НӨАТ-ын чөлөөлөлтийг 70 гаруй төрөлд үзүүлж байгааг зогсооно

НӨАТ-ын чөлөөлөлтийг 70 гаруй төрөлд үзүүлж байгааг зогсооно

НӨАТ-ын чөлөөлөлтийг 70 гаруй төрөлд үзүүлж байгааг зогсооно

УИХ-аас өнгөрсөн онд Татварын багц хуулийн төсөлтэй холбоотой ажлын хэсэг гарган ажилласан бөгөөд тус ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Х.Ганхуяг өнөөдөр /2025.08.25/ мэдээлэл хийлээ.


Тэрбээр “УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг Татварын багц хуулийн төсөл дээр найман сар ажиллалаа. Сангийн яамтай хамтарч ажилласан. Засгийн газар өнгөрсөн тавдугаар сард Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан байсан ч шинэ танхим бүрдсэнээр татан авсан. Татварын багц хуулийн төслийн шинэчлэлийг шинэ Засгийн газар үргэлжлүүлнэ гэсэн учраас одоогийн төсөл дээрээ санал авах нь зүйтэй гэж үзсэн.  Энэ хуулийн төсөл хэрэгжсэнээр иргэн, өрхийн татварын ачааллыг бууруулах, бүх нийтээрээ тэгш шударга татвараа төлөх эрх зүйн орчин бүрдүүлэх юм.

Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай нийцүүлэн, эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц, анхны орон сууц худалдан авч байгаа нөхцөлд 6 сая төгрөгийн татварын хөнгөлөлт эдлүүлж байгааг 15 сая төгрөг болгож нэмэгдүүлсэн.

Төсвийн хуулийг дагуулж аль нэг татварыг өөрчилдөг асуудал тогтолцооны гажуудал үүсгэсэн. Тухайлбал, өчигдөр, өнөөдөр хэвлэлээр цацагдаад байгаа ХХОАТ-ыг 20 хувь болгох гээд байна гэдэг асуудал нь ХХОАТ -ын тухай хуулиараа 10, 15, 20 хувь гэсэн шатлалтай хэрэгжээд явж байгаа зохицуулалт. 2022 оноос хойш 20 хувьтай болсон гэсэн үг.

Бидний хувьд Татварын тухай хуулиар НӨАТ, ААНОАТ –ийг эргэн харж байгаа. Бага, дунд орлоготой иргэд, аж ахуй нэгж дээр татварын ачаалал өндөр байдаг бол өндөр орлоготой иргэд дээр татварын ачаалал бага байдаг.

НӨАТ бол бүртгэлийн зориулалттай байсан ч тогтолцооны гажуудал руу аваад ирсэн. Ямар гажуудал үүссэн бэ гэхээр 70 гаруй төрлийн худалдаа, үйлчилгээг НӨАТ-ын хуулийн үйлчиллээс гаргаад хөнгөлөөд явж байна. Ингэж 70 гаруй төрлийн худалдаа, үйлчилгээг хөнгөлөхөөр НӨАТ-ын хамрагдалт 70 хэдэн хувьтай болсон. Саарал эдийн засаг бий болгодог, тодорхой иргэд нь татвар төлдөг, тодорхой иргэд нь татвар төлөхгүй болохоор шударга бус татварын тогтолцоо бий болдог. Төлж байгаа хэсгийн татвар нэмэгдээд яваад байдаг.

Энэ хуулийн онцлох асуудал нь шаталсан татварын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлж боловсронгуй болгож төсөлд оруулсан байгаа. Шаталсан татварын тогтолцоо нь хувь хүн дээр орлогоос нь хамааруулж тогтоодог татвар. Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын 180 гаруй орноос 156 нь шаталсан татварын тогтолцоотой.

Бизнест тулгамдаж байгаа НӨАТ-тай холбоотой асуудлыг нэг шат ахиулах зорилго тавьсан.Бизнесийн идэвхжлийг дэмжиж, аж ахуй нэгжүүдээ тэлэх боломж олгохыг зорьсон. Өнөөдрийн НӨАТ -ын тухай хуулиар ихэнх ААН зайлшгүй зээл авах эсвэл татварын өрөнд ордог. Татварын өртэй байснаар тендерт оролцож болдоггүй, худалдан авах үйл ажиллагаанд оролцох боломжгүй хязгаарлагдмал байгааг Татварын хуулиар өөрчлөхийг оролдож байна. Мөн иргэн бүрийн бодит орлогыг хамгаалахыг зорьж байна. Татварын шударга тогтолцоог бий болгохоор зорьсон.

Татварын шинэчлэлээр НӨАТ-ын чөлөөлөлтийг 70 гаруй худалдаа, үйлчилгээнд ААН-д борлуулахад нь бус нийгмийн онц ач холбогдолтой буюу гурав дөрвөн төрөл дээр НӨАТ -ын чөлөөлөлт олгоно.

Боловсрол юм уу, эрүүл мэнд байдаг юм уу. Бусдаар бол худалдан авч байгаа иргэд дээр хөнгөлөлт чөлөөлөлт олгодог байх тогтолцоог хэрэгжүүлнэ.

Бүх нийтээрээ жигд татвараа тэгш татвараа төлдөг байх,НӨАТ дарамт үүсгэдэггүй байх арга чарга хайсан.

Нийт орлогоос ХХОАТ- ын шатлалыг тооцдог болох. Хялбаршуулсан горимыг ААНОАТ, ХХОАТ бус зөвхөн НӨАТ дээр үзүүлэхээр тооцсон. Нэг үгээр хэлбэл, НӨАТ бүртгэлийнхээ л үүргийг гүйцэтгэдэг болно гэсэн үг.

Хувиараа бизнес эрхлэгчдийн татварын тайланг системээр бэлтгэн хүргүүлж, татвар ногдуулдаг болно.

НӨАТ-ЫН ХӨНГӨЛӨЛТ:

  • 500 мянган төгрөгийн худалдан авалтыг 100 хувь чөлөөлнө.
  • 500 мянгаас -800 мянган төгрөгийн худалдан авалтад  50 хувь чөлөөлнө.

ХХОАТ-ЫН ХӨНГӨЛӨЛТ: 

Одоогийн хуулиар ажилтны цалингаас суутгагддаг НДШ 11.5 хувь, ХХОАТ 10 хувь байгаа. 800 мянган төгрөгийн үндсэн цалинтай байлаа гэхэд эдгээр татвар, шимтгэлээ төлөөд гар дээр 637 мянган төгрөг авна. Олсон орлогоороо бүгдээр нь худалдан авалт хийхэд НӨАТ-т 10 хувь буюу 63720 төгрөг төлөөд, хоёр хувийн буцаалт, ХХОАТ дээр 18 хувийн хөнгөлөлтөө эдэлнэ. Нэгтгэж үзвэл татварт 103 мянган төгрөг төлнө. Цалингийнхаа 13 хувийг татварт төлж байна гэсэн үг. Нэмэлт өөрчлөлтөөр 6320 төгрөгийн татвар төлдөг болно. 13 хувиас 0.8 хувь болж буурна.

Дундаж буюу 1.5 сая төгрөгийн цалинтай хүн өнөөдрийн хуулиар 202 мянган төгрөгийн татвар төлдөг бол нэмэлт өөрчлөлтөөр НӨАТ-ын буцаалт, ХХОАТ-ын хөнгөлөлт зэргээ тооцвол татварын ачаалал хоёр дахин буурна.

3.5 сая төгрөгийн цалин авдаг бол 488 мянга буюу 14 хувийн татвар төлдөг бол нэмэлт өөрчлөлтөөр 9.5 хувь болж буурна.

Жилийн 180 сая төгрөгөөс дээш орлоготой хүн одоогийн хуулиар 20 хувийн татвар төлж байгаа бол шинэ төслөөр 360 сая төгрөгөөс дээш орлоготой хүн 20 хувийн татвар төлнө.

ААНОАТ-ЫН ХӨНГӨЛӨЛТ:

Зургаан тэрбум төгрөг хүртэлх ашигтай компаниуд 10 хувийн татвар төлдөг бөгөөд түүнээс дээш бол 25 хувийн татвар төлдөг. Тиймээс компаниуд ашгаа зургаан тэрбум төгрөг дөхөхөөр шинэ компани байгуулах, охин компани үүсгэж, ашгаа задалж байгааг шийдэхийн тулд 6-10 тэрбум төгрөгт 15 хувийн татвар бий болгох зохицуулалт туссан гэлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-08-25 202.126.90.103

Татвард бүртгэлтэй нүүрс тээвэрчидын ХАОАТ хялбаршуулсан горимд шилжүүлье Сэлбэг хэрэгсэл авахад НӨАТ авч чадахгүй бна Хувь хүн тайлан гаргахад машины элэгдэл хорогдол тооцож болохгүй жолоочийн цалин өгөхөд зардалд оруулж тооцох боломжгүй тайлангаа гаргаж мэдэхгүй зөндөө олон асуудлууд байна энэ хуулиар чинь нүүрс тээвэрчид хохирох гээд байна

Avatar

Нэргүй 2025-08-25 66.181.186.218

нөатийн 7сарын худалдан авалтын мөнгө хэзээ орох юм бол ингээд 16 хонолоо ямар сонин юм бэ?

Avatar

70 нь юу бэ 2025-08-25 202.131.232.156

70 гаруй хөнгөлдөг үйлчилгээ нь юу байсан бэ. тэр хүмүүс маш их ашигтай ажиллаж байна гэсэн үг

Avatar

Нэргүй 2025-08-25 211.36.138.17

энэ хөгийн эр я***н их хуралд гарах гээд худалаа хазгар өрөвдөлтэй царай гаргаад аав ээжийгээ сувилалд эргэн тоырч байгаа бичлэг хийгээл үнэн шон дүлзэн царайлсан л*****н дорж хандын доодох шүү ккккккп

Avatar

Монголын хувийн хэвшил 2025-08-25 202.126.89.88

УБ хот дотор үйл ажиллагаа явуулдаг үндэсний үйлдвэрүүд, ААН-үүд Нийгэм, Байгаль орчны хариуцлага гэж ерөөсөө байхгүй, Их татвар төлж бна гэж гонгинож ялархахаас цаашгүй, Болдог бол хотоос гадагш Татваргүй бүс байгуулаад тийш нь хөөж явуулмаар. Харин Тэр орон нутагт ү/а явуулдаг хувийн хэвшилд Нийгэм, Байгаль орчны хариуцлага бдаг үгүйг мэдэхгүй.

Avatar

иргэн 2025-08-25 66.181.178.195

нөат-ыг 5% болгоод бүгд төлдөг болцгооё. Татвар төлөгчдийн тоо нэмэгдэнэ. НДШ-ийг байгууллагаас төлдгийг бүр болиулъя.

Avatar

Нэргүй 2025-08-25 66.181.177.96

Ингээд л Ардын намынхан Ардчилсан намын попорсон шаардлагуудыг биелүүлэх гэж байна. Ардын нам зүүний нам байхаа больж, АНУ-ын гар хөл болсон байна. Европид хувь хүний орлогын албан татварын хувь 20 байхад Монголд энэ татвар 10хан хувь юм. Ингээд засаг төр ард иргэдээ жаргааж байна даа.

Avatar

Gas 2025-08-25 202.9.46.101

Хөгжлийн банкны хулгайч, гадаадын давхар иргэншилтэй хулгайч.,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж