Монгол Улс 2020, 2021 онуудад хамгийн цөөн жуулчин хүлээн авчээ

Монгол Улс 2020, 2021 онуудад хамгийн цөөн жуулчин хүлээн авчээ

Монгол Улс 2020, 2021 онуудад хамгийн цөөн жуулчин хүлээн авчээ

Монгол Улсад энэ оны эхний долоон сарын байдлаар 457,200 жуулчин иржээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 21.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Нийт жуулчдын хамгийн их буюу 120,900 нь БНХАУ-аас ирсэн байна. Харин ОХУ-аас 120,600 жуулчин, БНСУ-аас 98 мянган жуулчин, Казакстанаас 16,600 жуулчин, Японоос 16 мянган жуулчин, АНУ-аас 12 мянган жуулчин хүлээн авчээ. Үлдсэн жуулчид нь бусад орноос ирсэн аж.

Сүүлийн 10 жилийн хугацаанд аялал жуулчлалын тоо буурсан үзүүлэлтэй байсан бол Засгийн газраас хэрэгжүүлж буй “Go Mongolia” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсыг зорин ирэх аялагч жуулчдын тоо эрс нэмэгдсэн нь хилийн мэдээллээс харагдаж байна. Тодруулбал, өнгөрөгч 2024 онд 717 мянган жуулчин хилээр нэвтэрчээ. Энэ нь 2023 оноос 133 мянганаар илүү байгаа юм.

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Go Mongolia” хөтөлбөрийн хүрээнд хоёр сая жуулчин эх орондоо хүлээн авах зорилтыг тавьсан. Энэ хүрээнд “Монголд зочлох жил”-ийг 2028 он хүртэл үргэлжлүүлэх юм. 2024 онд “Өөдөө тэмүүлэх Монгол” буюу “Go Mongolia” нэгдсэн брэндинг дор гадаад сурталчилгаа хийсний үр дүнд Монгол Улсын талаарх эерэг сэтгэгдэл 82 хувь өсөж, 1.2 тэрбум ам.долларын орлого олсныг онцолж байв.

Үүнээс гадна 2020, 2021 онд хамгийн цөөн жуулчин хүлээн авсан байна. Тухайлбал, 2020 онд Монгол Улсад 58,900 жуулчин ирсэн бол 2021 онд хамгийн цөөн буюу 33 мянган жуулчин хүлээн авсан аж.

А.Тамир

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-08-25 103.9.90.105

ковид

Avatar

х**! 2025-08-25 64.119.31.60

120,900 хятад нь бүгд яг жуулчин байж яг харагдаач.

Avatar

Нэргүй 2025-08-25 103.212.118.111

Сэтгэгдэл авахгүй. төрийн оркууд.

Avatar

Нэргүй 2025-08-25 202.9.40.178

Сөрөг хүчний талын хүмүүс дэлхий дахинд монгол орон, монголчуудаа муулж гутааж байгааг зогсоох хэрэгтэй. Тэр цагт жуулчид улам их ирэх болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж