Дүүжин замын тээврийн угсралт эхэлжээ

Дүүжин замын тээврийн угсралт эхэлжээ

Дүүжин замын тээврийн угсралт эхэлжээ

Дүүжин замын тээврийн угсралт өнөөдөр /2025.08.26/ эхэлж байгааг албаныхан мэдээллээ. Улаанбаатар хотыг замын түгжрэлийг бууруулах зорилгоор дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж байна. Яармагаас Өнөр хороолол чиглэлд 4.2 км үргэлжлэх дүүжин замын тээвэр 6.45-42 метр өндөр 19 ширхэг тулгуур баганатай байхаар төлөвлөж буй. Төслийн хүрээнд Франц Улсаас нийлүүлж буй нийт 150 чингэлэг тоног төхөөрөмжөөс 113 нь Т1–Т19 дугаартай тулгуур баганууд болон хоёр буудлын тоног төхөөрөмжийг агуулсан эхний ээлжийн 67 чингэлэг ачааг төслийн талбайд буулгасан талаар мэдээлж байв.

Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Үндэсний соёл амралтын хүрээлэн чиглэлийн хоёрдугаар шугамыг 2.7 км урттай, гурван зогсоолтой байхаар төлөвлөжээ.

Дүүжин замын тээвэр төсөл нь Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа. Нийслэлчүүд ирэх жилийн наадмаар дүүжин тээврээр зорчиж эхэлнэ. Энэ талаар Засаг дарга Х.Нямбаатар өнгөрсөн долдугаар сард чуулганы хуралдаанд мэдээлэл өгөхдөө “Дүүжин тээврийн төсөл 2019 онд Монгол Улсын Засгийн газраар орж, УИХ-аар батлагдсан Франц, Монголын Засгийн газар хооронд байгуулсан гэрээ. Өөрөөр хэлбэл, Намайг хотын дарга, сайд болохоос өмнө хэрэгжиж эхэлсэн байсан. Миний бие ажлаа авснаас хойш энэ төслийн зарим байршил, буудлын газар чөлөөлөлтийн ажлыг хийж, суурь багана цутгах ажлыг хийж байна. 2026 оны гуравдугаар сар гэхэд хөдөлгөөнд орж, зургадугаар сард туршилт хийнэ. Цагт дунджаар 4800 орчим хүнийг Яармаг-Хархорин захын чиглэлд нэвтрүүлнэ. Одоогийн байдлаар хиймэл оюун ухаан бүхий камерын нэгдсэн системээр Яармагийн замын оргил ачааллын үед нэг цагт 90 мянган автомашин хотын төв рүү орохоор хөдөлгөөнд оролцож байна” гэдгийг хэлсэн юм.

Нийт есөн жил гацаж, олон сайд, дарга нарын нүүр үзсэн  "Дүүжин тээвэр"-ийн  барилга угсралтын ажил 2025 оны арванхоёрдугаар сард багтаан дуусгах бөгөөд үргэлжлүүлэн гурван сарын хугацаанд туршилт, тохируулгыг хийнэ. Ингэснээр ирэх оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулна ” гэж албаныхан мэдээлж байв.

Тэгвэл, дүүжин тээвэр ашиглалтад орсноор үнэ ханшийн хувьд 1500-2600 төгрөг байхаар тооцоолсон энэ үнэ эцэслэгдээгүй байна. Ямартай ч иргэн бүр суух боломжийг бүрдүүлж, тарифыг тогтоох юм байна. “Улаанбаатар кабель кар” ашиглалтад орсноор нийслэлийн баруун болон урд бүсийн нийтийн тээврийн зорчигч урсгалын 18 хувь нь уг тээврийн хэрэгслээр зорчих боломж бүрдэнэ гэдэг мэдээллийг албаныхан өгсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
6
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

инженер 2025-08-26 66.181.179.226

Энд үл бүтэх усан оргилуурын эзэн хүрз барьчихсан зогсож бгааг бодход энэ төсөл бас л саармагжаад алга болох нягууртай юм бна.

Avatar

Нэргүй 2025-08-26 66.181.185.169

2.6 км замд явахын тулд Дүүжин тээвэр😂

Avatar

Нэргүй 2025-08-26 202.126.88.181

гоё

Avatar

Зочин 2025-08-26 103.212.117.30

энэ одоо хэзээ дуусах дүүжин бэ маань шиг л олон жил яригдсан

Avatar

Нэргүй 2025-08-26 43.242.242.59

Энэ төсөл хэрэгжвэл иргэд маш их цаг хэмнэх болно. Яармагаас хотын төв рүү орох гэж тэнд хэдэн цаг саатдаг. Тийшээ явахаас зайлсхийдаг юм. Нисэр , Өлзийт хороолол, Төв аймгаас ирж байгаа хүмүүс бас тэнд түгжирдэг. Энэ төслийг сөрөг хүчнийхэн тасалдуулж хорлочихгүй бол их л хэрэгтэй юм байна. Өөр гаргалгаа одоогоор алга байна. Яваандаа метро барих биз.

Avatar

Нэргүй 2025-08-26 66.181.171.28

h** hot

Avatar

zochin 2025-08-26 66.181.171.28

Zugeer l h** hot shig metro tavichaach

Avatar

зочин 2025-08-26 202.21.101.114

та нар 5-6 хүний багтаамжтай энэ кабинд хүмүүс хүнс, ачаа бараагаа бариал, тэгээд замын түгжрэл буураад л гоё болно гэж бодож байна уу? энэ ашиглалтанд орлоо гэхэд 1-2 удаа осол гарна, тэгээд түр зогсооно, за өвөл ажиллахгүй, яваандаа талбай дээр барьсан усан оргилуур,нойл шиг мартагдаад сүүлд нь энэ ийг хэн барь гэсэн юм бэ гээд эзэн биегүй маргаж эхлэнэ. Баталгаатай ийм юм болно шүү.

Avatar

Хм 2025-08-26 59.153.87.54

муж хар амтай бүтэлгүй зус вэ

Avatar

Нэргүй 2025-08-26 202.9.46.203

Хар тэнэг

Avatar

Нэргүй 2025-08-26 66.181.189.158

Яг монголын бодит байдлийг нь хэлжээ…оркууд байгаагаа хулээхгуй ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж