилжүүлэх мэс заслыг амжилттай явуулсан ч уушгийг шилжүүлэн суулгах мэс ажилбар илүү хүндрэлтэй. Учир нь уушги нь агаарын шууд нөлөөнд ордог тул халдвар авах эрсдэл өндөр юм.
3,548.92






















































saitaarwr, aimaar komandlagch? 2025-08-26 169.133.250.253
Aimaar ni xajyyd. irj syychaad aij zygtaaj yumaaxayn
taarsan + gyilagchduinCJNr noirmoglyylj, yylzbar+
Шал өмхий үнэртэнэ 2025-08-26 202.9.46.101
Ямар заваан юм бэ?