Аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтэд аудит хийж эхэллээ

Аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтэд аудит хийж эхэллээ

Аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтэд аудит хийж эхэллээ

Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар баримталж буй бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтэд хийх нийцлийн аудитыг өнөөдөр Үндэсний аудитын газар эхлүүллээ. Аудитаар дээрх хөгжлийн бодлого нь баримт бичиг болон холбогдох хууль, тогтоомжид нийцэж байгаа эсэхийг тодорхойлж, дүгнэлт гарган, боловсруулах юм. Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх талаарх хөтөлбөр, арга хэмжээг үр нөлөөтэй хэрэгжүүлж, түүнд үр нөлөөтэй хяналт тавьсан эсэхэд аудитыг гүйцэтгэх юм.

Аудитад Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон салбарын үйл ажиллагааг хэрэгжүүлсэн бусад төрийн байгууллагыг хамруулна. Аудитын нээлтийг Үндэсний аудитын газрын Нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Б.Баттуяа эхлүүлж, аудитын төлөвлөгөөг Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Даваацэрэн тэргүүтэй салбарын бусад төлөөлөлд өглөө. Аудитын тайланг энэ оны арванхоёрдугаар сарын 20-ны дотор Монгол Улсын Их Хуралд хүргүүлэхээр төлөвлөөд байна.

Эх сурвалж: Үндэсний аудитын газар

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

худлаа шүү 2025-08-25 202.131.232.156

гадны аудит хийлгэ л дээ

Avatar

Нэргүй 2025-08-25 103.212.118.111

Төрийн аудит, төрийн хяналт нь төрөө яаж хянах вэ дээ. гадаадад хөндлөнгийн хяналт хийдэг оркуудаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж