Газын зурвасаас 40 оюутныг Их Британид тэтгэлгээр суралцуулна

Газын зурвасаас 40 оюутныг Их Британид тэтгэлгээр суралцуулна

Газын зурвасаас 40 оюутныг Их Британид тэтгэлгээр суралцуулна

Их Британийн засгийн газар Газын зурвасаас ойрын хэдэн долоо хоногт 40 палестин оюутныг авчирч, тэтгэлгээр их дээд сургуульд сургах төлөвлөгөөгөө баталжээ. Эдгээр оюутны ес нь Их Британийн засгийн газрын санхүүжилттэй "Chevening" хөтөлбөрт хамрагдаж, нэг жилийн магистрын сургалтад суралцахаар сонгогдсон байна. Үлдсэн 30 орчим оюутан нь хувийн тэтгэлэгтэй суралцана. Газын зурвасын оюутнуудад тэтгэлэг олгож буй нь 2023 онд Израиль, Хамасын дайн эхэлснээс хойш анхны тохиолдол болж байна.

Гэхдээ Израиль улс тухайн оюутнуудад хилээр гарах зөвшөөрөл өгөх шаардлагатай байна.

Их Британийн засгийн газар Газын дайныг тойрсон нөхцөл байдлыг шүүмжилж, Палестин улсыг хүлээн зөвшөөрнө хэмээн мэдэгдсэн. Үүнээс хойш Их Британи болон Израилийн харилцаа муудах болсон. Оюутнуудыг дайны бүсээс нүүлгэн шилжүүлэх ажиллагаа нь томоохон логистикийн сорилт болох юм. Тэд эхлээд бүс нутгийн гуравдагч улсад очиж визний бүртгэл, биометрийн мэдээлэл өгснөөр Их Британи руу нисэх боломж бүрдэнэ. Тус улсын Дотоод хэргийн яамны эх сурвалж "Энэ бол төвөгтэй, хүнд ажиллагаа" гэж мэдэгдсэн. Гэсэн хэдий ч оюутнуудад мэдлэг, боловсрол олгох нь сайн зүйл гэсэн байна. Энэхүү шийдвэр нь өнгөрсөн саруудад Газын зурвасын төлөө өрнөсөн кампанит ажлын тусламжтайгаар биеллээ олох гэж байна.

Өдгөө 40 оюутан тэтгэлэгт хамрагдана гэх шийдвэр гарсан боловч дийлэнхийг нь хэрхэн тэтгэлэгт хамруулах нь тодорхойгүй, санхүүгийн гацалтад орсон байгаа аж.

Сонгогдсон оюутнуудын зарим "BBC"-д хэлэхдээ, "Бид гадагшаа явахаасаа өмнө амиа алдах вий гэдгээс айж байна" гэжээ. Түүнчлэн Их Британи ойрын хугацаанд хүнд өвчтэй болон гэмтсэн палестин хүүхдүүдийг эмчлэх зорилгоор аврах ажиллагааг зохион байгуулахаар ажиллаж байна. Итали, Ирланд, Франц зэрэг бусад орнууд ч мөн палестин оюутнуудыг нүүлгэн шилжүүлсэн. Гэвч Франц улс энэ сарын эхээр нэг оюутныг онлайнаар хэт давруу, ёс зүйгүй мэдэгдэл хийсэнтэй холбоотойгоор хөтөлбөрөө түр зогсоожээ.

Израиль улс 2023 оны аравдугаар сард Хамасын халдлагад өртөж, тус улсын 1,200 амиа алдаж, 251 хүн барьцаалагдсаны дараа Газад довтолгоо эхлүүлсэн. Түүнээс хойш 60 мянга гаруй палестин хүн амиа алдаж, тус бүс нутгаас дипломат шугамаар бусад улс руу гарах боломж бараг үгүй болсон байна.

 

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2025-08-26 66.181.160.81

Арабууд нь байдгүйэээ ..таг…

Avatar

Нэргүй 2025-08-26 51.159.226.161

ээ ёвропчууд минь дээ хүүхнүүдийг чинь наадуул чинь очоод хүчиндэнэ дээ, харж л байгаарай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж