Францын засгийн газар тус улсад суугаа АНУ-ын элчин сайд Чарльз Күшнерийг дуудаж, уулзахаар болсон тухайгаа мэдэгдэв. Учир нь Күшнер Францын засгийн газрыг антисемитизм буюу еврейчүүдийн эсрэг үзлийг зогсоохын тулд хангалттай арга хэмжээ авахгүй байна гэж буруутгасан захидлыг "Wall Street Journal" сонинд нийтлүүлжээ. Тэрбээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хүргэн Жаред Күшнерийн эцэг бөгөөд еврей гаралтай. Трампыг Цагаан ордонд эргэн ирснээс хойш Күшнер Францад суух элчин сайдаар томилогдсон байдаг. "Wall Street Journal" сонинд нийтлэгдсэн захидалд Күшнер Францын ерөнхийлөгч Эммануэль Макроныг шүүмжилж, Францад еврейчүүд өдөр бүр хүчирхийлэлд өртөж,еврей сүм хийд, сургууль, дэлгүүрүүд халдлагад өртөж байна гэж бичжээ. Тэрбээр мөн Францын Палестиныг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрөх байр суурь нь еврейчүүдийн эсрэг уур уцаарыг улам өдөөж байна гэж захидлаар дамжуулан мэдэгдсэн байна.
Францын Гадаад хэргийн яам түүний мэдэгдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн няцааж, 1961 оны Венийн конвенцын дагуу гадаадын элчин сайд нар тухайн улсын дотоод хэрэгт оролцох эрхгүй гэдгийг сануулжээ. Улмаар Күшнерийг Даваа гаригт яаманд дуудахаар болсон байна.

Тухайлбал, уг захидалд "Би Франц дахь антисемитизмийн эрс өсөлт болон таны засгийн газар үүнийг шийдвэрлэхэд хангалттай арга хэмжээ авахгүй байгаад гүнээ санаа зовниж байна. Францад өдөр бүр еврейчүүд гудамжинд халдлагад өртөж, синагог (еврей сүм), сургууль, еврейчүүдийн эзэмшдэг бизнесүүд сүйтгэгдэж байна. Израилийг шүүмжилсэн олон нийтийн мэдэгдэл болон Палестиныг улс хэмээн хүлээн зөвшөөрөх оролдлогууд нь туйлширсан этгээдүүдийг өдөөж, хүчирхийллийг нэмэгдүүлж, Франц дахь еврей иргэдийн амьдралыг аюулд оруулж байна. Өнөөдрийн ертөнцөд анти-сионизм (Израилийн эсрэг үзэл) бол антисемитизм юм" гэжээ.
Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху мөн Макроны Палестин улсыг дэмжиж буй байр суурийг шүүмжилсэн захидал илгээж байжээ.
Макрон олон нийтийн өмнө антисемитизмийг эсэргүүцэж, еврей сүм хийд, төвүүдийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байсан. Гэсэн ч Франц улс Израилийн Газын зурваст хүчирхийлэл үйлдэж буйг, ялангуяа энгийн палестинчуудын эсрэг халдлага үйлдэж буйг хүчтэй буруутгадаг. Франц улс Европ дахь хамгийн олон еврей хүн амтай бөгөөд мөн адил хэмжээний мусульман хүн амьдардаг. Израиль-Хамасын дайны үед Францад амьдарч буй еврей болон мусульман хүмүүс ямар ч ялгаагүй үзэн ядалт, хүчирхийлэлд өртөж байгаа талаар олон улсын байгууллагууд мэдээлжээ. Франц ирэх саруудад Палестиныг тусгаар улс хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрөхөөр төлөвлөж байна.
3,593.62






















































The French economy is currently very weak. It is a country that has been oppressed by African immigrants. France 🇫🇷 2025-08-25 84.225.174.108
The French economy is currently very weak. It is a country that has been oppressed by African immigrants. France 🇫🇷
Зочин 2025-08-25 66.181.160.10
Франц унах нь дээ. Учир нь Йзрайлийн эсрэг бсн олон ханчлалууд унасан бдг. Сүүлд Их британи дэлхийг захирах эрх мэдэлээ АНУ-д алдсан билээ. Тэд өөрсдийн эрх мэдлээ Израйлийн газар нутгийн хил хязгаар тогтоох асуудал дээр шударга бус хандсан юм.
Нэргүй 2025-08-25 109.70.100.67
Францыг дутуу үнэлж байна даа. Хүчний харьцааг тэнцвэржүүлдэг. Агуу улс шүү.