"Telegram"-ын үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирал Павел Дуровыг өнгөрсөн оны наймдугаар сард Францын эрх баригчид баривчилсан билээ. Баривчлагдсанаасаа хойш тэр хэвлэл мэдээллийн компаниуд болон засгийн газрын хоорондох хэрэглэгчийн мэдээллийн нууцлалын бэлгэ тэмдэг болсон. Түүнийг "Telegram" дээр гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн гэж буруутгаад, дөрвөн өдөр баривчилжээ. Өдгөө тэр суллагдсан ч гэлээ 14 хоног тутамд Францад бүртгүүлэх ёстой аж.
Баривчилгаанаас хойш нэг жил өнгөрчээ. Түүний хувьд мэдээллийн аюулгүй бол үхэл, амьдралаас ч илүү асуудал гэдгийг тэр Ням гаригт "Х" хаягаараа мэдэгдэв.
Тодруулбал, "Telegram"-ын мэдээлэлд арын хаалгаар нэвтрэх эрхийг Францын эрх баригчдад олгосон гэж түүнийг буруутгасны хариуд тэрбээр "Хэн нэг гуравдагч этгээд ‘Telegram’-ын хувийн мессежэд хандах эрхгүй, үүний оронд би үхсэн нь дээр" гэжээ.
Мөн "Миний хэзээ ч сонсож байгаагүй хүмүүс гэмт хэргийн зорилгоор ‘Telegram’-ыг ашигласан тул Францын цагдаа нар жилийн өмнө намайг дөрөв хоногийн хугацаатай баривчилсан. Хэрэглэгчдийнх нь гаргасан үйлдлээс болж том платформын захирлыг баривчлах нь санаанд багтамгүй явдал байсан. Цаашилбал, энэ нь хууль бус, гажууд үйлдэл" гэжээ.
Францын прокурорууд өнгөрсөн оны наймдугаар сарын сүүлээр Дуровыг зургаан хэрэгт буруутгасан. Үүнд, хүүхдийн бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой материал түгээсэн, хар тамхины наймаанд хамтарсан, эрх баригчидтай хамтран ажиллахаас татгалзаж, платформ дээр нь хууль бус ажиллагаа цэцэглэн хөгжихийг зөвшөөрсөн гэсэн хэргүүд багтана.
"Дуровыг баривчилсан нь Франц улсын дүр төрх, нэр хүндэд сөргөөр нөлөөлснөөс өөр зүйлгүй" гэдгийг тэр хэлжээ. Тэрбээр "Миний хийсэн буруу зүйлийг олохоор мөрдөн байцаалт үргэлжилсээр байна. ‘Telegram’-ын зохицуулалтын үйл ажиллагаа салбарын стандартад нийцдэг. Бид Францаас ирсэн хууль ёсны шаардлага болгонд үргэлж хариу өгдөг" гэв.
Дашрамд дурдахад, "Telegram" нь дэлхий даяар нэг тэрбум идэвхтэй хэрэглэгчтэй. Нөлөөлөл нь нэгэнт тэлсэн тус платформоор дамжуулан олон нийт Орос, Украины дайны мэдээллийг авдаг.
3,593.62






















































Нэргүй 2025-08-26 202.55.191.130
Тэнэгжав
Нэргүй 2025-08-26 202.179.26.249
CNN BBC Routers агентлагууд Украйныг шагшин магтаж Оросыг доош нь хийсэн мэдээ явуулдаг болохоор Дуровын мэдээллийг амыг нь барих зорилгоор худал шалтаг гарган баривчилсан да
Нэргүй 2025-08-26 45.84.107.222
Дуров мундаг! Дуров өмнө нь аль ч улсын ЗГ-д мэдээллийн нууцлалаа задлахгүй! Орос, Америк, Францын ЗГ байсан ч адилхан мэдээллээ өгөхгүй! гэж хэлж байсан, хэлсэн үгэндээ хүрдэг шийртэй залуу юм! Мундаг!
Нэргүй 2025-08-26 43.242.242.59
Орос хүн учир тэгсэн байна.
Нэргүй 2025-08-26 59.153.113.69
Ийм залуу хүн эзэн байсан юм уу. Сайхан ирээдүй харагдахгүй байна. Эртхэн блокчэйн болгочихоо ДУРОВ дүү минь. Таны ирээдүй гэрэлтэй л харагдаж байна
Нэргүй 2025-08-26 66.181.161.136
Энэ залуу одоо Телеграмын эзэн байхаа болиод удаж буй.. ОХУ -ын засгын газар булааж авсан. Учир нь Крымийг эзэлсний дараа Оросын эсрэг пост, чат бичсэн Орос иргэдийн мэдээллийг гаргаж агөхийг Дуровоос шаардахад мань залуу татгалзсаны улмаас Кремлийн дарамтанд орж арга буюу хувьцаагаа зараад Франц руу дүрвэсэн.. Одоо Тлеграмм мессенжир бол Крымелийн Украины дайны гол тархи угаадаг платформ болсон