Тээврийн хэрэгслүүд маргаашаас тэгш, сондгойгоор зорчино

Тээврийн хэрэгслүүд маргаашаас тэгш, сондгойгоор зорчино

Тээврийн хэрэгслүүд маргаашаас тэгш, сондгойгоор зорчино

Хичээлийн шинэ жилтэй холбогдуулан тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах эсэх талаар 12265 иргэнээс санал авсан. Нийт 7137 иргэн буюу саналд оролцогчдын 58 хувь нь дэмжсэн. Тиймээс наймдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн есдүгээр сарын 16-ны өдрийг дуустал буюу нийт 20 хоног улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно. Харин есдүгээр сарын 1-ний өдөр бүх автомашин хөдөлгөөнд оролцоно.

Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 08:00-20:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.

Энэ талаар нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан “Сондгой өдрүүдэд сондгой дугаараар төгссөн. Тэгш өдрүүдэд тэгш дугаараар төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно. Тодруулбал, сондгой тоогоор төгссөн бол наймдугаар сарын 27, 29, 31-нд, есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11, 13, 15-нд хөдөлгөөнд оролцоно. Тэгш тоогоор төгссөн бол наймдугаар сарын 28, 30-нд, есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14, 16-нд хөдөлгөөнд оролцоно” гэсэн юм.

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир “Жил жилийн хичээлийн шинэ жилтэй холбогдуулан хөдөлгөөний эрчим нэмэгддэг. Энэ жил бүсчлэл харгалзахгүй дугаарын хязгаарлалт үйлчилнэ. Иргэд болон гудамж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад цагдаагийн байгууллагаас анхаарч ажиллана. Авто замтай ойролцоо байрладаг 180 орчим сургуульд цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэнэ. Есдүгээр сарын 1-ний өдөр бүх автомашин хөдөлгөөнд оролцоно. Иргэд, жолооч нар хичээлийн шинэ жилийн өдрүүдэд сургууль, цэцэрлэг, хотхон, хороолол орчимд хурдаа тохируулж явах, замын хөдөлгөөнийн дүрмээ баримтлах, хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг уриалж байна” гэв.

  • Зөвшөөрөл, тоноглол бүхий хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын тээврийн хэрэгсэл,
  • Оршуулгын үйл ажиллагаанд ашиглаж буй,
  • Авто зам, хот тохижилт, шугам сүлжээний засвар үйлчилгээ үзүүлдэг,
  • Дипломат байгууллага, гадаадын зочин төлөөлөгчдөд үйлчлэх,
  • Нийтийн тээвэр
  • Стандартын шаардлага хангасан такси үйлчилгээ,
  • Сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилчдын тээвэр,
  • Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл дугаарын хязгаарлалтад хамаарахгүй.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-08-26 103.212.118.111

Нямбагийн хулгай нар шинэ зам тавьж өргөтгөхийн оронд зунжин зүгээр байсан хуучин зам давхарлаж бордюр, явган зам хууллаа. шүүх засаг гэж бн уу. нөгөө олон мэдээллийн хэрэгслэл бн уу.

Avatar

Uuur 2025-08-26 202.70.46.20

mashin tergee unachih ymsnda p***a

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж