ЦЕГ: Орон сууцны залилангийн хэрэгт 18-35 насныхан холбогдож байна

ЦЕГ: Орон сууцны залилангийн хэрэгт 18-35 насныхан холбогдож байна

ЦЕГ: Орон сууцны залилангийн хэрэгт 18-35 насныхан холбогдож байна

Цагдаагийн байгууллагаас өнөөдөр /2025.08.26/ цаг үеийн асуудлаар сэрэмжлүүлэг мэдээллийг өглөө.


ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн Э.Энхзаяа

-Энэ оны эхний найман сарын байдлаар цагдаагийн байгууллагад бага насны хүүхэд өндрөөс буюу цонх, тагтнаас таван хүүхэд унаж амь насаа алдсан хэрэг бүртгэгдсэн. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хоёр хүүхэд өндрөөс унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг бүртгэгдсэн. Цагдаагийн байгууллагад ирсэн дуудлагын дагуу хяналт шалгалт хийхэд дийлэнх хувь нь бага насны хүүхэд эцэг эхийн хараа хяналтгүй, гаднаасаа цоожлогдсон үедээ цонхоор харах, тагтан дээр байх үедээ өндрөөс унаж амь насаа алдсан хэрэг бүртгэгдсэн.

Мөн хичээлийн шинэ жил эхэлж байгаа энэ үед орон сууц түрээслэнэ гэх зарыг цахим орчинд байршуулж иргэдийг залилан мэхэлж байна. Эдгээр этгээдүүд иргэдийн орон сууц зарна, түрээслэнэ гэх мэдээллийг өөрийн зүйл шиг байршуулж залилан үйлдэж байна. Үүнээс гадна гэрээ байгуулахгүй бол өөр хүнд түрээсэлнэ гэх мэтээр иргэдийг шамдуулж, гарцаагүй байдалд оруулж залилан хийж байна. Иймд иргэд баталгаатай зарын групп болон эх сурвалжтай холбогдож байр түрээслэх шаардлагатай.

Орон сууцны үл хөдлөхийн гэрчилгээг эзэмшигчтэй тулгаж харах шаардлагатай юм. Тэгж байж энэ төрлийн залилах гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх хэрэгтэй.

Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр өнгөрсөн долоо хоногт нийт 143 орчим зар мэдээлэл байршуулсныг шалгасан. Энэхүү мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд нийт зарын 30 гаруй хувь иргэдийг төөрөгдүүлж, залилах шинжтэй гэмт хэрэг тогтоогдож шалгах ажил үргэлжилж байна. Иргэдийг залилж буй этгээд насны хувьд харьцангуй адилгүй бөгөөд 18-35 насны залуус энэ төрлийн хэргийг үйлдэж байна гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2025-08-26 103.10.21.14

төр оролцох эрхтэй байх хэн тэгээд төрийн дээр дагалдах эрхтэй юм

Avatar

Нэргүй 2025-08-26 202.126.89.81

Монгол хүний гэнэн хэнэггүй зан ийм хүнд хулхдуулж хамаг мөнгө алддаг байдал хэзээ арилах юм бол доо хүн залилах гэлэг чинь мэргэжил болсон пм биш үү хэл яриа хурц гоё уянгалаг бас хүн итгэтэл худлаа ярьдаг ийм баагий нараас хүмүүсээ болгоомжил тэр худал ярьж хамаг мөнгийг хохирч үлдсэн та олон жил хөдөлмөрлөж л олсон эсьэл гадаадад амьдарч байдаг таны эхнэр нөхөр үр хүүхдүүд чинь та илгээсэн хөдөлмөрийн хөлс бга хүн бүр хулгай залилангаас сэргийлж амьдарье

Avatar

Эрсдэлтэй үе 2025-08-26 202.126.89.130

одоо 30 гарч байгаа хүмүүс бол нийгмийн хамгийн онцгүй үеийнхан

Avatar

Нэргүй 2025-08-26 202.126.89.88

ШУДАРГА ЁС, ХУУЛЬ гэж энэ улсад байдагүйн бол Тэр Луйварчин Барилгын Компаниудыг Бурхан тэнгэр нь өөрөө янзлаасай ….!!!!

Avatar

Нэргүй 2025-08-26 59.153.112.234

18 TAI BATSAAN BAS BAIRNII ZALILAN HIINE AIN

Avatar

Нэргүй 2025-08-26 202.70.43.34

Хотоор дүүрэн ашиглалтанд ордоггүй Каркасууд бнаа, хүмүүсээс мөнгийг нь хурааж аваад барилгаа ашиглалтанд оруулдаггүй ийм компаниудтай ТӨР ажилламаар бнааа

Avatar

Баабар 2025-08-26 202.126.89.130

хувь хүмүүсийн хоорондох бизнес гэрээнд төр орохгүй гээд 30 жил өнгөрч байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж