Майкл Жордан, Коби Брайант нарын гарын үсэгтэй сагсан бөмбөгийн картыг нэрээ нууцалсан нэгэн хүн 9.56 сая фунт стерлинг буюу 12.9 сая ам.доллараар худалдаж авчээ. Ингэснээр тус карт нь түүхэн дэх хамгийн үнэтэй спортын цуглуулгын карт болж байна.
Энэхүү карт нь "Upper Deck"-ийн 2007-08 оны тансаг зэрэглэлийн цуглуулганд багтдаг.
"Upper Deck" компани нь 2003 оноос спорт сонирхогчдод зориулан тансаг зэрэглэлийн бөгөөд өндөр үнэтэй цуглуулганууд гаргаж эхэлсэн. Үүнд, тамирчдын гарын үсэг, өмсгөлийн тэмдэг, “Logoman” картнууд багтдаг.
Өмнөх эзэн нь тус картыг 10 гаруй жил эзэмшжээ. Дуудлага худалдаагаар тус картын үнэ зургаан сая ам.доллар давна гэж тооцоолж байсан ч тооцоолсноос хоёр дахин өндөр үнэ хүрсэн байна. Дуудлага худалдаанд нийт 82 санал иржээ. Жордан, Брайант нарын карт нь орчин үеийн цуглуулагчдын хувьд "оргил цэг" гэж үзэж байна.
Дашрамд дурдахад, Майкл Жордан 1991-1998 оны хооронд Чикаго Буллз багийн хамтаар зургаан удаа "NBA"-ын аварга болжээ. Харин 2020 онд нисдэг тэрэгний ослоор нас барсан Коби Брайант 1996-2016 оны хооронд таван удаа аварга болсон байна.
3,593.62






















































Холбоотой мэдээ