Малчны хүүхдүүд орон нутагт 3, хотод 5 жил ажиллана

Хуучирсан мэдээ: 2025.08.26-нд нийтлэгдсэн

Малчны хүүхдүүд орон нутагт 3, хотод 5 жил ажиллана

Малчны хүүхдүүд орон нутагт 3, хотод 5 жил ажиллана

Арваас доошгүй жил мал малласан малчны нэг хүүхдийг төрийн өмчийн их сургуульд үнэ төлбөргүй сургах заалт ирэх есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжинэ. Тодруулбал, УИХ-аас баталсан Малчны тухай хуулийн 4.2.5-т “ 10-аас доошгүй жил тасралтгүй малчнаар ажилласан малчны нэг хүүхдийг мал аж ахуй, бэлчээр, тэжээлийн чиглэлээр үнэ төлбөргүй сургана” гэж заасан юм. Энэхүү хуулийн зохицуулалт ирэх сараас хэрэгжих бөгөөд улсын хэмжээнд хэчнээн малчны хүүхэд их сургуульд үнэ төлбөргүй суралцах вэ гэдэг судалгааг Боловсролын яам хийж, санхүүжилтийн эх үүсвэрийг Боловсролын зээлийн санд тусгаж өгсөн тул асуудал үүсэхгүй юм байна.

Дээрх хуулийн зохицуулалттай холбоотойгоор Хөдөө аж ахуйн их сургуульд малчны хүүхэд үнэ төлбөргүй суралцах аж.

Малчнаар 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан малчны нэг хүүхдэд олгох тэтгэлэгт 1-5 дугаар курсийн оюутнууд хамрагдах бөгөөд мал аж ахуй, тэжээл бэлчээр судлал, бэлчээр хамгаалал, нөхөн сэргээлтийн чиглэлээр суралцах гэнэ. Оюутны хөгжлийн зээлд хамрагдах хүсэлтэй, шаардлагыг хангасан суралцагчид бүрдүүлэх материалаа 2025 оны наймдугаар сарын 31-нийг хүртэл их сургуулийнхаа сургалтын албанд өөрийн биеэр хүлээлгэн өгөх юм байна.

Тавигдах шаардлага нь:

  • Монгол Улсын иргэн байх
  • Зохих журмын дагуу элссэн, боловсролын цахим мэдээллийн системд бүртгэгдсэн байх
  • Дээд боловсролын сургалтын байгууллагын үндэсний эрэмбийн үнэлгээний сургалтын хэсэгт 50-иас дээш хувийн үнэлгээ авсан сургалтын байгууллагад суралцах
  • Магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрөөр суралцах
  • Дэд бакалаврын үндсэн хөтөлбөрт элсэн суралцагч нь элсэлтийн шаардлага хангасан байх. Үргэлжлүүлэн суралцагч нь өмнөх улирлын голч дүн 2.8-аас доошгүй байх
  • Дотоодын сургалтын байгууллагад элсэн суралцагч бол элсэлтийн шалгалтад тухайн мэргэжлийн чиглэлийн шалгалтад 501-ээс дээш оноо авсан тохиолдолд 100 хувийн, үргэлжлүүлэ суралцагч бол өмнөх улиралд 3 түүнээс дээш голчтой суралцсан тохиолдолд 100 хувийн, 2.8-3 голчтой суралцсан тохиолдолд 70 хувийн сургалтын төлбөр олгоно.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгох чиглэлээр заасан мэргэжлийг 2 дахь мэргэжлээр сонгон дэд бакалавр, бакалаврын үндсэн хөтөлбөрөөр суралцаж болно.
  • Суралцагч нийтлэг шаардлагаас гадна төгссөнөөс хойш орон нутгийн байгууллагад гурван жил, нийслэлд таван жил мэргэжлээрээ тогтвортой ажиллах нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж