Япон амиа егүүтгэлийн зардлыг гаргав

Хуучирсан мэдээ: 2010.09.08-нд нийтлэгдсэн

Япон амиа егүүтгэлийн зардлыг гаргав

Хүн амын сэтгэлийн дарамт ба амиа егүүтгэх явдал Японы эдийн засагт өнгөрсөн онд 2,68 триллион иен буюу 31,8 тэрбум ам.долларын хохирол үзүүлжээ.
Японы Засгийн газар анх удаагаа амиа хөнөөснөөс үүдсэн хохирлын тооцоог гаргасан байна. Тооцоог гаргахад эмнэлгээс сэтгэлийн дарамттай хүмүүст төлсөн төлбөр, амиа егүүтгэгч ба түүний гэр бүлийн алдагдсан орлого зэрэг бусад үзүүлэлтийг ашигласан байна. Тухайлбал өнгөрсөн жилд амиа хорлосон 15-69 насны хөдөлмөрийн чадвартай 26,5 мянган хүний авч чадаагүй орлого 22,5 тэрбум ам.доллар болсон байв.
Япончууд амиа егүүтгэх талаар дэлхийд тэргүүлэгч нарын нэг бөгөөд 2009 онд нийт 32,8 мянган хүн амиа егүүтгэжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр 100 мянган япон эрчүүдэд 35,8 амиа хорлолт ноогдож байна. Их Британид энэ үзүүлэлт гэхэд л хоёр дахин бага байдаг. Дэлхийд амиа егүүтгэх талаар Японы өмнө байгаа долоон орон байдаг гэнэ. Жишээлбэл Белорусьт 100 мянган эрчүүдэд 63,3 амиа егүүтгэл ноогдож байгаа ажээ
Эдийн засгийн тогтворгүй байдал амиа хорлох явдлыг улам гааруулсан гэж Японы Засгийн газар үзэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж