ЦЕГ: Худалдагч эмэгтэйг зодсон хэргийг шүүхэд шилжүүлсэн

ЦЕГ: Худалдагч эмэгтэйг зодсон хэргийг шүүхэд шилжүүлсэн

ЦЕГ: Худалдагч эмэгтэйг зодсон хэргийг шүүхэд шилжүүлсэн

Олон нийтийн сүлжээнд өнгөрсөн сард /2025.07.02/ Дундговь аймагт хүнсний дэлгүүрийн худалдагч эмэгтэйг согтуу этгээд зодож буй бичлэг цацагдсан. Цагдаагийн байгууллагаас сэжигтэн Н-ийг шүүхийн зөвшөөрлөөр баривчлах саналыг прокурорын байгууллагад хүргүүлж, долдугаар сарын 1-ний өдрөөс 48 цагийн хугацаагаар баривчилсан талаар мэдээлж байв. Энэ хэргийг шүүх байгууллагад шилжүүлсэн гэдгийг хуулийн байгууллагаас мэдээллээ.

Цагдаагийн байгууллагад 2025 оны зургадугаар сарын 27-ны өдрийн 22.40 цагт Дундговь аймгийн  Сайнцагаан сумын долдугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрийн худалдагчийг согтуу хүн зодоод байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Шалгалтын явцад дэлгүүрийн худалдагч Н архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнд үйлчлэхгүй гэсэн шаардлагын тавьсны дагуу 38 настай иргэн Н нь худалдагчийн биед халдаж, хохирол учруулсан тул тэр даруй эрүүлжүүлэх байранд хүргэж саатуулан, шалгалтын ажиллагааг явуулж, шүүхэд шилжүүлжээ. Прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал,

  • Нийслэлийн прокурорын газраас …сонгон шалгаруулах ажлын хэсэгт үнэлгээний хорооны даргаар ажиллаж байсан Х.С, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.У нар нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа үнэлгээний хорооны гишүүн Б.Г, О.Т нарыг хуралд оролцоогүй байхад хуралд оролцсон мэтээр хуурамчаар гарын үсгийг зурж, эрх олгосон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 (хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
  • М.Б нь гаалийн улсын байцаагчаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гаалийн бүсэд тээвэрлэгдэн ирсэн Л.Ч-ийн гаальд мэдүүлсэн бараанд гаалийн хяналт шалгалтыг зохих ёсоор хийлгүйгээр зөвшөөрөл олгож, 21.1 сая төгрөгийг татвараас чөлөөлөгдөх нөхцөлийг бүрдүүлж бусдад эдийн давуу байдал бий болгосон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд,
  • Н.Г, А.А нар нь бүлэглэн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын I жагсаалтад багтдаг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг гадаад улсаас захиалж, олон улсын буухиа шуудан илгээмжийн газраар дамжуулан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, олж авсан, хадгалсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
  • З.Э нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хадгалсан, мөн “өвс” гэх нэршилтэй, 0.2 грамм жинтэй, хөр өнгийн нунтаг бодисыг аяллын онгоцоор зорчин ирэхдээ худалдаалах зорилгогүйгээр өөрийн биедээ хадгалж, улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд,
  • “Х” ХХК нь жоншны баяжмалын агуулгыг тодорхойлох зорилгоор Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын гуравдугаар хавсралтад заасан “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д багтсан 510 мл хэмжээтэй фторт устөрөгч буюу химийн хорт болон аюултай бодисыг ашиг сонирхлын төлөө хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 (химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд,
  • “М” ХХК нь ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд, өөрийн эзэмшлийн барилга дотор үйл ажиллагаа явуулж байхдаа нүүрсний дээж үзэх зорилгоор “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д багтсан 500 мл хэмжээтэй цууны хүчил буюу химийн хорт болон аюултай бодисыг ашиг сонирхлын төлөө хууль бусаар хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3  (химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд,
  • “ГТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Б нь нэр бүхий компаниудаас бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг нийт 109,803,250 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 (татвар төлөхөөс зайлсхийх)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
  • Г.Ч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ авто засварын газарт иргэн М.Т-ийг үл ялих зүйлээс болж маргалдан зодож, улмаар хохирогч ухаан балартан биеэ хамгаалах чадваргүй байгааг мэдсээр байж, авто машины төмөр эд анги ашиглан зодож, онц харгис хэрцгийгээр хүнийг санаатай алахыг завдсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 (онц харгис хэрцгийгээр), (хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй…), Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 (хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлсэн байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-08-25 103.229.120.191

Бичлэг нь байгаа тийм ил тод хэрэг тэгээд байгаад байх юмаа . Ажлаа хурдан шуурхай хийх ойлголт шүүхэд байхгүй юмаа

Avatar

Зочин 2025-08-25 202.126.91.195

Танай хүүхдэд үнэгүй зайрмагнууд өгөх гэж тэр худалдагч эмэгтэй хөлөө өвдтөл олон цагаар худалдагч хийж зргсоогүй ..Тэр эмэгтэй бас ар гэртэй үр хүүхэдтэй .Тэгэхдээ тэр өөрийн ажиллаж буй дэлгүүрээсээ дандаа ажилласан цалингийн мөнгөөрөө мөнгөө төлж хүүхдэдээ ар гэртээ хүнсний зүйлээ авна шүү дээ .Мөнгөгүй авахгүй .Мөнгөө төлөхгүй авбал тэр эмэгтэйн бараанаас дутаж тэр эмэгтэй өрөнд орно .Энэ христийн сэжгийн хэсэг монголчууд үнэгүй юм авах дуртай .Үнэгүй юм гэж хаа ч байхгүй !!

Avatar

Нэргүй 2025-08-25 202.126.91.195

Үнэгүй юм гэж хаа ч байхгүй !! Дандаа мөнгөөр авна ..Энэ муухай луйварчин гуйлгачин харгис хэрцгий юмыг хаа таарсан газар ньхэмх нүдээд бай Яасан дээрэлхүү н**ш вэ .Чамд үнэгүй зайрмагнууд өгөх гэж тэд зогсож ажиллаагүй муу гуйлгачин христийн луйварчин минь

Avatar

Т1 2025-08-25 202.9.46.101

Муу лaлaрыг өөрийг нь бялба нүд, нүд амыг нь тагла,,

Avatar

Нэргүй 2025-08-25 66.181.176.134

архины л гай ш дээ. шоронгоор хүн хүмүүжүүлэхгүй дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж