Өмнөд Африкийн засгийн газар залуу охидод гадаадад ажилд оруулж өгнө гэх цахим сурталчилгаанд итгэхгүй байхыг анхааруулсан байна. Энэхүү анхааруулга нь тус улсын инфлюенсер эмэгтэй Орос улсад залуу охидод зориулсан ажлын байр бэлэн байгаа тухай видео нийтэлсний дараа гарчээ. Тодруулбал, инфлюенсер Цян Боужи Орос улсад мэргэжлээ дээшлүүлэх сонирхолтой эмэгтэйчүүдэд зориулсан хөтөлбөрийн талаар бичлэг нийтэлсэн байна. Өмнөд Африкийн залуу эмэгтэйчүүдэд ажлын байр хомс байдаг. Боужигийн Орос дахь Татарстан хийсэн видео бичлэг дээр ажилд орохоор ирсэн эмэгтэйчүүдийн байрлах байрыг харуулсан байна. Түүний жинхэнэ нэрийг Онор Зума гэдэг бөгөөд Орост ажиллах уг хөтөлбөрийг шинэхэн эхлэл гэж видео бичлэгтээ тодорхойлсон байна. Мөн Орос улс африк, ази, латин америк эмэгтэйчүүдэд шударга ханддаг гэж онцолсон байжээ.
"TikTok" дээр 1.7 сая дагагчтай Боужи хөтөлбөрт хамрагдах юм бол ажилд орж, орос хэл сурна гэсэн байв.
Гэвч ямар мэргэжлээр сургах нь тодорхойгүй байгаа бөгөөд зөвхөн 18-22 насны эмэгтэйчүүдийг хөтөлбөрт хамруулна гэсэн байжээ. Тухайн видео бичлэг цацагдсаны дараа цахим сүлжээ хэрэглэгчид Боужиг шүүмжилж, хууль бус үйл ажиллагаа байж болзошгүй гэж мэтгэлцэх болжээ. Гэсэн хэдий ч Боужи цахим шүүмжлэлийг буруутгаж, "Instagram" хуудас дээрээ онгонд оргилуун дарс ууж буй зургаа нийтэлжээ. Өмнөд Африкийн засгийн газар инфлюенсерүүдийг гадаадад ажиллахыг сурталчилж буйг эсэргүүцэж байгаа юм. Энэ тухай тус улсын олон нийтийн дипломат албаны тэргүүн Клэйсон Мониела "Х" хуудаснаа мэдэгдэхдээ, залуусыг, тэр дундаа залуу охид, эмэгтэйчүүдийг гадаадад ажил олгоно гэх албан бус мэдээлэлд итгэхгүй байхыг анхааруулжээ. Тэрбээр мөн "Хэрэв ямар нэгэн зүйл болж бүтэн мэх, бодит гэхэд итгэмээр сайхан байвал хоёр дахь сонголтыг л сонго" гэсэн байна.
Зарим хүмүүсийг Татарстанд ажиллуулах нэрийн доор ажилд авч, Украинд өрнөж буй Оросын дайнд ашиглагдаж буй дрон үйлдвэрлэдэг зэвсгийн үйлдвэрт ажиллуулсан гэх мэдээлэл, гомдлууд гарчээ.
Эдгээр зэвсгийг үйлдвэрлэдэг гэж сэжиглэгдэж буй гол газар нь Татарстан дахь тусгай эдийн засгийн бүс бөгөөд тус бүс нь гол ажиллах хүч элсүүлэгчдийн нэг юм. Глобал Инициатив гэмт хэргийн эсрэг сүлжээ (Global Initiative Against Transnational Organized Crime)-ээс гаргасан олон улсын тайланд Старт хөтөлбөрөөр хүмүүсийг хэрхэн элсүүлж байгааг судалсан байна. Тайланд дурдсанаар, “элсэгчдэд ажил, ажлын нөхцөл болон боловсрол эзэмших боломжуудын талаар худал мэдээлэл өгч, хуурч элсүүлдэг” гэжээ. Үнэн хэрэгтээ энэхүү элсүүлэлтийн зорилго нь дрон үйлдвэрлэлийн хөтөлбөрийг дэмжих явдал аж. Ихэнх хүмүүс дроныг шууд үйлдвэрлэх ажил хийдэг бол зарим нь цэвэрлэгч, хоол үйлчилгээний ажилтан гэх мэт туслах ажлууд гүйцэтгэдэг байна.
3,593.62




















































Нэргүй 2025-08-26 202.126.89.88
Орон сууцны захиалгын залилан луйвар Монголд газар авч бна, Байрны захиалга Иргэдээс 30%, 50%, 100% төлөлтөр аваад ашиглалтанд оруулдаггүй, чанаргүй муу барилга барьчихаад үл хөдлөхийн үнэ суга өсөхийг хүлээнэ, санхүүжилт алга гээд суудаг луйварчин барилгын компаниудыг яах ёстой вэ ??? барьсан барилгад ашигласан матёриалууд нь Эрээний хамгийн хогийн 5-10 жилийн настай чанаргүй материалууд хийсэн
Нэргүй 2025-08-26 59.153.113.241
VANXANDI UILCHLI BOOW XXI DEWSGER BOLI ANUSDAAD80955877XUCHINDUULI