Иргэдийн сайн мэдэхээр "Барс" захын хойно, вокзал орчимд байрлах хэсэгхэн ногоон байгууламжийг сүйтгэж, барилга барихаар хашаалж эхэлсэн талаарх мэдээлэл иргэдийг бухимдуулаад байгаа юм. Манай сурвалжлах багийг өнгөрөгч Баасан гаригт /2025.08.22/ тус цэцэрлэгт хүрээлэнд 17 цагийн орчимд очиход цэцэрлэгт хүрээлэнгийн хэсэг газрыг төмөр хашаагаар хашаалж буй хэсэг залуус газар ухах, хашаагаа босгох ажил өрнүүлж байлаа. Тус газрыг хашаалснаар дээр нь ямар бүтээн байгуулалт хийх талаар тодруулахад "Бидэнд энэ талаар нарийн мэдээлэл алга. Бид уг газрыг тойруулан төмөр хашаа босгох ажил аваад өдрөөр ажиллаж байгаа хүмүүс. Тийм учраас ярилцлага тодруулга өгөх боломжгүй" гэв.
Хашаалсан хэсгээр дотогш орвол ногоон байгууламж, мод сөөг бутыг хөрснөөс нь сугалж, хөрсийг нь эргүүлж орхижээ.
Саяхан л ойр орчимдоо өнгө нэмж, агаар цэвэршүүлэх үүргээ гүйцэтгэж байсан модод хөрс дэрлэн унажээ.

Эдгээр мод, бут сөөгийг хаа нэг тийш шилжүүлэн суулгах уу, эсвэл хогийн цэг рүү аваачиж хаях юм болов уу гэсэн эргэлзээ гуниг тээсээр цааш алхав. Хашаалсан хэсгийн цаад буланд хоёр хүн тонголзож, ямар нэгэн зүйл хийж харагдана. Дөхөөд очиход 50 орчим насны хоёр эрэгтэй сугалж орхисон бут сөөгнөөс хэд хэдийг авч цоохор уутанд боож харагдана. Тэдний хувьд ухаж гаргасан мод, бут, сөөгнөөс цаашид ургах боломжтой хэсгийг нь ялгаж, өөр газарт шилжүүлэн суулгахад нь бэлтгэж, баглаж боож байгаа нь энэ аж. "Ямар ч байсан газар доогуур граш бариад дээр нь ногоон байгууламж барих юм гэсэн. Хаанаас ямар газраас бариулж байгааг нь мэдээгүй. Хүүхдүүдийн хичээл сургууль орох дөхөж байгаа учраас "халтуур"-ны ажил хийж байна. Мэддэг хүмүүс нь цаагуур чинь л байгаа байх гэж цааргалав.
Тэд жижиг бут сөөгийг гараараа зөөвөрлөж байгаа бол том моддын үндсийг том оосор ашиглан баглаж боож харагдана. Өглөөний 09 цагаас оройн 18 цаг хүртэл ажиллаж тодорхой хэмжээний цалин хөлс авахаар тохиролцсон байна.
Тэдний ажиллаж байгаагаас эсрэг зүгт өөр нэгэн эр сугалсан моддын наагуур цаагуур явж, үндэс мөчрийг нь шинжиж явна. Тэрбээр хэлэхдээ ногоон байгууламжийн чиглэлээр мэргэшсэн бөгөөд эдгээр бут, сөөг, моддоос дараагийн газарт нүүлгэн шилжүүлэхэд ургах боломжтой хэсгийг нь таниж ялгах үүрэгтэй ажиллаж байгаагаа хэлэв. Зарим моддын үндэс хөрснөөсөө ялзарч, өгөрсөн учраас дараагийн газарт нүүлгэн шилжүүлээд ч ургах боломжгүй. Харин ургах боломжтой гэсэн мод, бут, сөөгний үндэсийг гялгар уутаар сайтар баглаж, дараагийн газар хүртэл болгоомжтой тээвэрлэх нь чухал гэв. Шилжүүлэн суулгах моддыг сонгохдоо тухайн бүс нутгийн байгаль цаг уурын нөхцөл, газрын гадаргуун хотгор гүдгэр байдал, газрын төрх байдлын онцлогийг харгалзана. Шилжүүлэн суулгасан модод нь жил ирэх тусам маш хүчтэй ургадаг тул өсөлт хөгжилтийн үе шатыг сайтар тооцох хэрэгтэй. Моддыг шилжүүлэн суулгахдаа мөрдөгдөж буй нормууд, моддын эгнээ хоорондын зай, барилга байгууламж хашаанаас алслагдах зай зэргийг нарийн мөрдөх шаардлагатай. Сонгож буй модод нь ямар нэг өвчин, хортонд гэмтээгүй эрүүл байх ёстой гэдгийг учирлаж байна. Моддыг хөрснөөс гүйцэд сугалж гаргасны дараа үндсийг нь шуудайгаар ороон гэмтэх, чийгээ алдахаас хамгаалдаг гэв.

Баасан гаригт тус хашаан дотор сугалж, сэндийчсэн бут, сөөгний зураг цахим орчинд тарж, ногоон байгууламжаа сүтйгэж байгаад иргэд бухимдаж байгаагаа илэрхийлсэн. Тэгвэл ямар ч байсан цаашид ургах боломжтой бут, сөөг, моддыг хаа нэг тийш шилжүүлэн суулгахаар ангилан ялгаж буй нь энэ аж.
Ямартай ч төмөр хашааг босгож байгаа болоод мод бутыг нүүлгэн шилжүүлэх ажил хийж байгаа эдгээр хүмүүсийн дотор бидэнд нарийн мэдээлэл өгөх боломжтой хүн алга. Харин хашааны гадна ямар бүтээн байгуулалт хийж байгаа талаар төслийн нэрийг бичсэн байгаа гэв. Хашааны зүүн талд "Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам дээрээ тохижилт бүхий газар доорх авто зогсоолын барилга" гэсэн толгой бүхий хаяг, төслийн зургийн хамт хаджээ. Тус төсөл 2025.07.20-2028.07.20-ны хооронд буюу гурван жилийн хугацаанд бүрэн хэрэгжиж дуусахаар төлөвлөгдсөн аж. Захиалагчаар нь "Улаанбаатар төмөр зам" ХНН, Хот байгуулалт, хотын стандартын газар, "Улаанбаатар орон сууцжуулалт" ХХК гэсэн бол гүйцэтгэгчээр нь "Грэйт констракшн" ХХК ажиллаж, зураг төсөл зохиогчоор нь "Эм Жи Эл И Эн Си" ХХК ажилласан гэх мэдээллийг агуулсан зурагт самбар байршуулжээ.

ГАЗАР ДООР 778 АВТО ЗОГСООЛТОЙ, ДЭЭРЭЭ НОГООН БАЙГУУЛАМЖТАЙ БАРИГДАХААР ЗАГВАР ЗУРГИЙГ БАТАЛСАН
Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын захиалгатай уг бүтээн байгуулалтын талаар Хот байгуулалт, хотын стандартын газрын Хот байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Батбилэгээс тодруулахад тэрбээр, “Баянгол дүүргийн 1, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Барс” захын хойно “Олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн” зориулалтаар ашиглах эрх олгосон Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын ашиглалтын хоёр нэгж талбар буюу нийт 2.3 орчим га талбайд цэцэрлэгт хүрээлэн, авто зогсоол барих зураг төслийг батлаад байна. Газар доор 778 авто зогсоолтой. Дээрээ ногоон байгууламжтай баригдахаар загвар зургийг баталсан. Нийслэлийн авто зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэхэд газар доорх их багтаамжийн зогсоолуудыг шийдэх нь маш зөв төлөвлөлт болно.

Ялангуяа зах, худалдааны төв байрладаг бүсэд авто зогсоол хүрэлцээ багатай байдаг. Авто зогсоолоос гадна автобусны долоон чиглэлд эцсийн зогсоолыг барина. Эцсийн зогсоол нь хажуудаа үйлчилгээний барилгатай байна. Үйлчилгээний барилга дотроо жолооч нарт зориулсан өрөө, иргэдэд зориулсан автобус хүлээх өрөөтэй. Нийтийн ариун цэврийн өрөөг шийдсэн. Одоо байгаа тохижилтыг орчин үеийн болгож шинэчлэн байгуулж байгаа онцлогтой” гэв. Мөн уг төслийн бүтээн байгуулалттай холбоотой нийслэл Улаанбаатар хотоос ямар нэгэн байдлаар төсөв мөнгө гаргаагүй гэдгийг Нийслэл Улаанбаатар хотын ЗДТГ-ын ХМА-ныхан тодотгож байлаа.

АРХИЧИДЫН ҮҮР УУРХАЙ БОЛСОН ГАЗРЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨХ НЬ ЗӨВ
Хэдийгээр "Барс" болон вокзал орчимд худалдаа үйлчилгээний төвүүд олон байдаг ч айл өрхүүд амьдардаг гэдгийг мартаж болохгүй. Сүүлийн үед иргэн төвтэй шийдвэр гаргахыг төрийнхөн хичээдэг болсон. Тэгвэл тус бүтээн байгуулалтын талаар иргэд ямар байр суурьтай байгааг тодрууллаа. Өдөр бүр тус ногоон байгууламжаар дайран өнгөрч ажил гэр рүүгээ явдаг иргэний хувьд тус шийдвэр зөв эсвэл буруу гэдэгт шууд үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй байгаагаа учирлаж байна. Хэдийгээр ойр орчимд худалдаа үйлчилгээний төвүүд, айл өрхүүдийн нягтаршил жилээс жилд нэмэгдэж байгаатай холбоотойгоор авто зогсоолын хүрэлцээ асуудал үүсгэж байгаа нь үнэн. Тиймээс авто зогсоол хэрэгтэй бүтээн байгуулалт болно. Гэхдээ нөгөө талд ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн хүрэлцээ ч нийслэл хотод хангалттай их биш. Ялангуяа энэ хавьд үүнээс өөр ногоон байгууламж байдаггүй. Тиймээс аль нь чухал вэ гэдгийг бодож үзэх л ёстой байх" гэв.

Тэгвэл тус төслийн замын ард байрлах байранд оршин суудаг иргэний хувьд тус төслийг дэмжиж байгаагаа хэлж байна. Учир нь тус цэцэрлэгт хүрээлэнд оршин суугчид хүүхдүүдээ салхилуулах нь хомс. Учир нь "Барс" худалдааны төв болон вокзал орчимд амьдардаг архины хамаарал бүхий иргэд мод бутны булан тохойд сууж архи уун хөлчүүрхэж, хүнд болон хөнгөнөөр биеэ засдаг учраас цэцэрлэгт хүрээлэн гэхээс илүүтэй "минжүүлсэн" талбай л болж хувирсан байсан. Тиймээс богино хугацаанд дахин төлөвлөж шинэчлэх нь зүйтэй. Хамгийн гол нь ойр орчимд тулгамдаад буй зогсоолын асуудлаа шийдэхээс гадна ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах нь таалагдаж байна" гэсэн юм.
Харин өөр нэгэн иргэний хувьд " Яг батлагдсан зураг төслийн дагуу бүтээн байгуулалт хийгдэх эсэхэд эргэлзэж байна. Нийслэл Улаанбаатар хотод зураг төслөөсөө шал өөр бүтээн байгуулалт хийгдсэн тохиолдол олон. Хүн амын нягтаршил улам бүр нэмэгдэж байхад дахин барилга орон сууц баригдвал бид тэмцлийн арга хэмжээ авахаас өөр аргагүй. Түүнчлэн хамгийн их санаа зовоож байгаа асуудал бол 20 минутын борооноор хотоороо урсах шахаж байхад газар доогуур авто зогсоол барина гэдэг итгэхэд бэрх л сонсогдож байна. Үерийн ус зайлуулах хоолойгоо шийдэж чадаагүй учраас энэ хавьд шөнөжин усыг нь соруулсан шүү дээ. Бодит байдал ийм байхад газар доогуур граш барина гэхэд итгэхэд бэрх л сонсогдож байна. Эсвэл дахиад гар аргаар грашныхаа усыг соруулаад зогсохоос өөр аргагүй болох вий. Нэг зүйл хийх гээд нөгөө нь устгадаг, бусниулдаг жишээ олон бий. Иргэдийн оршин сууж байгаа байр болоод газар доогуур барих нүхэн граш хоорондоо тийм ч их зайтай биш. Цаашлаад хөрсний аюулгүй байдалд нөлөөлж бүгдээрээ үерийн усанд урсаж, хөрсөнд нь суулт өгөхгүй гэх баталгаагүй л санагдаж байна. Энэ бүх эрсдлийг зөв тооцоолж зураг төслийн дагуу бүтээн байгуулалтаа хийвэл дэмжээд явмаар байна. Даана ч нэг л итгэл төрөхгүй байна" гэв.
3,593.62




















































Нэргүй 2025-08-25 66.181.182.15
ха ха ингэж хулхидаад л гэж
Нэргүй 2025-08-25 66.181.180.203
1 baisan gie tsetserleg shuudeeee ood ni tataad avhiin orond buulgaj cdag
Нэргүй 2025-08-25 103.168.34.161
доор нь ажил хийхийн тулд буулгах хэрэгтэй. дараа газар доорхоос хийсний дараа ямар ногоон байгууламж хийхийг нь сайн хянах хэрэгтэй.
Нэргүй 2025-08-25 64.119.29.121
YU GENUU ARHICHID GESEN UU
Нэргүй 2025-08-25 202.9.40.47
ХУДАЛ ҮЙЛ ХИЙВЭЭ, ЯГ ХИЙНЭ ГЭСНЭЭРЭЭ ХИЙГЭЭРЭЙ ДЭЭ…..
Зочин 2025-08-25 103.212.117.30
еөк нь тэрбум мод гээд байхад хэд хэдээр булга татаж бгаа нь ямар юмс болоод бнаа
Боль боль 2025-08-25 202.9.46.101
Боль
Зочин 2025-08-25 103.10.22.157
1.УБТЗ захиалсан гэдэгт эргэлзэж байна. Захиалсан бол энд УБТЗ-ын том дарга нарын том авилга бна. Энэ зурагт төлөвлөсөн шигээ барихыг харна. Ингэж газар авилгаар авчихаад олон давхар ОРОН СУУЦ барих бол бүр эхнээс нь хүчээр буулгах хэрэгтэй. Энд хэн нэгэн том дарга, эрх мэдэлтний асар том авилга, маш нууц төлөвлөлттэй барилгууд байх вий гэсэн хардлага төрж байна.
Нэргүй 2025-08-25 66.181.190.51
АМЬД МОД БУТ СУГАЛЖ УСТГАЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙН ҮР УДАМ ТЭНГЭРИЙН ГЭСГЭЭЛ ХҮРТЭНЭ. МОДООР ОРОЛДСОН ХҮМҮҮС НЭЭХ САЙН ЯВАХГҮЙ. ҮР УДАМ НЬ АДГИЙН МУУХАЙГААР ТАСАРДАГ. ЭНЭ БОЛ ХУДЛАА БИШ, АМЬДРАЛ ДЭЭР БАТЛАГДСАН ТОХИОЛ ИХ БАЙДАГ ШҮҮ.
ИРГЭН 2025-08-25 103.57.93.169
УБ- хотын захиргаа энэ хэдэн зах худалдааны төвүүдийн ариун цэврийн асуудалаа ажил зохиохгүй бол холер өвчин удахгүй гарна шүү!!! Барс зах, Хүчит шонхор хоёр бол онцгой бохир байнаа!! төр байна уу??
Иргэн 2025-08-25 103.57.93.169
Барс зах гэж ой гутмаар заваан зах бн аа!!! Эзэн нь гэж ямар заваан хүн бн аа??? Ядаж энэ захынхаа хаалга үүдийг угааж байгаач дуракаа!!!
Нэргүй 2025-08-25 202.9.40.47
ЭЗЭН НЬ ЯМАР БАЙНА ЭД НЬ, ЭЗЭМШИЛ НЬ ТИЙМ Л БАЙНА ШҮҮ ДЭЭ. СЭТГЭЛ СЭТГЭЛГЭЭ НЬ ……..ТЭР. ШУНАЛ ……………..
Бат 2025-08-25 202.131.243.195
Үгүй яахав зогсоол байж болно. Цэцэрлэгээ шинэчилж болно. Зам нь гоё болж болно. Барс зах нь энэ чигээрээ байгаад байвал дахиад л бөөн асуудал болно доо. Хувийн хэвшлээ дэмжиж байгаа бол ядаж гадаа зогсдог хүмүүсээ дулаан байшинд оруулаач. Тэр подволын чийг, ариун цэвэр, гаднах зам талбай гэж авах юм алга. Барсын захиргаа хэдэн жил ингэж явах вэ…. Одоо хойд цэцэрлэгээ Төмөр зам янзалж байгаа бол ажлын байраа эргэж хараач ээ
Нэргүй 2025-08-25 14.1.81.146
Наад хүмүүсээ ажил хийлгээчээ. Хийхээр нь хийлээ гээд хийхгүй болохоор нь хийхгүй гээд ямар ядаргаатай юм. Одоо мод тарих асуудал биш болсон байна. Зогсоол дээрээ зураг төслөөр өнгө үзэмжтэй цэцэрлэг байгуулчихна шүү дээ.
Зочин 2025-08-25 202.21.103.139
Олон жилийн түүхтэй ногоон байгууламжийг сүйтгэж, төмөр машины асфальтан зогсоол барьж байдаг нь арай л тэнэг үү? Хотын удирдлагуудын жишээ авах дуртай барууны орнуудад чинь харин эсрэгээрээ асфальт, бетоныг хуулж ногоон байгууламжаа нэмэгдүүлж байгаа шүү дээ.
Нэргүй 2025-08-25 66.181.180.129
Тэрбум мод сүйрүүллээ
Нэргүй 2025-08-25 66.181.179.36
Дахиад бактер уу…
Зочин 2025 8 27 2025-08-25 202.126.90.51
Нямбаатар өөр хэн байхав. жинхэнэ эсэргүү бас ажил хийж байгаа гэнээ
Нэргүй 2025-08-25 103.212.116.201
Гоё гоё юм амалж газрыг авчихаад шал өөр зүй барьдаг болохоор "даанч итгэл төрөхгүй байна" гэдгийг давтмаар, усан байгууламж барина гэж гол дотор газар авчихаад орон сууц барьсан Авилга хорооллын жишээ, өгсөн газрынхаа зориулалтыг эхнээс эь өдөр тутам шалгадаггүй нийслэл, дүүргийн авилгачдын гай их
Нэргүй 2025-08-25 124.158.123.242
Хангалттай авилга авсан хүмүүс шалгана гэж байх-уу-даа…?