АНУ: Нийслэлд Үндэсний гвардын 2000 цэргийг байршуулжээ

АНУ: Нийслэлд Үндэсний гвардын 2000 цэргийг байршуулжээ

АНУ: Нийслэлд Үндэсний гвардын 2000 цэргийг байршуулжээ

Гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор Вашингтонд байрлуулсан Үндэсний гвардын цэргүүд галт зэвсэг авч явах зөвшөөрөлтэй болжээ. Тодруулбал, Үндэсний гвардын 2000 орчим цэрэгт зэвсэг авч явах зөвшөөрөл олгохыг Батлан ​​хамгаалахын сайд Пит Хэгсет тушаав. Цэргүүд M17, M4 буугаар зэвсэглэх аж. Албаныхны мэдээлж буйгаар цэргүүд зэвсэглэсэн ч баривчилгаа хийхгүй бөгөөд холбооны хөрөнгийг хамгаалах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллана.

Вашингтонд байрлуулсан цэргүүд нь нийслэл дэх гэмт хэргийн гаралтыг бууруулах, орон гэргүйчүүдтэй тэмцэх хүчин чармайлтын нэг хэсэг юм. Энэ нь төдийлөн нийтлэг үзэгдэл биш бөгөөд цэргүүдийг ихэвчлэн байгалийн гамшиг эсвэл иргэний эмх замбараагүй байдлын үед байршуулдаг.

Ардчилсан намынхан энэ явдлыг Трампын айлгах тактик гэж буруушааж байна.

Пентагон АНУ-ын армийг Вашингтоноос гадна Чикагод мөн байршуулахаар төлөвлөж байна. Эх сурвалжийн мэдээлснээр есдүгээр сард Чикагод Үндэсний гвардын олон мянган цэргийг байршуулах талаар АНУ-ын Батлан хамгаалах яам хэлэлцэж байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: SKY NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж